Бусад
Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж

“Та ямар үр тарина, түүнийгээ хурааж авна” гэж гайхалтай үг бий. Хүүхэд бол таны тусгал ч гэх айхтар хэлц бий. Өөрөөр хэлбэл, хүүхдээ та хэрхэн хүмүүжүүлж, юу үзүүлж, харуулан, үлгэрлэн дагуулна тэр бүхнээ эргээд үр хүүхдээсээ олж хардаг бичигдээгүй хууль амьдралд үйлчилдэг шүү дээ. Хайрлах, өөрийгөө магтуулах, хүндүүлэх, үнэлүүлэх хэрэгцээгээ хангаж чадаагүй өссөн хүүхэд том болоод өөртөө итгэлгүй, эсрэгээрээ хэтэрхий зөрүүд зан авиртай болох тохиолдол цөөнгүй байдаг.
Тэгвэл үр хүүхдээ “сайн хүн” болгон хүмүүжүүлж, “сайхан дурсамж” үлдээхийг хүсч байвал эцэг эхчүүд та бүхэн дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.
1. Номын санд хамтдаа оч – Хүүхэддээ ном сонгож өг2. Хамтдаа нарийн боов хий
3. Хамтдаа Легогоор хүүхдийнхээ мөрөөдлийн байшинг барь
4. Гарандаа будаг түрхэж, том ватум цаасан дээр гараараа зураг зур
5. Сайн найзыг нь гэртээ урьж, хамтдаа тогло
6. Хамтдаа усан бассейнд яв
7. Том өрөөнийхөө хивсэн дээр пикник хий
8. Хүүхэдтэйгээ бүтэн өдөржин музейгээр зугаал
9. Хамтдаа аавд нь захидал бич10. Хамтдаа ролликоор гулгаж, дугуйн дээр сундалж яв
11. Яагаад таны хүүхэд онцгой талаар ярьж өг
12. Боломжтой бол хүүхдээ нэг өдөр ажил дээрээ дагуулж очоод, юу хийдгээ, яагаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэх нь чухал талаар ярьж өг
13. Шувууны үүр хийж, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн аль нэг модон дээр өлгө
14. Намрын, зуны, хаврын навчсыг цуглуулж хатаамал хий
15. Ууланд авир16. Өөрийнхөө бага насны тухай цаг гарган ярьж өг
17. Сургуулийнх нь спортын өдөрлөг, урлагийн үзлэг, хэлний баярыг ямар ч ажилтай байсан заавал очиж үз18. Хуучин оймсоор нь гарандаа угладаг хүүхэлдэй хийгээд тогло
19. Зун ой модонд гарч жимс түү
20. Хамтдаа цэцэг тарь21. Зугаалгаар явж голын эрэг дээр майхантай хоно
22. Хүүхэддээ морь хэрхэн унахыг зааж өгөөд, хөдөөгүүр зугаал23. Баяр ёслолын үеэр гэр бүлийн урлагийн үзлэг зохиож, ялагчийг шагнадаг уламжлалтай бол
24. Хүүхэддээ анхны хуримтлалаа үүсгэх мөнгөний гахай худалдаж авч өг
25. Сонирхолтой бүтээлч зүйлийг хамтдаа хий
26. Хамтдаа сайн дурын үйлсэд оролц. Өөртэйгөө адилхан хүүхдүүдэд тус хүргэх нь ямар сайхан талаар ойлгуул
27. Цаасан шувуу хийж хийсгэ
28. Хамтдаа үлгэр зохиож, зураг зуран бяцхан ном хийгээрэй29. Ямар нэг зүйл цуглуулж эхлүүл
30. Хүүхэдтэйгээ цуг шохойгоор хүмүүсийн өглөө бүр явдаг зам дээр зураг зур. “Өнөөдөр сайхан өдөр болно оо” гэдэг үгтэй31. Элсэн цамхаг барь
32. Өдөн дэрээр байлд
33. Попкорн халааж, бүхэл өдөржин дуртай киног нь үз
34. Хамтдаа хүүхдийнхээ өрөөг чимэглэ
35. Хүүхдийнхээ бүтээлүүдээр гэртээ бяцхан үзэсгэлэн гаргаж, хамаатнуудаа урь.Эдгээр гучин таван санааг хэвлэж аваад нэг нэгээр нь заавал хэрэгжүүлээрэй. Хүүхдийнхээ бага насны дурсамжинд аав, ээжтэйгээ хамтдаа хөгжилтэй байгаа гэр бүлийнх нь дүр зургийг үлдээгээрэй.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.