Эдийн засаг
Монгол Улсын өр 1.3 тэрбум ам.доллароор өсжээ
Монгол Улсын Засгийн газрын нийт өр 2018 оны эцсийн байдлаар 22.4 их наяд төгрөгт хүрэв. Энэ нь өмнөх оноос 390.1 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар буурсан дүн болохыг Үндэсний статистикийн хорооны судалгаа харуулж байна.
Засгийн газрын нийт өрийн
84.3% буюу 18.9 их наяд төгрөг нь гадаад
7.0% буюу 1.6 их наяд нь дотоод өр
5.1% буюу 1.1 их наяд төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа
3.6% буюу 806 тэрбум төгрөг нь концесс байна.
Зураг 1. Засгийн газрын өр, жил бүрийн эцэст, тэрбум төгрөг
Эх сурвалж: ҮСХ
Харин улсын нийт өр 2018 оны жилийн эцэст 28.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.3 (4.5%) тэрбум доллараар өссөн байна. Нийт гадаад өрийг салбараар нь авч үзвэл
компани хоорондын зээллэг 9.2 (32.0%) тэрбум ам.доллар
бусад салбарынх 8.1 (28.2%) тэрбум ам.доллар
Засгийн газрынх 7.2 (25.0%) тэрбум ам.доллар
Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.2 (7.7%) тэрбум ам.доллар байна.
Зураг 2. Улсын нийт гадаад өр, жил бүрийн эцэст, сая ам.доллар
Эх сурвалж: ҮСХ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.