Нийгэм
Дэлхийн хамгийн том дүрвэгчдийн хуаранг монгол цэргүүд хамгаалж байна

Дэлхийн хамгийн халуун цэг буюу омог хоорондын мөргөлдөөнтэй байгаа Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх эргэлээ.Монголын дайчид даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй хамтран энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Монгол Улсын Засгийн газар 2012 оноос хойш цэргүүдээ НҮБ-ын мандат дор Өмнөд Суданд үүрэг гүйцэтгүүлж ирсэн бөгөөд дэлхийн хамгийн том дүрвэгчдийн хуаранг монгол цэргүүд хамгаалж байна.
БНӨСУ нь 2011 онд тусгаар тогтносон. Омог хоорондын мөргөлдөөнтэй. Тус улс дахь хуаранд дотоодын 114 мянган дүрвэгч байдаг. Үүний 80 гаруй мянган иргэнийг Монголын батальон хамгаалж байгаа юм байна.


Үүрэг гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудад эх орныхоо өмнө, дэлхийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, цэргийн албан хаагчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхжуулах талаар санал бодлоо солилцож, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчидтайгаа ярилцсан байна. Мөн энэ үеэр тэдэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэн, төрийн одон медалиар шагнаж урамшуулжээ. Өмнөд Судан улсад Монголын 850 хүнтэй батальон үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэл хот болох Жубад 30 хүнтэй монголын цэргийн офицерийн баг НҮБ-тэй холбох ажлыг хийж байгаа аж.Беньтю тосгонд 114 мянган дүрвэгчдийг Монголын нэг батальон 850 хүнтэйгээр хамгаалж байгаа юм. Тэд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 8-р ээлжээр эх орноосоо мордоод зургаан сар болж буй. Тэдний үүрэг гүйцэтгэх хугацаа нэг жил үргэлжилнэ. Батальоны найман хувь нь эмэгтэй албан хаагчид. НҮБ-ын цэргүүдийн гурван хувь нь эмэгтэйчүүд байдаг байна. Цаашид цэргийн эмэгтэй албан хаагч, үүрэг гүйцэтгэгчдийн тоог 15 хувьд хүргэх чиглэлийг НҮБ-аас барьж байгаа ажээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.