Connect with us

Бусад

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 14

Нийтэлсэн

-

Дэлхийн гол мөрний өдөр

Гуравдугаар сарын 14-нд  олон улс оронд Гол, мөрний дэлхийн өдрийг (Day of Action for Rivers) тэмдэглэж байна.Бразилийн Куритаба  хотноо 1997 оны гуравдугаар сард томоохон далан  барин гол мөрнийг хаахын эсрэг анхдугаар бага хурал болж “Далантай гол мөрөн, ус, амьдралыг хамгаалах тэмцлийн өдрийг гуравдугаар сарын 14-нд тэмдэглэж байх ёстой” гэсэн тогтоол гарган  шинэ баярыг бий болгожээ.

Дараагийн жилийнх нь энэ өдөр дэлхийн 20 оронд  эсэргүүцлийн 50 арга хэмжээ явагдсан байна.

Далан гэдэг нь усны нөөцийг хувиарлан  зохицуулах зорилго бүхий усны урсгалыг барих нүсэр  цогцолбор юм. Аль  дээр үеэс Египет ба хоёр мөрний хоорондын нутагт хүн амьдрах орчинд чулуу  шороон далан босгож байжээ. Олон  зууны турш түүнийг амьдралын шаардлагаар босгож ирсэн байна.Сүүлийн хагас зууны дотор  том далангууд босгох болсноос 30-60 сая хүнийг нүүлгэсэн ба 400 мянган кв.км хамгийн үржил шимтэй хөрс, нэтэй ой модыг живүүлсэн байна. Цэнгэг усны загасны  төрлийн  тавны нэг нь далангаас болон мөхсөн  эсвэл мөхлийн эрмэгт ирээд байгаа гэх тооцоо бий.

Дэлхийн 177 мөрний (1000 км”ээс илүү урттай) гуравны нэг нь өөрийн гол урсгалдаа далан буюу ямар нэгэн байгууламж байхгүй. 21 том мөрөн эх булгаасаа цутгалангаа хүртэл  чөлөөтэй. Конго, Амазон, Лена зэргийн  том мөрөн  ямар нэгэн зохицуулалтгүйгээр ашиглагддаг.

“Пи” тооны олон улсын өдөр

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 14

π ≈ 3.141 592 653 589 793 238 462 643 383 279 502 884197 169 399 375

Тойргийн уртыг түүний диаметрт харьцуулсан π тооны өдрийг өнөөдөр дэлхийд тэмдэглэдэг. Тоон өгөгдөхүүнээр π тоо 3.141592 гэж эхлэн тооны төгсгөлгүй үргэлжлэлтэй.

Хамгийн ер бусын баярын нэг Олон улсын «Пи» тооны (International π Day) өдрийг анх Сан-Франциско хотын Эксплораториум музейд 1988 онд тэмдэглэсэн байна. Албан бус энэ өдрийг түүнээс  нэг жилийн өмнө Сан-Франциско хотын физикч Ларри Шоу бодож олоод он дарааллыг бичих америк системээр 3/14  нь уг тооны эхний гурван “Пи” = 3.14 гэсэн тоотой таарна гээд энэ өдрийг баяртаа сонгожээ. Мөн энэ тоо нь Алберт Эйзенштейны төрсөн өдөртэй таардаг.

Сонирхолтой баримтууд 

-Мэргэжилтнүүд үзэж байгаагаар энэ тоог Вавилоны шидтэнүүд нээжээ. Түүнийг Вавилоны цамхагийг босгоход ашигласан гэдэг. Пи тоог нарийн тооцоогүй учраас Вавилоны цамхаг нурсан гэх таамаглал ч байдаг.

-Мөн түүнчлэн “Пи” тоог Соломон хааны алдартай дацанг босгоход ашигласан гэдэг.

-Хэн ч π тоог эртний египетчүүд мэдэж байсан эсэх талаар хэлж чадахгүй. Пирамидүүдийн өндөр, периметрын харьцаа нь энэ тооны зарчимтай адилхан юм.

-“Пи” тоог Архимед гаргах гэж оролдсон гэдэг. Түүнийг энэ тоог бодож суухад ром цэргийнхэн хөнөөсөн гэх домог байдаг. Персийн тооч  Аль-Хорезми (780-850)  эхний дөрвөн  тоог мэддэг байсан гэдэг. Голландын тоочин Лудольф ван Цейленг түүний тоолох гээд 10 жил зарцуулан  20 оронтын  язгууртай тоог гаргасан гэх. Түүнийг нас барсны дараа үлдсэн тооцооноос нь 15 зөв тоо илэрсэн байв.

-Тооны “Пи” нь грек  цагаан толгойн 16 дахь үсэг бөгөөд түүнийг 1706 онд Английн тоочин Уильям Жонс тойргийн хүрээний уртыг түүний диаметртэй харьцсан үзүүлэлтийг  заахдаа ашиглажээ.  Леонард Эйлерийн ажлыг  1737 онд хэвлэсний дараа тэр томъёолол нийтийнх болсон юм.

-Индиана мужид “Пи” тооны тухай хуулийг 1897 онд гарган хариуг нь 3.2 гэж хуульчлах гэсэн байдаг.

-10 оронтын эхний саяд 12345 гэсэн тоо хэд хэдэн удаа давтагддаг. Өнөөдөр супер компьютерын тусламжтайгаар энэ тооны 13 их наяд  арван оронтыг гаргаад байгаа.

-Сиэтл хотод, урлагийн музейн шатан дээр “Пи” тоонд зориулсан хөшөө байдаг.

Америкийн Ampex компани дэлхийн анхны видео магнитфоныг танилцууллаа

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 14

1956 он – Америкийн Ampex компани дэлхийн анхны видео магнитфоныг танилцууллаа.Видеомагнитофоныг  1956 оны гуравдугаар сарын 14-нд танилцуулсан ба зөвхөн телевизэд ашиглахаар том хэмжээний, өндөр үнэтэй байжээ.

Өнөөдөр түүхэнд

1647 он – Гучин жилийн дайн: Бавари, Кёльн, Франц, Шведүүд Улмын санамж бичигт гарын үсэг зуржээ.

1663 он – Эрдэмтэн Отто фон Герик “Вакуум” гэх бүтээлээ хэвлүүлэв.

1808 он – Немцын эмч, анатомч Франц Иосиф Галль нь хүний мэдрэлийн системийг судлаад хүний сэтгэл зүй нь толгойн ясны френологи гэх гадрагын хээтэй холбоотой гэсэн хуурамч шинжлэх ухааны номнолыг үүсгэсэн хүн юм. Түүний номнол туршилт ба ажиглалтаар үгүйсгэгдсэн боловч тэрээр тархины зургийг гаргасан мөн духан хэсэг нь ухаанд нөлөөлдөг гэсэн нээлтүүдийг хийсэн юм. 1808 оны энэ өдөр тэрээр Парис дахь Францын институтад “Мэдрэлийн систем бүр цаашилбал, тархинд хийсэн судалгаа” гэх бүтээлээ танилцуулжээ. Үүнийг сонссон Наполеон өөрсдийн академикуудыг харийн эрдэмтнийн өмнө бишрэн сөгдлөө гэж загнасан байлаа. “Бонапортын духан хэсэг нь түүнийг практик ухаантай холбоотой харин гүн ухааны сэтгэлгээ байхгүй харууллаа” гэж тэр олонд хэлсэн нь эзэн хааны уурыг улам хүргэсэн байв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 14

1850 он – Өнөөгөөс 160 жилийн өмнө Бердичев хотын хувилгаан Варварагийн сүмд Онере де Бальзак гүнгийн ахайтан Эвелина Ганскаятай сүй тавих ёслол болсон байна. Тавин настай гүнгийн бэлбэсэн эхнэр Ганская эртний польш дайнч овгоос гаралтай мөн Волынскийн аймагт асар их эдлэн газартай байжээ. Тэдний гэрлэлт Францын зохиолчыг нас барахаас хэдхэн сарын өмнө бүртгэгдсэн байна. Ёслолын дараа Балькак “Ура! Бонапартын хийж чадаагүйг би хийлээ. Чамаар дамжуулан би Оросыг эзэгнэв” гэж хэлсэн гэдэг.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 14

1879 он – Германы Ульме хотод ядуу еврейн гэр бүлд Альберт Эйнштейн төржээ. Анхан шатны боловсролоо Мюнхены католикийн сургуулиас авсан байв. Гимназид тэр асуудалтай хүүхдээр тооцогдож латин хэл болон математик хоёроос бусдыг үл тоон багш нартайгаа дандаа маргаан үүсгэдэг байлаа.1905 он түүний хувьд “Ид шидийн жил” болов. Альберт шинжлэх ухааны ертөнцийг үндсээр нь эргүүлсэн гурван өгүүллээ нийтлүүлсний дотор харьцангуйн онол нь байлаа.

1900 он – Европын тэргүүлэгч орнууд болон Япон, Оросын дараа “Алтан стандарт”-ыг АНУ хуульчлав. “Алтан стандарт” гэдэг нь мөнгөний эргэлтийн үндэс нь алт болсон санхүүгийн систем юм..

1931 он – Энэтхэгийн анхны дуутай кино “Алам Ара” дэлгэцэнд гарчээ.

1942 он – Шинээр зохион бүтээгдсэн пенициллинийг анх удаа өвчтөн дээр туршжээ.

1951 он – Солонгосын дайн: НҮБ-ын цэнхэр дуулгатнууд Сөүл хотыг эргэн мэдэлдээ авав.

1980 он – Польшийн нийслэл Варшавын ойролцоо “ЛОТ 7” хөлөг онгоц осолдож 87 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дотор Америкийн боксын шигшээ багийн 14 тамирчин багтсан байна.

1994 он – Гар утасны хамгийн хүчтэй процессор болох Лайнукс кернель хувилбарын 1.0.0 загвар худалдаанд гарчээ.

2008 он  – Төвөдийн Лхас хотод тусгаар тогтнолыг дэмжсэн олон арван жагсаал, бослого хөдөлгөөн болов.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.

2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%

НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим