Нийгэм
“Эм, эмийн бүтээгдэхүүн авахдаа гаалийн хяналтаар нэвтэрсэн эсэхийг нягталж үзэхийг анхааруулж байна”
Гаалийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
2018, 2019 онд гаалиар хууль бусаар нэвтэрч буй бараатай холбоотой гаалийн хяналт шалгалтын нөхцөл байдлаас харахад тодорхой нэр төрлийн бараатай холбоотой зөрчилт үйлдлүүд дахин давтагдаж, арга нь нарийсан зохион байгуулалттай болж байгааг Гаалийн ерөнхий газраас хэлж байна.
Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамираа хэлэхдээ “2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт санаатай болон санаагүй хэлбэрээр Монгол болон гадаадын иргэдийн үйлдсэн 2,028 зөрчлийг илрүүлсэн. Эдгээрийн 63 нь урьдаас төлөвлөгдсөн гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байгаа. Ингэхдээ нийт зөрчил гаргасан иргэдээс 2.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж авсан. Зөвхөн зөрчлийг илрүүлэх чиглэлээр гаалийн байгууллага ажилласнаар 8.5 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн.
Бас гаалийн харилцаанд оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын хамгийн түгээмэл үйлдэж буй зөрчил нь татвараас зайлсхийх зөрчил байна.
Гаалийн байгууллага нэг ч төгрөгийн илүү татвар авах ёсгүй. Нэг ч төгрөгийн татвар дутуу авах ёсгүй. 2019 оны эхний хоёр сарын байдлаар гаалийн байгууллага 325 хууль бус үйлдлийг илрүүлсэн. Эдгээрийн 15 үйлдэл нь гэмт хэргийн шинж чанартай байсан бас эм эмийн бүтээгдэхүүн, хар тамхитай холбоотойгоор гарсан зөрчлүүд ихээр илэрсэн. Ихэвчлэн хувь хүмүүстэй холбоотой гэмт хэргийн үйлдэл гарч байна.
Тухайлбал, энэ сарын 11-нд Улаанбаатар хотын гаалийн газарт БНСУ-аас Монгол Улсын иргэн Н-ийн нэр дээр 70 кг жинтэй 2 хайрцаг “Миний хувийн хэрэглээний эд зүйлийг зохих журмын дагуу олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан.
Эрсдэл тооцож гаалийн хяналт шалгалт хийхэд 1 хайрцгандаа 100 жижиг хайрцагтай Кундам /Kumdang-2/ ампултай тариа /нийт 400 хайрцаг 3,200 ампул тариа / хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн дагуу импортлох эм, тариа илэрсэн тул хойшлуулшгүй ажиллагаа явуулж үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэж, фото зургаар баталгаажуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Зөрчлийн талаарх мэдээллийг харьяалагдах прокурорын байгууллага болох Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн .
Тиймээс эм, эмийн бүтээгдэхүүн авахдаа заавал гаалийн хяналтаар нэвтэрсэн эсэхийг нь нягталж үзэхийг анхааруулж байна. Ихэвчлэн дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж завдаж байна.
Учир нь нэвтрүүлэхийг завдсан эм, эмийн төрлийн бүтээгдэхүүний зарим нь Монгол Улсад эмийн бүртгэлд ороогүй буюу хэрэглэхийг хориглосон. Зарим нь бүртгэлд орсон боловч шинжилгээний бичиггүй лиценз, зөвшөөрөлгүйгээр оруулж байгаа юм.
Харин 2019 он гарснаар эхний хоёр сарын байдлаар хар тамхины хэрэгтэй холбоотой 5 зөрчилтэй үйлдлийг илрүүлсэн.
Тиймээс иргэд хилээр орж гарахдаа дайвар ачааг авахгүй байх хэрэгтэй. Дайвар ачааг аваад улсын хилээр нэвтэрч байгаа хүн гэмт хэргийн субъект болдог тул онцгой анхаарахыг хүсэж байна” гэлээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ