Нийгэм
Дэлхийн үнэлэмжийн судалгааг Монголд анх удаа хийнэ

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн Дэлхийн үнэлэмжийн судалгааны холбооны нарийн бичгийн дарга Ксения Кизиловатай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцжээ. Улмаар тус хоёр байгууллага хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж 2019 оноос Дэлхийн үнэлэмжийн судалгааг Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгч, доктор Ц.Цэцэнбилэгийн удирдлага дор Монгол Улсад зохион байгуулж явуулахаар тохирсон байна.
Швед улсын Стокгольм хотод байрладаг Дэлхийн үнэлэмжийн судалгааны холбоо нь(www.worldvaluessurvey.org) нь нийгмийн болон улс төрийн амьдралд үзүүлж буй үр нөлөө, үнэт зүйлсийн өөрчлөлтийг судалдаг нийгмийн шинжлэх ухааны судлаач эрдэмтдийн дэлхий нийтийн сүлжээ бүхий олон улсын судлаачдын баг юм. Дэлхийн үнэлэмжийн судалгааг 1981 оноос хийж эхэлсэн бөгөөд өдгөө 115 оронд бараг 400,000 хүний дунд явуулаад байгаа юм байна. Тус судалгаа нь эрдэмтэд, бодлого боловсруулагч нарт дэлхийн өнцөг булан бүрд буй хүмүүсийн итгэл үнэмшил хийгээд үнэлэмж, сэдэлжилтийн өөрчлөлтийг бүрэн дүүрэн ойлгуулахыг зорьдгоороо онцлогтой. Улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид,социологич, нийгмийн сэтгэл зүйчид, антропологич, эдийн засагч нартэдийн засгийн хөгжил, ардчилал, шашин шүтлэг, жендэрийн тэгш байдал, нийгмийн капитал, хувь хүний сайн сайхан байдал зэрэг сэдвээр дүн шинжилгээ хийхэд мэдээллийн эх сурвалж, сан болдгоороо чухал ач холбогдолтой. Түүнчлэн эдгээр мэдээллийг засгийн газрын албан хаагчид, сэтгүүлчид, оюутнууд төдийгүй Дэлхийн Банкны бүлгийнхэнд ч эдийн засгийн хөгжил болон соёлын хүчин зүйлсийн хоорондын уялдаа холбоог тодруулахад өргөнөөр ашиглагддаг байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.