Connect with us

Бусад

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.III.18-2019.III.24

Нийтэлсэн

-

Шинэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Энэ долоо хоногт таниас маш их тэсвэр, тэвчээр шаардсан зүйлсүүд олон тохиолдох нь ээ. Иймд ямарваа уулзалт, ажил хэргийн хувьд хүлээцтэй, хүлцэнгүй хандах хэрэгтэйг од эрхэс танд сануулж байна. Эс бөгөөс удаан нөхөрлөсөн хамтрагч болон ажлын хамт олонтойгоо ам зөрөлдөж, муудалдаж болзошгүй. Мөн ажил хэргийн санал орж ирвэл, хэт ашиг хонжоо харсны хэрэггүй. Энэ нь эсэргээрээ бүхнийг үнэгүйдүүлж, нураах эрсдэлтэй. Долоо хоногийн сүүлээр байдал дээрдэх тул, тэвчээртэй, шударга, хүлээцтэй хүмүүст сайхан боломж гарч ирнэ.

ҮХЭР

Та энэ долоо хоногт үнэхээр азтай байх нь ээ. Учир нь хайр дурлал, ажил гээд бүхий л зүйлсэд саад тотгор учирахгүй юм. Иймд сэтгэлтэй хүнтэйгээ болзоонд явах, тэдэнд сэтгэлээ илчлэхэд тохиромжтой. Энэ долоо хоногийн сүүлээр тархи толгойгоо сэргээж, агаар салхинд гарахыг зөвлөе. Мөн гэр бүлтэйгээ илүү их цаг хугацааг өнгөрүүлвэл, та маш их эрч хүчээр цэнэглэгдэх болно. Хэдий тийм ч, ажлын чухал асуудлыг хэт хөнгөмсөг, сэтгэл хөдлөлөөр шийдэхээсээ аль болох зайлсхийгээрэй.

ИХЭР

Удаан бодож төлөвлөж байсан ажлуудаа эхлүүлэх, шинэ албанд томилогдох, сургалт семинарт суухад маш тохиромжтой. Энэ долоо хоногийг аль болох бүтээлчээр өнгөрүүлж, цаг хугацааг дэмий үрэх хэрэггүй. Мөн зөвхөн өөрийн хөлс, хүчээр бүхнийг болгох гэж зүтгэсний оронд найз нөхдийн тусламжыг авах нь илүү үр дүнтэй байх болно. Ганц бие ихрүүдийн хувьд шинэ танилтай учрах, болзоонд явах нь ирээдүйн амьдралд нь нөлөөлнө. Магадгүй заяаны ханиа олоход ч тусалж болох юм.

МЭЛХИЙ

Мэлхийн ордныхон зөрүүд, түргэн ууртай байх тул энэ долоо хоногт аль болох тогтуун тайван байхыг хичээгээрэй. Эс бөгөөс удирдлагуудтайгаа ам зөрөлдөж, тэдэнд буруу ойлголт төрүүлж мэднэ. Мөн цаг тулсан, хэцүү ажлуудыг аль болох хойшлуулж, тохиромжтой цагийг хүлээсэн нь дээр. Аливаа зүйлд хэт хөнгөмсөг, сэтгэлийн хөдлөлтэйгээр хандах нь таныг эсрэгээрээ хүнд байдалд оруулж мэдэх тул, аль болох нухацтай шийдвэр гаргаарай. Найз нөхөдтэйгээ сайтар ярилцаж, ам зөрөлдөхөөс сэргийлээрэй

АРСЛАН

Энэ долоо хоног танд маш их аз, амжилтыг авчрах болно. Санасан ажил сэтгэлчлэн бүтэж, танд уйдах, эргэлзэх ч зав гарахгүй бололтой. Эрүүл мэнддээ болон үр хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд анхаараарай. Гэр бүлийн хүмүүсийн дунд зөрчил, үл ойлголцол гарч болзошгүй тул аль болох хүлээцтэй байх хэрэгтэй. Уур бухимдал бүхнийг эсэргээр нь дордуулж ч мэднэ. Мөн үнэнч бус хүмүүсээс эртхэн зайгаа барихыг зөвлөе. Эрүүл мэнддээ анхаараарай.

ОХИН

Өнгөрсөнд болсон зүйлсийн тухай мартаж,.шинээр сэтгэж амьдрахад суралцаарай. Мөн өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлсийг хийж, долоо хоногийг аль болох завгүй өнгөрүүлэх нь тустай. Төлөвлөсөн ажлууд бүтэхэд тодорхой хэмжээний хугацаа шаардагдах тул, шантралгүй тайван хүлээгээрэй. Найз нөхөдтэйгээ уулзах, агаар салхинд гарахад тохиромжтой. Мөн өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй болохыг од гаригс танд зөвлөж байна.Угийн эмх цэгцтэй байдлыг эрхэмлэдэг охиныхон бусдын замбараагүй байдлаас болж өөрсдийгөө бухимдуулах магадлалтай.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт та өөрийн төлөвлөсөн, хийхээр зорьсон бүхнийхээ төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Тэгж чадвал та амжилтанд хүрэх болно. Хамгийн гол нь өөрийн сайн хийж чаддаг, итгэлтэй зүйлдээ түшиглэн хөрөнгө оруулалт хийх, шинэ ажлыг эхлүүлээрэй. Мөн хуучны танил, дотны найзуудтайгаа уулзаж цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд гэмгүй. Шинэ санаа, гайхалтай зүйлс хийх онгод орж мэднэ. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ хамт цэвэр агаарт гарч, хөгжилдөөрэй.

ХИЛЭНЦ

Хилэнцийн ордныхны хувьд энэ долоо хоног маш их гарц, эд материалын хохирол учирч болзошгүй. Мөн аль болох хувь хүнээс өндөр зээл авах, өгөхөөс татгалзах хэрэгтэй. Түүний оронд банк, илүү найдвартай газарт хандах нь ирээдүйд учирч болзошгүй олон зүйлсээс таныг хамгаалах болно. Долоо хоногийн сүүлээр ажил хэргийн маш том, сайхан санал орж болзошгүй. Гэр бүлийнхэнтэйгээ аль болох хүлээцтэй тайван хандаж чадсанаар, та үл ойлголцлоос өөрийгөө гаргаж чадна.

НУМ

Энэ долоо хоногт өөртөө аль болох их ачаалал өгөхөөс зайлсхийгээрэй. Учир нь ядаргаанаас болж бие илэрхий сульдаж мэднэ. Мөн өр зээлнээс аль болох зайлсхийх нь таныг хүнд асуудалд орохоос сэргийлнэ. Ганцаараа байж, өөртөө амралт өгөх хэрэгтэй. Шоу, зугаа цэнгээн, найз нөхдийн уулзалтаас аль болох хөндийрч, гэр бүлийнхэнтэйгээ илүү их цаг хугацааг өнгөрүүлээрэй. Хүмүүстэй муудалцаж, маргахаас зайлсхийх хэрэгтэй.

МАТАР

Хов жив, хэл амнаас аль болох хол байхыг хичээгээрэй. Ялангуяа удирдлагатайгаа ам зөрөлдөх, тэдний тухай таагүй үг хэлэх нь байдлыг улам бүр дордуулж мэднэ. Аль болох сэрэмжтэй байж, эргэн тойронд хов хутгах хүн байгаа эсэхийг сайтар нягтлаарай. Энэ долоо хоногт танд маш тааламжтай ажлын санал мөн их хэмжээний мөнгө орж ирэх магадлалтай байна. Долоо хоногийн сүүлээр гэртээ засвар хийх, шинэ тавилга авахад бүх зүйл бүтэмжтэй сайхан байх болно. Хүмүүсийн хувийн асуудалд оролцохоос аль болох зайлсхийхийг зөвлөе.

ХУМХ

Осол аваар, техникийн аюулаас сэрэмжтэй байхад гэмгүй. Мөн хөдөө гадаа олон хоногоор томилолтоор явахаас болгоомжилж, эрүүл мэнддээ анхаарахыг од эрхэс танд сануулж байна. Ажлын хэт ачааллаас болж ядаргаанд орж мэдэх тул, өөртөө амралт өгч байгаарай. Энэ долоо хоногт ажил болон уулзалтаас оройтолгүй урьтаж гэртээ хариарай. Хайр дурлалын хувьд өөрөө хүсээд, хичээвэл аз жаргалтай амьдрал хүлээж байна

ЗАГАС

Тус ордныхны хувьд энэ долоо хоногийг сурч боловсроход зарцуулах, эсвэл сургалт семинарт бүртгүүлэхийг зөвлөж байна. Аль болох олон хүн цугларсан газар болон танихгүй хүмүүстэй уулзахдаа бусдын муухай занд тэвчээртэй ханд Эс бөгөөс таарч тохирохгүй зантай хүмүүстэй уулзаж, өөрийгөө стресстүүлэх, ажлын эрч хүчээ алдах магадлалтай аж. Иймд та аль болох өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч, өдрийг тайван өнгөрүүлэхийг хичээгээрэй.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.

2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%

НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим