Бусад
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 18

Ажилчин анги улс төрийн эрх авах ажиллагааг амжилттай хийсэн оролдлого гэж энэ өдрийг тэмдэглэх шийдвэрийн I Интернационалын Ерөнхий зөвлөл 1872 оны хоёрдугаар сарын 20-нд гаргажээ.Франц-Пруссийн дайнд францчууд ялагдсан нь дотоод зөрчилдөөнийг нь хурцатган Парисын коммун гарав. Хоёрдугаар сард том хөрөнгөтөн Тьерийн толгойлсон Засгийн газар гарч ирлээ. Энэ Засгийн газар Францын хувьд доромжлол болсон энхийг гэрээг байгуулсан юм. Үүний хариуд нь Бүгд найрамдах улсын холбооны үндэсний гварди байгуулагдан түүнийг Төв хороо нь толгойлов. Гуравдугаар сарын 18-ны шөнө Тьерийн Засгийн газар нийслэлийнхээ пролетарийн районуудын зэвсгийг хурааж, Төв хорооны гишүүдийг баривчлах оролдлого хийсэн нь бүтэлгүйтэж Засгийн газар нь Версаль руу зугтав. Үндэсний гварди цэргийн хуарангуудыг эзлэн Хотын захиргаан дээр улаан туг мандуулсан байв. 26-ны өдөр Парисийн коммунын зөвлөлийн сонгууль болж 28-нд нь Зөвлөл анхны хуралдаанаа хийж, шинэ захиргаагаа “Парисийн коммун” гэж нэрлэжээ.
Ардын журамт цэргийн анхны ялалт
1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монголын ардын журамт цэргийнхэн Улаан армийн тусламжтайгаар Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлжээ. Коммунист түүхэнд 400 журамт цэргийнхэн 10 мянган гамин цэргийг дийлсэн гэж бичиж ирсэн энэ өдрийг Монголын ардын армийн өдөр болгон тэмдэглэдэг.
Хиагтыг чөлөөлөхөд зэр зэвсэг сайтай олон тооны цэрэг бүхий хотыг эзлэн авахад ихээхэн хүндрэлтэй тул хятад цэргийн эрх баригчидтай хэлэлцэх аргыг хэрэглэхээр шийдэж, уг хэргийг Троицкосавск дахь Зөвлөлтийн Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенекаар зуучлуулах, хэрэв энэ арга зам бүтэмжгүй болсон нөхцөлд хотыг довтлон авах байлдааны ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу Хиагтыг эзлэн авах байлдааны төлөвлөгөөг боловсруулахын хамт журамт цэргүүдийг Алтангаас Ханын хөндий, Номт, Баян уул зэрэг газар шилжүүлэн байрлуулсан байна.
Хиагтыг дайлах бэлтгэл хангагдсан гэж үзсэний дараа тус хот дахь хятад цэргийн эрх баригчдад тулган шаардах бичгийг 17-ны өдөр өгчээ.
Ардын журамт цэргийг бүгд ерөнхийлөн захирах жанжин Д.Сүхбаатарын нэрээр илгээсэн тэрхүү бичигт “Монголын Хиагт хотноо бүхий хятад цэргийн захиралд мэдтүгэй хэмээн цаг болзоолон явуулах учир. Манай Монголын ардын журамт цэрэг Хиагт хотыг шууд дайран орж эзлэхээр завдан буй учир зүй нь олон амьтны амийг энэрэн хайрлаж, бас хязгаар боомт газар байлдваас эрхбиш будлиан гарах болзошгүй тул энэ бичгийг авсан даруй танай харьяат цэргүүд зэвсгийг цөм хураалгаж, Монголын Хиагт хотын хамт бидэнд тушаавал зохино. Хэрэв ийнхүү сайнаар зөвшөөрөн хүлээвээс танай хятадын харьяат нарын амийг батлан хамгаалж, уул орон нутагт буцааж болно. Хэрэв манай энэ бичигт хариу өгөхгүй буюу эс хүлээх болбоос манай Монголын цэрэг шууд байлдахаас өөр үгүй, үүнд сүйтгэсэн зэрэг аливаа буруу явдлыг танай газар цөм хүлээвээс зохино” гэжээ.
Хятадын гоминданы намын цэргийн хүчин буюу генерал Го Сунлин тэргүүтэй офицерууд сүхбаатарчуудыг аюул учруулахаар хэмжээний дорвитой цэрэг дайны хүчин биш гэж басамжилснаараа их том алдаа гаргасан.
Хотыг байлдаангүйгээр шилжүүлэн өгөх тухай Ардын журамт цэргийн шаардлагыг хятад цэргийн удирдлага хэрэгсээгүй учир гуравдугаар сарын 17-ны орой Ардын журамт цэргийн хороод Ханын хөндийгөөр өгсөн хоёр улсын хил болох Хонгор морьтын даваагаар давж, Жононгийн хөндийн эх, Эрээн нарсны нуруугаар дамжин шөнөжин явсаар 18-ны өглөө Хиагтын дэргэд хүрчээ.
Хиагт болон түүний орчимд хятад цэргийн 25 дугаар морьт дивизийн штаб, 500 хүнтэй морьт хороо, 40 хүнтэй хотын комендант, Улаан бургасанд 600 хүнтэй нэг, хоёрдугаар морьт хороо, Ивцэг ба Хиагтын хооронд 300 хүнтэй 4 дүгээр хороо, Ивцэгт 500 хүнтэй 3 дугаар морьт хороо, бүгд 2000 шахам цэрэг, 12 пулемет, 7 их буутай хүч байрлаж байжээ. Олонхи сурвалжид хятад цэргийн тоог 10000 гэдэг ба 2500 гэсэн баримт ч байдаг.
Орост Крымыг дахин нэгтгэв
Харин ОХУ-ын хувьд энэ өдрийг түүхэнд Крымыг нэгтгэсэн өдөр гэдгээ дурсдаг. Крымын парламент бүх ард иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнд үндэслэн 2014 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Украинаас салан тусгаар тогтнолоо зарлаж, ОХУ 18-ны өдөр БНУ-аа болгон хүлээж авах тогтоолыг гаргаж байсан юм.
Парист олон нийтийн тээврийн хэрэгсэл явж эхлэв
1662 оны гуравдугаар сарын 18-нд Парис хотноо хамгийн анхны нийтийн тээврийн хэрэгсэл гарчээ. Олон нийтийн тээврийн анхны эх сурвалжид алдартай эрдэмтэн Блез Паскалийн нэр холбогдсон байдаг. Тэрээр өөрийн санааг герцог де Роаннетай хуваалцсан байна. Олон суудалтай нийтийн тээвэр болох сүйх тэрэг герцогт таалагдаж тэр хувь нийлүүлэгчдийн нийгэмлэгийг бий болгожээ. Нар гэгдэх хаан XIV Людовикийн үеэр анхны тээврийн хэрэгсэл Парист гарчээ.Гэхдээ омнибус гэсэн нэрээ аваагүй байв. Тэр нэрийг бас л Парист гарган ирсэн түүхтэй. Сүүлд нь найман суудалтай сүйхийг омнибус буюу “бүгдэд зориулсан” гэж 19 зуунд л нэрлэж байлаа.
Стенлийн цомыг бий болгов
1892 оны гуравдугаар сарын 18-нд гаргасан цомыг 1888-1893 онд Их Британийн эзэмшилд байсан Канадад Хатан хааны томилосон амбан захирагч лорд Стэнли Престоны нэрээр нэрлэжээ. Амбан захирагчид Английн хөлбөмбөгийг заримдаа санагдуулам шинэ тоглоом таалагдсан учир тэрээр Канадын хоккейн шилдэг багийг шагнаж байх цом бий болгохоор шийдсэн юм.Ингээд 10 гинейгаар хар модон сууринд бэхэлсэн 20 см-ын өндөртөй мөнгөн хундагыг Лондоноос худалдан авсан аж. Зарим эх сурвалжаар түүнийг Шеффилд хотоос авсан гэдэг. Хожим тэр мөнгөн хундаганд ялагч багуудын нэрийг сийлсээр хоосон зай үлдээгүй учир аяганд хэд хэдэн мөнгөн хүрээ нэмэн хийжээ. Эцэст нь дэлхийн хоккейн хамгийн нэр хүндтэй цомын өндөр нь ёроолоосоо 135 см болон өндөрсөж жин нь 14,5 кг болсон байна.
Өнөөдөр түүхэнд
633 он – Арабын хойгийн жижиг ханлигууд Абу Бакрын удирдлага дор нэгдэж Халифатын улс байгуулахаар болжээ.
1241 он – Монголын эзэнт гүрний цэрэг Польшийн эзэн хааны цэргийг Краков хотын орчимд ялжээ.
1596 он – Польшийн хаан III Сигизмунд Ваза улсынхаа нийслэлийг Краковаас XIII зуунд анх нэр нь сонсогдож байсан Варшавт нүүлгэжээ.Өөрийн өргөөгөөр тэр варшавын өмнөх вангийн ордонг авч барокко стилиэр өргөжүүлжээ.
1644 он – Английн колончлогчид Повхатан омгийн индианчуудтай гурав дахь тулаанаа хийж эхлэв. Тулаанд Англичууд ялж, эзлэн авсан нутгаа Виржиниа гэж нэрлэжээ.
1834 он – Өөрсдийн эрхийн төлөө тэмцсэн зургаан фермерийг Английн засаг захиргаа Австрали руу цөлжээ.
1850 он – Санхүүч, бизнесмен Хенри Уэльс, Уильям Фарго нар “Американ Экспресс” компанийг үүсгэн байгуулав.
1921 он – Большевикуудын эсрэг иргэний дайны дараах анхны бослого Кронштадтын үймээнийг улаан арми даржээ.
1924 он – АНУ-д хоёр сая доллараар бүтээсэн “Багдадын хулгайч” киноны анхны гаралт болжээ.
1925 он – АНУ-д бүртгэгдсэн хамгийн хүчтэй хуй салхи Миссури, Иллинойс, Индиана мужуудын нутгаар дайрав. Дэлхийд хамгийн хүчтэй хуй салхи ч байж магадгүй. Ердийн хуй салхи нь 400 м орчмын өргөнтэй зурвасаар 70 км/цагийн хурдтай өнгөрөөд 20-иод км-ын цаана унтардаг. Гэтэл АНУ-д “гурван мужийн” гэж нэрлэсэн хуй салхи 100 км/цагаас илүү хурдтайгаар, 1000 гаруй метрийн өргөнтэйгээр 352 км замд “галзуурчээ”.Гунигт үр дүн нь: 695 хүний амийг авч, 2 000 орчмыг нь гэмтээж, 50 000 хүртэлх тооны хүмүүсийг гэр оронгүй болгов. Материалын асар их хохирол учруулжээ.
1932 он – Австралид Порт-Жексоны хоолой дээгүүр барьсан дэлхийн хамгийн томоохон нуман гүүрүүдийн нэг болох Сидней хотын Харбор-Бриж гүүрийг ашиглалтад оруулжээ.Гүүрийн урт нь 1,15 километр бөгөөд 1932 онд нээгдсэнээсээ хойш огт засвар хийгдээгүй, ихээхэн зэвэрсэн байсныг засварлахаар 2013 онд шийдсэн байв. Гүүрийг зургаан жил босгосон ба түүнийг зургаан сая төмөр хадаасаар гар аргаар бэхэлсэн байдаг. Будагдаж бүрэгдэх талбайн нийт хэмжээ нь 485 мянган квадрат метр бөгөөд тэр нь хөлбөмбөгийн 60 талбайн хэмжээтэй дүйцэхүйц ажээ. Төмөр бүтээмжийн жин нь 52 800 тонн юм.
1937 он – АНУ-ын Техас мужийн Шинэ Лондон хотын дунд сургуульд халдлага болж 300 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дийлэнх нь хүүхдүүд байлаа.
1938 он – Мексикчүүд гадаад дотоодын газрын тосны компаниудыг нэгтгэж “Пемекс” гэх улсын компанийг байгуулжээ.
1948 он – Зөвлөлтийн тал Югославын нутаг дэвсгэрээс цэргээ гаргав.
1962 он – 1954 оноос эхлэн Алжирт дэгдсэн иргэний дайн өндөрлөжээ.
1965 он – Зөвлөлтийн сансрын хоёр суудалтай “Восход-2” хөлөг дэлхий орчмын тойрог замд сансарны хөтөлбөрийнхөө нэг хэсгийг туршин анх нисгэгчээ задгай сансарт гаргажээ. Гучин настай рошууч Алексей Леонов задгай сансарт гарч хөлгөөсөө нэг метр холдон задгай сансарт 23 минут 41 секунд болжээ. Скафандр нь ваакум үүсгэн томорсноос түүнийг хөлөгтөө ороход нь хүндрэл үүсгэжээ. Цаг хугацаа хомсдолтой байсан ч Леонов арай гэж хөлөгтөө чихсээр байж орсон гэдэг. Задгай сансарт ниссэн анхны хүнийг дэлхийн сая сая телевиз үзэгчид харан биширч байлаа.
1967 он – Дэлхийн далайг бохирдуулсан хамгийн анхны экологийн том сүйрэл Их Британийн баруун эрэгт болжээ.Либерийн туг дор явж байсан Torrey Canyon нефть зөөгч хөлөг замчийн буруугаар усан доорхи хад мөргөн сүйрчээ. Түүнд 120 тонн нефть байсан нь бүгд далайд асгарав. Уул нь уг хөлгийг 1959 онд АНУ-д босгохдоо 60000 тоннын багтаамжтай хийснийг дараа нь Японд засварлан 120 мянган тоннын багтаамжтай болгосон байлаа.Далайд асгарсан нефтийн толбо 1 000 км2-д тархсан ба түүнийг агаараас бөмбөгдөн шатааж, эцэст нь толбыг тусгай бодисоор “холбон” зууралдуулж далайд живүүлсэн юм.
1970 он – Улаан Кхмерын хөдөлгөөний удирдагчдын нэг Лон Нол Камбожийн хунтайж Нородом Сианукийг нутгаасаа хөөн гаргав.
1990 он – АНУ-ын Бостон хотын Изабелла Стьюарт Гарднерын музейгээс 12 уран зураг хулгайлагджээ. Нийтдээ 300 сая ам.доллараар хэмжигдэх энэ хэрэг АНУ-ын түүхэн дэх хамгийн том уран зургийн хулгай болсон юм.
1994 он – АНУ-ын Вашингтон хотод Босни болон Хорват энхийн гэрээ байгуулав. Ингэснээр Хорват болон Боснийн хооронд дэгдээд байсан дайн өндөрлөж, Босни ба Герцеговинын холбооны улс байгуулагдсан түүхтэй.
2015 он – Тунисийн нийслэлд байрлах Бардо үндэсний музейд зэвсэглэсэн этгээд халдаж 23 хүний аминд хүрэв. Амиа алдагсдын дийлэнх нь гадны жуулчид байжээ. Түүнчлэн 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.