Нийгэм
Уул уурхайн салбарт ажиллагсдыг тэтгэвэртээ гарахад тэтгэмж олгоно

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвшлийн 2019-2020 оны хамтын хэлэлцээрийн тарифын талаар өнөөдөр /2019.03.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Талууд уг хамтын хэлэлцээрийг гуравдугаар сарын 15-нд баталсан бөгөөд найман бүлэг, 70 заалт тусгагдсан байна.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х. Буянжаргал мэдээлэл өгсөн. Тухайлбал, тус салбарт ажиллагсдад нэмэлт амралт олгох, сул зогсолтын олговрыг 60 хувиас доошгүйгээр олгох, байгууллагын жилийн үр дүнг харгалзан жилд нэг удаа үндсэн цалингаар тооцож зургаан сар хүртэл сарын цалинтай тэнцэх жилийн дүнгийн үр дүнгийн урамшуулал олгох асуудлыг хамтын гэрээгээр шийдвэрлэх, тэтгэврээ тогтоолгох тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, ажилласан жилээр нь үржүүлж нэг удаа тэтгэмж олгох тухай заасан аж.
Мөн уул уурхайн салбарт орон тоог цомхотгох, ажлын байрыг цөөрүүлэх, хувьчлагдах тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан уг ажилтанд дараах тэтгэмж олгохоор зааж өгчээ. Үүнд:
1-4 жил ажилласан бол 1-4 хүртэлх сар
5-10 жил ажилласан бол 6 сар хүртэл
11-15 жил ажилласан бол 12 хүртэл сар
16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 хүртэл сарын албан тушаалын болон үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно хэмээн тусгажээ.
Хэлэлцээрт салбарын 47 мянган ажилчдыг төлөөлж Монголын эрчим хүч, Геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, салбарын 300 гаруй ажил олгогчийг төлөөлж Уул уурхайн үндэсний ассоциаци үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монгол нүүрс ассоциацийн төлөөлөл оролцож гарын үсэг зурсан юм байна.
Уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг сарынх нь 640 мянган төгрөг болжээ. Гэвч тус салбарт ажиллагсад хамгийн хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ хангалттай цалин авч чаддаггүй юм байна. Уурхай бүрийн цалин өөр, өөр. Иймээс салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах зорилгоор өмч харгалзахгүйгээр энэхүү хэлэлцээр мөрдөгддөг байхаар тусгаж өгчээ.

Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм35 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент41 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад39 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна