Улс төр
ХХААХҮЯ-ны сайдад нэрээ дэвшүүлэгчид эхнээсээ тодорсоор байна

Эх сурвалжийн хэлж байгаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан /Мишээл экспо/, ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг /”Мон-Уран” ХХК-ний Б.Наранхүүгийн төрсөн дүү/ нарын нэрс чих дэлсэх боллоо.
Нэрээ дэвшүүлэгчдээс хамгийн өндөр магадлалтай нь Б.Энх-Амгалан, Б.Саранчимэг хоёр юм. Учир нь намдаа өргөсөн хандиваараа тэд сайдын албан тушаалд суух эрх бүхий юм.

Б.ЭНХ-АМГАЛАН
Монгол Улсын Их Хурлын Гишүүн
№ | Хаана | Албан тушаал | Он |
---|---|---|---|
1 | Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал | Төлөөлөгч | 2012 – 2016 |
2 | Монгол Улсын Их Хурал | Гишүүн | 2016 – Одоо |
3 | “Мишээл” групп | Ерөнхий захирал | 2005 оноос |
4 | “Улаан Бутан” ХХК | Ерөнхий захирал | 2004-2005 |
5 | “Ворлд транс” ХХК | Дэд захирал | 1999-2004 |
6 | Улсын аюулгүй байдлыг хамгаалах ерөнхий газар | Ажилтан | 1995-1999 |
Боловсрол
№ | Сургуулийн нэр | Хаана | Зэрэг | Мэргэжил | Он |
---|---|---|---|---|---|
1 | Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль | Улаанбаатар | Бакалавр | Олон улсын харилцаа | 1989-1995 |
2 | БНХАУ-ын Бээжин хотын Гадаад харилцааны дээд сургууль | БНХАУ | Олон улсын харилцаа | 1997-1999 |
Шагнал
№ | Шагналын нэр | Он |
---|---|---|
1 | “Алтан гадас” одон |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд
Жанимханы САУЛЕ
Төгссөн сургууль:
- 1978 онд Эрдэнэт хотын 10 жилийн дунд сургууль,
- 1983 онд ОХБДС,
- 1987 онд Москва хотын А.С.Пушкины нэрэмжит ОХБДС,
- 2004 онд Удирдлагын академийг төгссөн.
- Хэл шинжлэлийн магистр /МУИС, 2002/
Ажлын туршлага:
- 1983-2000 онд нийслэлийн 57 дугаар сургуульд Орос хэлний багш,
- 2000-2003 онд ТЗҮААЭГ-т Ерөнхий зохион байгуулагч,
- 2003-2008 онд Засгийн газрын референт
- 2008-.2012 онд ХХААХҮ-ийн дэд сайд
- 2012- 2013 онд МАН-ын ЕНБ-ийн даргын зөвлөх
- 2013-2016 онд МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга
- 2016 оноос ХХААХҮ-ийн дэд сайд
Гавьяа шагнал:
- Алтангадас одон, 2008 он
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2011 он
- Төрийн албаны тэргүүний ажилтан, 2006 он
- Боловсролын тэргүүний ажилтан, 2011 он
- ХХАА-н тэргүүний ажилтан, 2012 он
Олон нийтийн ажил:
- МАН-ын Бага хурлын гишүүн
- МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишгүүн, Баруун бүс хариуцсан Нарийн бичгийн дарга
Д.ОЮУНХОРОЛ
Монгол Улсын Их Хурлын Гишүүн
Ажил
№ | Хаана | Албан тушаал | Он |
---|---|---|---|
1 | Байгаль орчин, аялал жуулчлалын Яам | Сайд | 2016-Одоо |
2 | Монгол Улсын Их Хурал | Гишүүн | 2016 – Одоо |
3 | Монгол Улсын Засгийн Газар | Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд | 2014 – 2015 |
4 | Монгол Ардын Нам | НАМЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч | 2014 – Одоо |
5 | Монгол Улсын Их Хурал | Гишүүн | 2012 – 2016 |
6 | Монгол Улсын Их Хурал | УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга | 2012 – 2016 |
7 | Монгол Ардын Нам | Удирдах зөвлөлийн гишүүн | 2012 – Одоо |
8 | Монгол Улсын Их Хурал | Гишүүн | 2008 – 2012 |
9 | Монгол Улсын Их Хурал | Монгол-Швейцарын парламентын бүлгэмийн дарга, Хууль зүйн байнгын хорооны гишүүн | 2008 – 2012 |
10 | Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо | Ерөнхийлөгч | 2011-2014 |
11 | Монгол Улсын Их Хурал | МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн | 2008-2012 |
12 | Шинжлэх ухааны академи | Тэргүүлэгч гишүүн | 2008-2012 |
13 | Монгол Улсын Их Хурал | Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, Шинжлэх ухааны Байнгын хорооны Гишүүн | 2008-2009 |
14 | “Отгонтэнгэр” их сургууль | Ерөнхийлөгч | 2004 – 2008 |
15 | Монгол Улсын Их Хурал | УИХ-ын гишүүн | 2000-2004 |
16 | Отгонтэнгэр их сургууль | Ректор | 1991-2000 |
17 | Нийслэлийн 26 дугаар Сургууль | Багш, хичээлийн эрхлэгч, ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга | 1985 – 1990 |
Боловсрол
№ | Сургуулийн нэр | Хаана | Зэрэг | Мэргэжил | Он |
---|---|---|---|---|---|
1 | МУИС-ийн ХЗДС | Улаанбаатар | Дээд | Эрх зүйч | 2000-2003 |
2 | Боловсролын хүрээлэн | УБ хот | Боловсролын доктор | “Хувийн дээд сургуулийн менежментийн зарим асуудал” сэдвээр | 1997-1997 |
3 | Улсын Багшийн Дээд Сургууль | Улаанбаатар | Дээд | Математикийн багш | 1982-1986 |
4 | 10 жилийн дунд сургууль | Төв аймгийн Алтанбулаг сум, 10 жилийн дунд сургууль | Бүрэн дунд | 1971-1981 |
Шагнал
№ | Шагналын нэр | Он |
---|---|---|
1 | Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан | 1994 |
2 | Алтан гадас одон | 2000 |
3 | Банк санхүү, Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан | 2006 |
4 | Монгол улсын Гавъяат багш | 2010 |

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.