Эдийн засаг
“Энержи ресурс” 10.9 сая тонн нүүрс олборложээ
“Энержи ресурс” компани өнгөрсөн онд 10.9 сая тонн нүүрс олборложээ. Түүнчлэн 10 сая тонн түүхий нүүрс баяжуулсан бөгөөд 4.7 сая тонн баяжуулсан нүүрс бүхий бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулсан байна. Ингэхдээ коксжих нүүрсний борлуулалтын үнийг зах зээлийн эцсийн хэрэглэгчдэд тонн тутамд 170 ам.доллар, Ганцмод боомтын нөхцөлөөр тонн тутамд 136 ам.доллараар борлуулжээ. Дашрамд дурдахад, манай улс он гарснаар уул уурхайн салбараас 478 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 184.2 тэрбум төгрөг нь нүүрсний орлого юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.