Нийгэм
Сүлжээ дэлгүүрүүд нэрээ өөрчилж, “Бэлэн гоймонгийн газар” гэж нэрлэх хэрэгтэй
МАНАЙ УЛСЫН 1 ХҮН ТУТАМД ДУНДЖААР 16 БЭЛЭН ГОЙМОН НОГДОЖ БАЙНА
Миний ажил хүрэх зам. Хүннү молл-с автобусанд сууж, төв номын сангийн буудал дээр буун оффис руугаа алхана. Алхах замдаа төв замын дэргэдэх сүлжээ дэлгүүрийн хажуугаар байнга өнгөрдөг. Нээгдсэн өдрөөс нь эхлээд энэ газарт оюутан, сурагчид бэлэн гоймон идээд сууж байгаа дүр зургийг байнга харах болов. Нэг л танил дүр зураг. Хаана билээ. Аан тийм, манай телевизүүдээр цацдаг Солонгосын олон ангит кинонд гардаг шүү дээ.
Ингээд бодохоор Монголчуудын гоймонд орсон нэг шалтгаан нь яалт ч гүй Солонгосын олон ангит киногоор дамжсан соёлын нөлөө. Мэдээж бэлэн гоймон нь хэрэглэхэд хялбар, хямд үнэтэй. Харин бусад шалтгаанд нь манай хүн амын бүтэц залуу, орлогын түвшин доогуур, эрүүл ахуйн хяналт шалгалт муу, эрүүл мэндийн боловсрол доогуур гэх мэт олон хүчин зүйлсийг дурдаж болно.
Олон улсын сүлжээ конвениенс дэлгүүрүүдийн салбар хотын төвөөр борооны дараах мөөг шиг л нэмэгдэж байна. Нийтдээ 200 орчим салбар нээх зорилготой байгаа гэхээр тэр хэмжээний бэлэн гоймон идэх газар бий болж байна гэсэн үг. Ядаж л гэртээ байх хугацаанд аав, ээж нь хүүхдүүдийнхээ гоймонгийн хэрэглээг хязгаарлах боломжтой байсан. Харин ийм боломж үгүй болов.
Бид бэлэн гоймонг өттэй, хортой, хавдар үүсгэдэг, хэрэггүй гэсэн ч хэрэглэсээр л байдаг. Үнэхээр жилээс жилд импортолж буй бэлэн гоймон өсөөд байна уу? Гаалийн ерөнхий газраас тус тоон мэдээллийг асуусан хэдий ч манай бүртгэлд байхгүй гэж мэдэгдэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ХАМГИЙН ХОРТОЙ 10 бүтээгдэхүүний нэгээр нэрлэгдсэн бүтээгдэхүүнийг Монгол улс бүртгэдэггүй гэхээр өнөөх хүнсний аюулгүй байдал юу болох вэ?
Харин сонин, сэтгүүл, нийтлэл ухсаны эцэст 2015 онд 2587 тонн бэлэн гоймонг 65 аж ахуй нэгж импортолсон гэх мэдээг олов. Тус тоо нь 2015 онд зохион байгуулагдсан “Импортын бэлэн гоймон, чипсний хэрэглээ” сэдэвт сургалт хэлэлцүүлэг дээр дурдагдсан тоо мэдээлэл байв. Юутай ч энэхүү тоог ашиглан дараах энгийн тооцоолол хийж болно. Монголын бэлэн гоймонгийн зах зээлийн талыг бүрдүүлдэг Нонгшим гоймон дунджаар 120 грамм. Тэгэхээр 2,587 тонн маань дунджаар 21.5 сая сав бэлэн гоймон болж байгаа юм.
Монголын бэлэн гоймон үйлдвэрлэдэг Coco нь жилд дунджаар зургаан сая сав бэлэн гоймон үйлдвэрлэдэг. Ингээд ерөнхийд нь 15-49 насныхан бэлэн гоймонг хэрэглэдэг гэж үзвэл нэг хүнд жилд 16 бэлэн гоймон ногдож байгаа юм. Өөрөөр хэлбэл сард дор хаяж 1-2 удаа бэлэн гоймон идэж байна гэсэн үг. Энэ бол 4 жилийн өмнөх тоо. Магадгүй энэ тоо хэд дахин өссөн байж болох юм.
Зураг 1. Монголын хүн амын насны бүтэц
Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо
ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ НЬ БЭЛЭН ГОЙМОНГИЙН БОРЛУУЛАЛТАД ИЛҮҮ АШИГТАЙ
Эдийн засаг хямарч эхлэхэд хямд үнэтэй түргэн хоолны эрэлт нэмэгддэг байна. Учир нь хүмүүсийн орлого багассантай холбоотой хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн сонгож эхэлдэг. Монголд ч гэсэн энэхүү нөхцөл байдал ажиглагдаж байна. Тухайлбал эдийн засаг хүндрэлтэй байсан 2015, 2016 онуудад бэлэн гоймонгийн үнэ буурахгүй, тогтвортой өсөж байгаагаас харах боломжтой.
Зураг 2. Нонгшим бэлэн гоймонгийн үнэ, дүүргээр
Эх үүсвэр: Нийслэлийн статистикийн газар
Өнөөдөр 120 граммтай нонгшим бэлэн гоймонгийн дундаж үнэ 1,450 төгрөг байна. Дүүргүүдээр нь авч үзвэл Сүхбаатар дүүрэгт бусад дүүргүүдтэй харьцуулахад 100-150 төгрөгөөр илүү байдаг байна. Энэ бүсэд их сургуулиуд болон ерөнхий боловсролын сургуулиуд өргөн тархсан байдагтай холбоотой байж болох юм.
БЭЛЭН ГОЙМОНГ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭДЭГ БОЛ ТАВ, 10, 20 ЖИЛИЙН ДАРААХ ӨӨРТЭЙГӨӨ ЭМНЭЛЭГТ УУЛЗАНА
Бэлэн гоймонг тогтмол хэрэглэх нь элгэнд өөрчлөлт оруулах, ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх, цус бохирдуулах гэх мэт олон сөрөг үр дагавар үүсгэж болохыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд тогтоосон. Цаашлаад хорт хавдрын нэг шалтгаан болохыг ч бас дурджээ. Манай улсын хувьд хавдар нь нас баралтын зонхилох шалтгаануудын нэг болж байна. Тиймээс бид ирээдүйн өөртэйгөө эмнэлэгт уулзмааргүй байвал бэлэн гоймонгоос аль болох татгалзах хэрэгтэй.
Зураг 3. Монголчуудын нас баралтын шалтгаан, өвчний төрлөөр
Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо
БИДНИЙ МУУЛДАГ ХЯТАДУУД ХҮРТЭЛ БЭЛЭН ГОЙМОНГООС ТАТГАЛЗАЖ БАЙНА
Мах бага хэрэглэдэг, хүн ам ихтэй, Азийн халуун орнуудад бэлэн гоймонг их хэмжээгээр хэрэглэдэг. Энэ нь ч орчин нөхцөлд нь зохицдог байна. Гэвч бэлэн гоймонгийн зах зээл сүүлийн жилүүдэд аажим буурах хандлагатай байгаа юм.
Бэлэн гоймонгийн зах зээл 2017 оны байдлаар дэлхий даяар 100 тэрбум сав бэлэн гоймонг хүмүүс иджээ. Энгийн арифметик тооцооллоор өдөрт 270 сая сав бэлэн гоймон идэж байна гэсэн үг. Хятад улс 2013 онд 46 тэрбум сав бэлэн гоймон хэрэглэдэг байсан бол 2017 онд 38 тэрбум сав болж буурчээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ