Эдийн засаг
Баян өндөгний саваа битгий хаяарай
Баян өндөгнийхөө савыг битгий хаяарай. Учир нь бид очиж аваад өртөгт нь тэнцэхүйц үнийн дүн бүхий урамшууллыг танд өгнө.
“Хаягдалгүй Ферм” стандартыг цогцоор нь нэвтрүүлж эхлээд буй Баян өндөгний үйлдвэрийнхэн өндөгний пластик савыг дахин боловсруулах боломжтой болсон бөгөөд та өндөгнийхөө пластик сав, цаасан хайрцаг, үүрийг өртгөөр нь эргүүлэн өгч урамшууллын бүтээгдэхүүн авах боломжтой юм.
Дашрамд дурьдахад Баян, Иоджуулсан, Чандманийн өндөгт хэрэглэгддэг савууд нь 100 хувь хүнсний зориулалтын пластикаар Германы стандартаар Словак улсын Европак үйлдвэрт үйлдвэрлэгдсэн байдаг.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.