Нийгэм
Солонгос хоолонд дуртай бүсгүйчүүд оройн хоолондоо ”Bulgogi” бэлтгээрэй

Bulgogi бол алдартай солонгос хоол юм. Маш олон ногоо ордог. Өнөөдөр 2 хоолыг танилцуулж байна. Эхнийх нь шарсан үхрийн мах буюу “”Barbecued bef” 2 дахь нь бугоги шөл буюу “bulgogi jungol” юм.Найрлага:
Үхрийн мах хүссэн хэмжээгээрээ
Цуу, сахар, зөгийн бал, сармис, лийр, сонгино
Газрын хар чинжүү, гүнжидийн тос
Үхрийн махны шөл, мөөг, лууван, ногоон сонгино
Дүфү, сонгино, ногоон чинжүү
Үүнд: ½ аяга шар буурцаг, 1 шхар чинжүү, ¼ аяга сахар, 12 хумс татсан сармис, 1 дунд зэргийн сонгино (буталсан),1,зөгийн бал 1 Зөвлөгөө: Том хэмжээний сав бэлтгэж, дотор ньжан хийнэ. Үхрийн махыг нарийн зүсэж махыг marinade-д хийж, гүнжидийн тос нэмээд гараар хольж, хөргөгчинд 3-аас доошгүй цаНайрлага:(дээрх жор), мөөг, ногоон сонгино, дүпү буюу гоймон, ногоон чинжүү Том сав бэлтгэн мөөг, гадилыг тойрон өнгөлөг ногоо (мөөг, лууван, ногоон сонгино), дүпүтэй тойрон байрлуулж, махыг голд нь байрлуул. Ногоон чинжүүг хирчиж махан дээр тавина. Үхрийн махны шөлөө махан дээрээ нэмнэ.болон 1-2 литр устай, ишний дээр нэмнэ.Тагыг таглаж 5 минутын турш буцалгана.гийн турш хадгална.3 цагийн дараа махыг жигнэн, эсвэл тавган дээр шарж болгоно.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.