Нийгэм
С.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам долларын эх үүсвэр хаанаас вэ ?

УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд хоёр тал хамтын ажиллагаагаа парламент хооронд төдийгүй худалдаа, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, үзэсгэлэнт байгалтай, түүнийгээ хайрлан дээдэлдэг өв уламжлалтай орнуудын хувьд АЯЛАЛ ЖУУЛЧЛЛАЛЫГ харилцан хөгжүүлэх, соёл урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгч ажиллахаар болсон билээ.
Мөн энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газраас баталсан Оффшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан тухай асуудал хөндөгдсөн байна. Швейцар улс авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг Монголтой адил онцгой анхаардаг бөгөөд мөнгө санхүүгийн талаарх олон улсын стандартыг чанд мөрддөг орон. Швейцарын талаас Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хоёр орны хооронд ойрын үед байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулж, Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгч буюу Сангийн сайдыг Монгол улсад айлчлуулах санал тавьжээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан багтаж явсан бөгөөд тэрээр тус улсад айлчлах үеэрээ Швейцарын хууль хяналтын байгууллагууд болон Прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Энэ үеэр Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор бүсэд нуусан 5 данс, их хэмжээний ам.долларын гүйлгээтэй хуулгуудыг манай талд хүлээлгэн өгсөн явдал олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тодруулбал Швейцарын Холбооны Улсаас “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын ам долларын 3, еврогийн 2 нийт 5 дансны 2008-2013 оны 12 сар дуустлах гүйлгээнүүдийг ил болгосон хуулгыг албан ёсоор хүлээлгэн өгч, хуулийн байгууллагууд нь энэ асуудлыг нуун дарагдуулж ажиллахгүй гэдгээ мэдэгджээ.
УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан албаны хүмүүсээс авчирсан С.Баярцогтын данснуудын гүйлгээний хуулгыг Гадаад Харилцааны Яамаар дамжуулж АТГ-т яаралтай хүлээлгэн өгчээ.
Түүний дансан дахь их хэмжээний мөнгөний эх үүсвэрүүд нь зөвхөн Оюутолгой биш, өөр олон луйврын харилцааг эзэдтэй нь эдгээр данснуудын гүйлгээ агуулж байж болох учир хууль хяналтын байгууллагууд шударгаар шалгаж, их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг нь тогтоох үлдлээ…
Хамгийн гол нь 2009 оны 10-р сарын 27-ны энэ өдөр С.Баярцогтын оффшор бүс дахь “Credit Suisse AG” банкны дансанд нь их хэмжээний мөнгө орсон гэх бөгөөд энэ цаг хугацаа нь Оюу Толгойн гэрээг үзэглэсэн хугацаатай давхцдаг нь анхаарал татдаг.Тиймээс л түүнийг Оюу Толгойн гэрээнээс мөнгө олсон байж болзошгүй гэж харддаг юм. Хууль шүүхийнхэн одоо уг баримтан дээр тулгуурлан хэрхэн шуурхай, шударга ажиллахыг олон түмэн харж байгаа нь гарцаагүй.

Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм35 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент41 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад39 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна