Бусад
Инстаграммыг зохион бүтээгч Кевин Систромын амжилтад хүрсэн түүх

Түүний ажил хөдөлмөрийн анхны гараа “Google” компанид ажилласнаар эхэлжээ. Тэрээр дараа нь “Nextstop” хэмээх жижиг аялал жуулчлалын зөвлөгөө өгдөг компанид ажилласан байна. Энэ хоёр компанид ажилласан нь түүнд танил талын сүлжээгээ тэлж “Инстаграмм” компанийг байгуулахад тусалсан хөрөнгө оруулагчидтай танилцсан ажээ. Харин түүний эхний төсөл нь “Бурбн” гэдэг байгаа газрынхаа зургийг оруулж, байршлаа хуваалцаж, тэмдэглэл хийх боломжтой аппликейшнийг хөгжүүлсэн ч бусад аппликейшнтэй ижил байсан учраас амжилтад хүрч чадаагүй байна. Гэхдээ зурагаа хуваалцах санаа чанар сайтай зургийн камер суулгасан гар утас, интернэтэд ямар ч хамаагүй газраас холбогдох боломж бий болсноор төрсөн ажээ.
Харин инстаграммыг бүтээх санаа эхний аппликейшний санаа авсан ч өөр аргаар бий болсон байна. Энэ шинэ аппликейшн ажиллаж эхэлсэн эхний өдрөөсөө ойролцоогоор 25 мянган удаа татагдсан байна. Есөн сарын хугацаанд фэйсбүүкийн хэрэглэгчдийг багтаасан долоон сая хүн хэрэглэгчээр бүртгүүлсэн сүлжээг бий болгосон байна. Харин энэ нь “Фэйсбүүк” компанийг үндэслэгч Марк Цукелбергийн сонирхлыг татаж хоёр жилийн дараа тэрбум ам.доллараар худалдаж авсан байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сард энэ аппликейшнийг бүтээсэн Майк Грегер, Кевин Систром нар “Фэйсбүүк компаниасаа гарч байгаагаа мэдэгджээ. Түүнээс гадна Кевин Систромд шинэ зүйлсийг бий болгохоор шийдсэн үе байв.
НАМТАР
Кевин Систром 1983 оны арванхоёрдугаар сарын 30-нд Массачусетс мужийн Холлистон хотод төржээ. Хүний нөөцийн чиглэлээр ажилладаг “TJX” компанийн дэд захирал Дуглас Систром, ”Zipkar” компанийн маркетингийн албаны дарга Диана Систром нарын хүү аж. Тэрээр хүүхэд байхаасаа компьютерийн программ сонирхож эхэлсэн бөгөөд Станфордын их сургуулийг сонгосон нь Цахиурын хөндийд ажиллахын тулд хийсэн хамгийн ухаалаг сонголт байв. Ингэснээрээ Кевин Систром захиргааны шинжлэх ухаан, инженерийн дипломтой болсон байна. Тэрээр их сургуульд сурч байхдаа цахим хуудасны программ зохиож цагаа өнгөрүүлдэг байжээ. Мөн түүний нийгэмлэгийн гишүүдийн зүгээс баярын зурагаа хуваалцах боломжтой болгосон цахим хуудсыг бүтээжээ. Энэ нь түүнийг гэрэл зураг сонирхоход хүргэсэн чухал үе байснаас гадна гэрэл зургаар суралцахын тулд Итали руу нэг жил явахад хүргэсэн аж.
Тэнд очсоноор түүний амьдралд нөлөөлсөн хүчин зүйл тохиолдсон байна. Энэ нь нэг итали багш нь түүнд “гоё загвар, найдвартай байдал, гоё зураг авдгаас дагасан бүлэг сонирхогчдыг хөгжүүлсэн “Holga” хямдхан гэрэл зургийн аппаратаа үзүүлсэн нь түүнийг гайхашруулсан байна. Учир нь “Mayfield Fellows” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 12 оюутны нэгээр сонгогдсон нь нөлөөлжээ. Энэ тэтгэлгийг авснаар Кевин Систромыг твиттер аппликейшнийг бүтээсэн “Одео” компанид дадлага хийлгэсэн байна. Их сургуулиа төгссөний дараа “Google” компанид ажиллах болсон ч программистаар ажиллаж чадсангүй. Зөвхөн “Gmail”, цаг тооны бичгийн төслийг удирдахад чиглэсэн маркетингийн төсөлд ажиллажээ. Түүнээс хоёр жилийн дараа технологийн том гэрээ хийх, түүнд шаардагдах хөрөнгө босгох талаар сургасан компанийн худалдааны хэлтэст ажиллах болсон байна. “Google” компанид ажиллах эрч нь буурсан энэ үеэс түүнд бизнес эрхлэгч болох санаа дахин төрснөөр ажлаасаа гарч “Nextstop” компанид ажиллахаар шийдсэнээ мэдэгджээ.
Шинэ ажилд орсон нь түүнд код бичих, гэрэл зургийн хэрэглээтэй холбоотой тоглоомын сүлжээнд зориулсан аппликейшнийг бүтээхээр ажилласан байна. Түүнээс гадна түүний гэрэл зураг сонирхох, нийтийн цахим сүлжээг сонирхох сонирхлоо үргэлжлүүлэхийг хүсч байгаагаа нотолжээ. Тиймээс байгаа байршлаа хуваалцах боломжтой “Бурбн” аппликейшнийг бүтээхээр ажиллаж эхэлсэн байна. Харин 2010 оны нэгдүгээр сард Кевин Систром “Baseline Ventures” компанийг байгуулсан Стив Андерсонтой танилцжээ. Энэ уулзалтын үеэр Стив аппликейшнд зориулж 250 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амласан байна. Энэ нь Кевин Систромыг ажиллаж байсан компаниасаа гаргахад хүргэснээр “Бурбн” аппликейшнийг бүтээхэд бүх цагаа зориулах болжээ. Гэвч энэ үед технологийн салбарт амжилттай ажиллаж байгаа компанийн эзэд хамтрагчтай байсан нь Систромыг Станфордын их сургуулийг төгссөн “Меево” чатыг бүтээхээр ажиллаж байсан Майк Кригерийг сонгосон байна. Хамтрагчтай болсноор Кевин Систром “Бурбн” аппликейшнээ хөгжүүлж шинэчлэхээр шийдвэрлэжээ.
Гэхдээ энэ аппликейшн олон төрлийн үйлдэл хийдэг байсан ч Кевин амжилтад хүрэхийн тулд нэг зүйлд төвлөрсөн ямар нэг зүйл хэрэгтэйг мэдэж байв. Энэ нь түүнийг IPhone гар утсанд зураг авах боломжтой болгосон, Holga зургийн аппаратны шүүлтүүрийг суурилуулсан аппликейшнийг бүтээх санааг төрүүлсэн байна. Шинэ аппликейшн нь түүний хувьд шуурхай цахилгаан мэдээ шиг байсан учраас инстаграмм хэмээх нэр үүссэн байна. Өнөөдөр Кевин Систромын хөрөнгө 1.4 тэрбум ам.доллар болж өсчээ. Тэрээр найз бүсгүй Николь Систромтой 2015 онд гэрлэсэн бөгөөд өнгөрсөн жил охинтой болсон байна.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм34 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент41 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад39 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна