Нийгэм
НЭГ ТЭРБУМЫН өртөгтэй эмчилгээ хийлгэж буй Г.Эрхэс хүүд тусалцгаая

Одоогоос есөн жилийн өмнө айлын гэрэл гэгээ болж аав ээждээ хайр нэмэн дуугаа хадаасаар энэ орчлонд Г.Эрхэс хүү мэндэлжээ.
Сургуулийн шилдэг сурагч, урлаг соёл, спортын авъяастай, хүн бүрийн хайрыг татсан, сэргэлэн цовоо, найз нөхөд олонтой, дэгж дэрвэх насан дээрээ байгаа бяцхан хүү нэг л өдөр өвдөж “Төлжилтгүй архаг цус багадалт” (Severe aplastic anemia) хэмээх нэг сая хүнд ганц тохиолддог аймшигт өвчний оношийг 2018 оны 12сарын 25-нд сонсжээ. Шинэ оны босгон дээр эл мэдээг дуулсан хүүгийн ар гэрийнхэн сэтгэл санааны хямралд орж, сүлд модны чимэглэл нь гэрэлтэхээ больж, баярын өдрүүд нь бараан өдрүүдээр солигдсон гэдэг. Инээд нь зовинол болж, баяр нь айдсаар солигдсон нь дамжиггүй.
Уг өвчин Монгол улсад эмчлэгдэх боломжгүй учир Г.Эрхэс хүү аав ээжтэйгээ 2019 оны нэгдүгээр сарын 27-нд БНСУ-ыг зорьжээ. Хүү хэзээ ч цус алдах аюултай тул эмнэлэгт байнга хэвтэж байх шаардлагатай бөгөөд Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэгт хэвтэн шинжилгээ дахин өгч, эмч нар “яаралтай үүдэл эс шилжүүлэн суулгаж чадвал хүү бүрэн эдгэх боломжтой” гэсэн сайхан мэдээг өгчээ.
Одоогоор хүүгийн биеийн байдал ямар ч дархлаагүйгээс болж төрөл бүрийн халдварт өртөн өвчин тусах, тэр нь хурдацтай хүндрэх эрсдэлтэй, биеийн байдал тогтворгүй байгаагаас шалтгаалан чөмөг шилжүүлэх хагалгааг эхлүүлэх боломжгүй байгаа юм байна. Биеийн байдлыг тогтворжуулах, халдварт тохирсон оновчтой эмчилгээг хийхийн тул долоон төрлийн шинжилгээ авах, тохирсон эмчилгээг хийхтэй зэрэгцээд төлжилтгүй байгаа улаан, шар цус тогтмол сэлбэх зэрэг эмчилгээний төлбөр эмнэлэгт хэвтсэнээс хойш (үндсэн эмчилгээ эхлээгүй) 1,5 сарын хугацаанд 121,5 сая гаруй вонн буюу 285,5 сая төгрөгт хүрээд байгаа аж.
Хүүгийн биеийн байдал тогтворжвол донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд бэлтгэж химийн эмчилгээ эхлэх ба донорын шинжилгээгээр 17 настай төрсөн эгч, таван настай балчир охин дүү хоёул таарсан хэдий ч эгч нь донор болохоор шийджээ. Эмчилгээ үр дүнтэй болбол цаашдын эмчилгээ, эмчилгээний дараах байнгын шинжилгээ, хяналт гээд урьдчилан тооцоолж байснаас хавь илүү давж 400 гаруй сая орчим вонн шаардлагатай болсон байна.
Жирийн монгол залуу гэр бүлийн хувьд НЭГ ТЭРБУМ гаруй төгрөг гэдэг асар их мөнгө. Тэд 2019 оны хоёрдугаар сарын 15-наас эхлэн хандивын аян өрнүүлж, гэр бүл, сайхан сэтгэл танд найз болон ажлын газрын хамт олноос багагүй хандив цуглуулсан бөгөөд найз нөхдийн санаачилгаар “Хайр дүүрэн дэлхий” тоглолтыг зохион байгуулснаас гадна байр, орон сууцаа борлуулсан хэдий ч энэ их төлбөрийн 3/1-ийг л бүрджээ.
Үрийнхээ төлөө гэсэн ээж аав, ойр дотныхон нь шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа боловч хүч дутаж байна. Монголчууд бид цөөхүүлээ ч дэм дэмэндээ сайхан сэтгэлээр нэгнээ өргөөд босгох хүчтэй ард түмэн шүү дээ. Та бүхэн энэ хөөрхөн хүүгийн эмчилгээг амжилттай болгохын төлөө, монголын маань ирээдүй болсон бяцхан нэгэн зүрхний төлөө, улс орондоо хувь нэмрээ оруулан ажиллаж амьдарч буй нэгэн залуу гэр бүлийн элэг бүтэн амьдралын төлөө сэтгэлийн дэмээ хайрлахыг хүсвэл дараах хандивийн данс руу сэтгэлийн өргөлөө хийхийг чин сэтгэлээсээ хүсэж буйгаа хүүгийн ар гэрийн зүгээс уламжилж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.