Нийгэм
Мансууруулах бодис агуулсан ургамал тарьж ургуулсан хэрэг гарчээ

Орхон аймгийн хэмжээнд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил жил ирэх тутам нэмэгдэж, өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн хэрэгт ихээр холбогдох хандлагатай байгаатай холбогдуулан тус аймгийн прокурорын газраас 2018 онд үйлдэгдсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахгэмт хэргийн шалтгаан нөхцлийн судлах судалгааг хийжээ. Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2018 онд 903 гэмт бүртгэдсэн бол Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 22 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 2,4 хувийг эзэлж байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 19 хэргээр буюу 6.3 дахин өссөн дүнтэй гарсан байна.
Дээрхи бүртгэгдсэн 22 хэргийн 18 нь буюу 82 хувийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” хэрэг эзэлж байгаа аж. Мөн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан делта тетрагидраканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум, Булган аймгийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад шилжүүлсэн хэргүүд байгаа бол энэ төрлийн ургамлыг тариалсан тохиолдол ч гарчээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар авч үзвэл 31 хувь нь 18 хүртлэх насны, 55 хувь нь 18-25 насны, 14 хувь нь 25-аас дээш насны хүмүүс байгаа ба гэмт хэрэгт холбогдогчдын 86 хувь нь 25-аас доош насны залуучууд, өсвөр насны хүүхдүүд байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.