Бусад
Өчүүхэн АЗ ЖАРГАЛ /Сургамжит өгүүллэг/

Жэри бол эргэн тойрондоо байгаа хүмүүсийн хайрыг татсан нэгэн юм. Үргэлж баяр хөөртэй харагдана. Дандаа л сайн сайхан зүйлийг ярьдаг байв. Заримдаа бусдыг үнэхээр гайхшруулдаг байлаа.
Энэ хүн ийм нөхцөл байдалд хүртэл яаж ингэж эелдэг байж чаддаг юм болоо гэж гайхан асуусан нэгэнд “…” гэж хариулдаг байв. Жэри бол жинхэнэ урам хайрлагч байлаа.
Хамт ажиллагсдын нэг нь тааруухан царайтай харагдвал Жэри хажууд нь очин нөхцөл байдалд яаж эерэгээр хандахыг зөвлөдөг байлаа. Харин энэ байдал нь надад тийм ч сайн зүйл биш шиг санагдан Жэритэй уулзахаар очлоо.
– Би ойлгохгүй юм. Чи яаж үргэлж, ямар нөхцөл байдалд эерэг, өөдрөг байж чаддаг юм бэ? гэв.
– Би өглөө бүр сэрээд өөрөө өөрөөсөө “Жэри өнөөдөр хоёр л сонголт байна. Нэг бол сайхан зантай байх, нөгөө бол муухай зантай байх” гэдэг юм. Тэгээд би сайхан зантай байхыг сонгодог. Ямар нэг таагүй зүйл тохиолдоход дахиад л хоёр сонголт байдаг. Бууж өгөх эсвэл тэр байдлаас сургамж авах. Тохиолдох нөхцөл байдлаас би сургамж авахыг нь сонгоно.
Хэрэв хэн нэгэн надад гомдол тээгээд ирвэл бас л хоёр сонголт бий. Гомдлыг нь дэмжих эсвэл амьдралыг сайхан талаас нь харах. Амьдралыг эерэгээр хараыг би сонгоно гэв.
За үгүй байлгүй дээ “Тийм амархан гэж үү?” гэхэд “Тийм амархан.” гэж Жэри хариулав.
Амьдрал бол тэр чигээрээ сонголт юм. Бүх нөхцөл байдалд заавал ямар нэг сонголт байдаг. Харин та л ямар сонгол хийхээ шийдэх хэрэг. Та өөрийнхөө талаар бусдад ямар сэтгэгдэл төрүүлэх нь таны гарт байгаа. Өөрөөр хэлбэл та яаж амьдрахаа өөрөө сонгодог гэсэн үг.
Жэригийн яриа үнэхээр миний амьдралд нөлөөлсөн юм. Түүнтэй би олон жил уулзаагүй. Гэхдээ амьдралд тохиолдох таагүй зүйл бууж өгөхийн оронд сонголт байгааг санах болгондоо түүнийг дурсдаг байлаа.
Хэдэн жилийн дараа Жэрид маш таагүй зүйл тохиолдсон байв. Гэрт нь хулгай хийхээр орсон хүмүүс түүнийг айхтар зодож хэд хэдэн удаа цээжинд нь буудсан байв. Хагалгаа 18 цаг үргэлжилж хэдэн 7 хоног хэвтэрт байжээ. Эмнэлгээс гарсан ч биед нь сумны хэлтэрхий үлдсэн гэнэ.
Тэр явдал болсноос хагас жилийн дараа Жэритэй уулзлаа. Хэр байна даа гэж асуухад минь нөгөө л хариултаа хэлэв. “”.
– Тэр үед чамд юу бодогдож байв гэхэд,
– Газарт хэвтэж байхдаа амьдрах эсвэл үхэх гэсэн 2 сонголт байна гэж бодсон.
Тэгээд би амьдрахыг сонгосон.
– Айгаагүй хэрэг үү? Ухаанаа алдаагүй байсан юм уу?
– Түргэн тусламжийн хүмүүс гайхалтай хүмүүс байсан. Үргэлж л удахгүй бүх юм сайхан болно, та эдгэрнэ гэсээр байсан юм. Харин хүлээх авахын коридороор дамнуургыг маань их л сандран авч яваа эмч сувилагч нарын царайг хараад л тэр үед их айсан. Тэдний харц нь яг л энэ хүн үхэж байна гэж хэлж байлаа. Тэгээд би ямар нэг юм хийхгүй бол үхэх нь гэдгээ мэдсэн юм.
– Юу хийсэн бэ? гэж сонирхон асуухад минь
– Нэгэн сувилагч надаас ямар нэг юмнаас харшилтай юу гэж асуухад нь “Тийшээ харшилтай” гэчихэв. Тэгэхэд эмч сувилагч нар ихэд санаа зовсон байдалтай чимээгүй болцгоов. Би гүнзгий амьсгаа аван хамаг хүчээрээ “Би сумны харшилтай.” гэж орилов. Харин эмч сувилагч нар бүгд инээлдэв. Би дахиад л орилсон. Тэгж л би өөрийнхөө амьдрах хүслээ илэрхийлэхийн зэрэгцээ тэр хүмүүсийн ч эмчлэх хүслийг нь бадраасан юм гэж ярьж билээ.
Жэри зөвхөн эмч нарын ачаар бус өөрийнхөө өөдрөг хандлагын ачаар амьд гарсан юм. Түүний энэ яриа надад шинэ сургамж болсон шүү.
Өдөр бүр эрч хүчтэй амьдрах боломж байдаг гэдгийг түүнээс л сурсан юм. Бүх зүйл миний сонголтоос хамаардаг гэдгийг ч бас…

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.