Connect with us

Бусад

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 21

Нийтэлсэн

-

Дэлхийн яруу найргийн өдөр

1999 оны ЮНЕСКО-гийн Ерөнхий конференцийн 30 дугаар чуулганаас Дэлхийн яруу найргийн өдрийг (World Poetry Day) гуравдугаар сарын 21-нд тэмдэглэж байх шийдвэр гаргасан байна. Энэ баярыг анх ЮНЕСКО-гийн төв байр байдаг Парис хотноо тэмдэглэжээ.

Сонирхолтой баримтууд 

  • “Поэзия” гэсэн үг нь эртний грекийн poieo – бүтээх, зохиох, барих, байгуулах үгнээс гаралтай.
  • Хамгийн эртний сүлд болсон шүлгийг МЭӨ ХХIII зуунд тахилчин эмэгтэй, яруу найрагч Эн-хеду-ана (En-hedu-ana) бичсэн гэдэг. Тэр өнөөгийн Ираны нутаг дахь Урыг байлдан эзэлсэн аккадын Саргон хааны охин гэхээс өөр намтар үгүй. Эн-хеду-ана сарны бурхан Нанна түүний охин үүрийн цолмон Инанагийн тухай шүлэглэж байжээ
  • Сэргэн мандалтын үе хүртэл шүлэг нь гоо үзэсгэлэнгийн зайлшгүй байх ёстой нөхцөл гэж үзэгдэж иржээ.
  • Хятадын эзэн хаан Цяньлун XVIII зуунд захирч байхдаа муухай шүлэг бичсэн хүнийг цаазаар авдаг байжээ.
  • Пушкины зохиолд 22 мянган өөр өөр үг тааралддаг бол Лермонтовын зохиолд 15 мянган үг байдаг.
  • Шүлэг унших нь тархины ажиллагааг идэвхжүүлдэг гэж  Ливерпулийн их сургуулийн эрдэмтэд  дүгнэжээ.

Олон улсын Наврузын баяр

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 21

Иран, Афганистан, Узбекистанд уламжлалт шинэ оны наурызын баяр болж байна. Энэ баярыг тэмдэглэдэг Азербайжанд түүнийг “новруз”, Киргизид “ноовруз” гэж нэрлэдэг. Навруз (Новруз, Навруз, Нооруз, Невруз, Наурыз) гэсэн үг нь шинэ өдөр гэсэн утгатай ба түүний бичлэг, дуудлага нь тухайн орноос хамаардаг. Наурыз хавар өдөр шөнө тэнцэх өдөр таардаг ба 3000 мянган жилийн өмнө Хорасанд үүссэн уг баяр газар тариалангийн хөгжлийг даган Дорнын орнуудад тархжээ. Энэ өдөр тариачид хаврын тариалангаа эхэлдэг. Олон улсын  Навруз (International Day of Nowruz) баяр 2010 оноос тэмдэглэгдэж байна. Түүнийг НҮБ-ын хуанлид оруулах саналыг Азербайжан, Албани, Афганистан, Македони, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Турк зэргийн орнууд гаргаж, Ерөнхий ассамблей түүнийг дэмжин хоёрдугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор (№A/RES/64/253) гуравдугаар сарын 21-ндп тэмдэглэж байхаар болжээ.

Өнөөдөр Дэлхийн ойн өдөр

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 21

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Дэлхийн ойн өдөр болгон зарлаж ой хамгаалах талаар улс орон бүр тодорхой арга хэмжээг зохион байгуулдаг.

Дэлхийн банкнаас гаргасан тооцооноос үзэхэд дэлхийн ой модны нөөцийн бараг тал хувь нь сүүлийн 30 жилд устжээ.

Манай орны ойн бүс нь мөнх цэвдгийн хэмжээ хадгалах, говь цөлийн түрэлтийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зэрэг ач холбогдолтой. Харамсалтай нь хүний зохисгүй үйл ажиллагаа, хортон шавьж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан манай оронд ойн эзлэх талбай хорогдсоор 1950 оныхоос бараг хоёр дахин багасчээ.

Хүүхэлдэй тоглуулагчдийн өдөр

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 21

Энэ баярыг тэмдэглэх уламжлал 2003 оны гуравдугаар сарын 21-нд эхэлсэн байна. Мэргэжлийн хүүхэлдэй тоглуулагчдын баяртай болох санаачилгыг Ираны театрын зүтгэлтэн Живад Золфагарихо гарган 2000 онд Магдебургт болсон Хүүхэлдэйн театрын зүтгэлтнүүдийн олон улсын холбооны XVIII Конгресс дээр дэвшүүлжээ.

Сонирхолтой баримтууд –

  • Хүүхэлдэйн театрын хамгийн ер бусын бэлгэдлүүдийн нэг нь цаг юм.
  • 1968 онд нэг польш хүүхэд бүр инээдэм өгдөг хүмүүсийг шагнах “Инээмсэглэлийн одон” бий болгох хэрэгтэй гэснийг дэмжин тийм одонг Польшид бий болгожээ.Одонгоор шагнагдсан анхны гадаад хүн нь Москвагийн хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч Сергей Владимирович Образцов болов.
  • Хүүхэлдэйг хөдөлгөхдөө заримдаа автомат механик төхөөрөмжийг ашиглана. Театрын хүүхэлдэйнүүд дээд дунд доод гэсэн гурван төрлийнх байдаг. Тэд хөдөлгөх аргаараа ялгагддэг.
  • Египетэд Осирис бурхны дүрийг гаргасан хүүхэлдэйгээр  шашиныхаа ёслолыг хийж байв. Хүүхэлтэйн тоглолтыг Геродот дурссан байдаг. Эртний Грек, Ромд хүүхэлдэй тоглолт Энэтхэг, Хятадаас  орж ирсэн гэдэг.
  • Вага  гэж хүүхэлдэйн хөдөлгөөнийг удирдах төхөөрөмжийг нэрлэдэг.
  • Усан дээрх хүүхэлдэйн театрын вьетнам уламжлал манай эриний  XI зууных бөгөөд Хонгха голын цутгалангийн орчмын тосгонуудад гарч ирсэн ба тариачид түүнийг үеэр явуулан  зугаацдаг байв.
  • Сицилийн аралд Л. Ариостогийн “Гандан буурашгүй Роланд” яруу найргийн сэдвийн шударга сайн эрүүд-паладин хүүхэлдэйн өндөр нь 1,5 метр. Паладин нь шударга үнэнч хүмүүсийг үзүүлдэг.
  • Полишинель  гэдэг франц хүүхэлдэй нь алиалагч эсвэл чалчаа хүний дүр юм. Орост тэднийг Петрушка, Ангилид Панч, Италид Пульчинелла гэх бөгөөд тэд XVI зуунаас гарч иржээ.
  • Хүүхэлдэйн 12 гаруй төрөл бий. Жишээлбэл гарт өмсгөх бээлий шиг гэх мэт. Дэлхийн хамгийн том хүүхэлдэйг Санта-Фе (Нью-Мексико, АНУ) хотод орон нутгийн багт наадамдаа зориулан бүтээсэн бөгөөд Зозобра нэртэй хүүхэлдэйн өндөр нь 15 м 21 см.
  • Марионетта гэдэг хүүхэлдэйг  утас болон төмөр хавхаар хөдөлгөдөг.

Өнөөдөр түүхэнд

630 он – Загалмайтнууд гол шүтээний нэг Персэд олзлуулан 14 жил байсан Христийг цовдолсон  амин гэх загалмайг  Византийн хаан I Ираклий Иерусалимд буцаан авчирчээ. Загалмайг авчирсныг тэмдэглэн энэ өдрийг “Бурхны загалмайн дээдлэл”  гэж нэрлэдэг.

1685 он – Германы аугаа хөгжмийн зохиолч Иоганн Себастьян Бах төржээ .

1800 он – Ромын хамбаар VII Пиус сонгогджээ.

1804 он – Франц улсад “Наполеоны кодекс”-ыг хэрэгжүүлж эхлэв. Уг кодексоор Францын жирийн иргэн болон олон нийтийн газар, барааны тэмдэгт, газар нутгийг Наполеон гэсэн нэрээр нэрлэхгүй байхаар тусгажээ.

1871 он – Германы хаант улсын канцлераар Отто фон Бисмарк томилогдов.

1913 он – АНУ-ын Огайо мужийн Дейтон хотод их үер бууж, 360 гаруй хүн амиа алдан 20,000 өрх орох оронгүй болжээ.

1919 он – Орост өрнөсөн Октябрийн хувьсгалын дараа Унгар улс Зөвлөлийн засгаар замнахаар болов. Ингэж Европ тивд Оросоос гадна анхны коммунист улс гарч ирэв. Гэхдээ Унгарын социалист улс тэр  жилийнхээ наймдугаар сард унажээ.

1921 он – Оросын большевик нам шинэ эдийн засгийн бодлого боловсрууллаа.

1928 он – Атлантын далай дээгүүр анх удаа нисэн туулсан анхны нисгэгч Чарльз Линдбергт “Гавьяаны медаль” гардуулав.

1935 он – Ираны шах Реза Шах Пехлеви улсынхаа нэрийг Перс биш Иран болгон өөрчилжээ.

1943 он – Вермахтийн офицер Рудольф фон Герсдофф Адольф Гитлерийг хороох халдлагыг зохион байгуулсан боловч бүтэлгүйтэв. Мөрдөн шалгалтаар Герсдоффыг буруутай гэдгийг тогтоож чадаагүй билээ.

1946 он- Лос-Анжелес Рамс өнгөт арьстан  Кенни Вашингтонтой гэрээ байгуулснаар  Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн түүхэнд хар арьст тоглогчтой гэрээ хийсэн анхны баг болжээ.

1960 он – Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн тайван жагсаалыг цагдаагийн хүч хэрэглэн тараах үеэр 69 хүн амиа алдан, 180 хүн шархаджээ.

1970 он – АНУ-ын Сан-Франциско хотын амбан захирагч Жозеф Элиотын зарлигаар “Эх дэлхийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэхээр болов.

1986 он – Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын уран гулгагч Деби Томас түрүүлэв. Ингэснээр тус тэмцээний түүхэнд түрүүлсэн анхны хар арьст тамирчин болжээ.

1990 он – Өмнөд Африкийн захиргаанд 75 жил оршин тогтносон Намиби улс тусгаар тогтнов. Энэ өдөр хар Африкийн хамгийн сүүлчийн колони орон тусгаар тогтнолоо авчээ.

1999 он – Бертран Пиккард, Брайан Жонс нар дэлхийг агаарын бөмбөлөгтэй тойрсон анхны хүмүүс болов.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм2 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад2 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент2 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм3 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент3 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм4 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр4 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм4 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим