Эдийн засаг
Дөрөвдүгээр сарын 1-нээс өр, орлогын харьцаа 60:40 болж, иргэдийн зээл авах хэмжээ нэмэгдэх нь
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ.
Мөн банкнаас иргэдэд олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 60 хувиар шинэчлэн тогтоохоор болсон байна
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2018 оны зургаадугаар сарын 15-ны өдөр хуралдаж, иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан билээ. Энэ тогтоолын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй байхаар заасан байсан юм. Тэгвэл ирэх сараас 70:30 гэсэн өр орлогын харьцаа 60:40 болон өөрчлөгдөж, иргэдийн зээл авах хэмжээ нэмэгдэх боломж бүрдэж байна
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.