Бусад
“Д.Эрдэнбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг яллагдагчаар татах саналыг прокуророос нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан”

Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн холбогдолтой асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн прокурорын газрын хэвлэлийн ажилтан Э.Эрдэнэсувд “Таван толгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг УИХ-аар батлуулах гэж байсан ажилд ерөнхийлөгчийн зүгээс тодорхой баримтуудыг гаргаж өгөн шалгуулахаар хүсэлт тавьсны дагуу Нийслэлийн прокурорын байгууллага хяналт тавин ажиллаж байна.
Эрүүгийн хуулийн 263 зүйл анги буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл ангиар хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Энэ асуудлыг уг хэрэгтэй хамтад нь шалгуулахаар Авлигатай тэмцэх газар шилжүүлсэн. Мөн уг хэрэгт өнгөрсөн сарын 22-нд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр байцааж асуусан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн хийгдэж байна.” гэлээ.
Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
– Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын байран дахь уран зургийг хураасан талаар мэдээлэл өгнө үү?
– Уг хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын хэлтэс хяналт тавин ажиллаж байгаа тул тухайн дүүргийн байгууллагаас мэдээлэл авах ёстой.
– Худалдаа хөгжлийн банктай холбоотойгоор яллагдагчдаар татах хүсэлт хүргүүлсэн талаар?
– Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Оросын компаниас 400 сая ам.доллараар худалдан авсан эх үүсвэр тодорхойгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газар хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Уг хэрэгт мөрдөгчдийн зүгээс Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Mongolian Copper Corporation” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй “Канетик” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарыг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах болон мөнгө угаах хэрэгт яллагдагчаар татах саналыг ирүүлсэн. Харин О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарыг банкны чадварыг алдагдуулсан гэсэн зүйл ангиудаар тус тус яллагдагчаар татах саналыг манай прокурорын байгууллагад ирүүлсэн.
Прокуророос хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. 400 сая ам.долларын эх үүсвэрийг төрийн мөнгөнөөс авсан нь тогтоогдвол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтны буруутай үйл ажиллагаа яригдана.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар одоогийн байдлаар дээрх дөрвөн нэр бүхий хүнийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн гэх асуудал дээр шалгаж байгаа учраас хэрэгт татах нотлох баримтууд одоогоор хангалтгүй байна гэж үзээд нарийвчлан шалгахаар буцаасан.
– С.Зориг агсныг хөнөөсөнтэй холбоотой хэрэг задарсан гэсэн. Өнөөдөр хууль зүйн сайд хүртэл ноцтой мэдээлэл хийлээ?
– С.Зориг агсны хэрэгтэй холбоотой өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр явж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа тухайн үед шалгалт хийж байсан хоёр албан тушаалтныг саатуулсан асуудал байгаа. Энэ асуудлын талаар нууцын зэрэглэлтэй учраас хэвлэл мэдээллээр нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй.
– Шүүгч нартай холбоотойгоор гарч буй мэдээллийн тухайд?
– Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргээр нийт 7 шүүгчийг шалгаж байгаа. Яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл одоогоор байхгүй.
Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудал бол байгаа. Гэхдээ уг асуудал хөрөнгөжсөн гэх асуудалтай холбоогүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгчийн бүрэн эрхэд саад учруулж болзошгүй гэж үзээд прокурорын ерөнхий газраас шүүхийн ерөнхий зөвлөлд саналаа хүргүүлээд хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж байна.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ