Бусад
Хамгийн аз жаргалгүй орнууд

Шинжээчид The World Happiness Report гэсэн чансааг гарган дэлхийн улс орнуудын аз жаргалын түвшинг тогтоож үзжээ.Жагсаалтын 156-д бичигдсэн Бурунди улс хамгийн аз жаргалгүй орноор тодорч байна.
Жагсаалтыг гаргахад ДНБ-ний хүн амд ноогдох хувь, дундаж наслалт зэрэг хүчин зүйлийг авч үзсэн байна. Энд хамгийн хөгжил буурай, ядуурал ихтэй 10 орныг танилцуулав.
1. Бурунди
Зүүн Африкийн Бурунди улс дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд хүн амын талаас илүү хувь нь нэн ядууд тооцогддог.
Газар нутгийн 50% нь газар тариаланд, 36% нь бэлчээрт ашиглагддаг. Үлдсэн хэсэг нь ой мод.
2. Төв Африкийн Бүгд найрамдах улс
Төв Африк нь далайд гарцгүй орон юм.Уг нь алмаз, уран, алт, нефть, ой болон усан цахилгааны асар их баялагтай ч хамгийн ядуу орнуудын нэг хэвээр.
3. Өмнөд Судан
Жуба нийслэлтэй Өмнөд Суданы гол баялаг нь газрын тос. Өмнөд Суданд ДОХ-ын халдвар дэлхийд хамгийн өндөр тархалттай. Мөн эрүүлийг хамгаалах систем хөгжөөгүй, бичиг үсгийн болон дэд бүтцийн түвшин маш доогуур байдаг.
4. Танзани
Танзани Зүүн Африкийн хамгийн хөгжил муутай орны нэг юм.
Тусгаар тогтнолоо олж авсны дараа урт хугацаагаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, улсын өмчид тулгуурласан орон байлаа.Хүүхдийн үхлийн гол шалтгаан нь хижиг байдаг бол ДОХ/ХДХВ-ийн халдвар насанд хүрэгсдийн хувьд гол асуудал хэвээр.
5. Йемен
Йемен улс Арабын ертөнцийн хамгийн ядуу орон болж байна.Эдийн засаг нь нефть олборлолт, түүний экспортоос хамааралтай. Төсвийн орлогын 70 хувийг нефть оруулдаг.
6. Руанда
Руанда бол хүн ам шигүү, хөдөө аж ахуйн хөгжил бараг үгүй улс орон юм.
Ашигт малтмал бараг ашиглагддаггүй, аж үйлдвэр нь ихээхэн хоцрогдсон, гол экспорт нь кофе, цай болж байна.
7. Сири
Дайны улмаас хүн амын амжиргааны түвшин 2011 оноос хойш эрс унажээ. Тус орны зарим хэсэгт хүнс, шаардлагатай гол барааны хомсдолтой байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээнд Сирийн дундаж цалин 2017 онд $129,39 ам.доллар байжээ.
8. Либери
Либери нь баруун Африкийн хамгийн ядуу орон бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд гуравт ордог.
Үүний зэрэгцээ, Либерийн ажилгүйдлийн түвшин хүн амын 85 хувь болж байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлтийн нэг.
9. Гаити
Гаити дэлхийн хамгийн ядуу, хамгийн тогтворгүй орнуудын нэг юм. Байнгын өлсгөлөнтэй, төрийн эргэлт, байгалийн гамшиг ихтэй.
10. Малави
Амьдралын дундаж нас нь 55,1 жил. ДЭМБ-ын мэдээгээр Малави дээрх үзүүлэлтээр дэлхийн хамгийн сүүлчийн байрыг эзэлж байна.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ