Нийгэм
Манай улс гадаргын усны нөөц багатай

Шинжлэх ухааны Академи болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлт-Усны менежмент” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Тус хурлын зорилго нь Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шийдэх оновчтой гарцыг олох явдал юм. 1993 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласнаас хойш дэлхий даяар жил бүрийн энэ өдрийг тусгайлсан уриан дор тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жилийн уриа “ЦЭНГЭГ УС- ТЭГШ ХҮРТЭЭМЖ” юм.
Одоогийн байдлаар Монгол улсын нийт хүн амын тоо 3,2 сая байгаагаас Улаанбаатар хотод 1,41 сая хүн амьдарч байна. Монгол улсын үндсэн хуульд “Монгол улсын иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг хэдий ч өнөөгийн байдлаар 1.41 сая хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл нь хангагдахгүй байна үзэж болох юм. Дэлхийн дулаарал, хөдөө аж ахуйн салбар, уул уурхайгаас үүдэлтэйгээр Монгол Улсад усны хомсдол үүсч байгаа нь бидний өнөөдрийн зайлшгүй ярих сэдэв болж байна.
Тус хурлыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “ЮНЕСКО-гоос “Дэлхийн усны өдөр” бий болгосон явдал нь хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа томоохон бөгөөд хүнд асуудлуудын нэг нь усны асуудал гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг.
Монгол орны хувьд сүүлийн үед ялангуяа хот суурин газрын иргэд усанд туйлын хариуцлагагүй хандаж байна. Жилд 150-200 мм хур тундас ордог улсын иргэд, гадаргын усны нөөц багатай энэ газар нутаг дээр амьдарч буй бид усыг дураараа крантаа онгойлгоод л гудамжинд машинаа угаадаг. Гэтэл Англи улсад 2012 оноос хойш гэрийнхээ хашааны цэцэрлэгийг хувингаар усладаг болгосон. Хамаа намаагүй шүршиж цацаж услахыг зөвшөөрөхөө больсон.Тиймээс бидний өнөөдрийн хийж буй энэ хурал монголчуудын усанд хандах хандлагад тодорхой хэмжээгээр нөлөөллийг өгөх болтугай гэж хүсч байна” гэсэн юм.
МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Нийслэлийн захирагчийн алба, БОАЖЯ, ХХААХҮЯ, БХБЯам, НЭМҮТ, Ус сувгийн удирдах газар, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон энэхүү хурлын үеэр дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм.
Үүнд: “МОНГОЛ ОРНЫ УСНЫ ЧАНАР, ХЭРЭГЛЭЭНИЙ ХОМСДОЛ”
Илтгэгч: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны шинжилгээний
лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D) Ч.Жавзан
“ХӨГЖИЛ ДЭВШИЛ БА УЛАМЖЛАЛ”
Илтгэгч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг
зохицуулах зөвлөлийн Үнэ тарифийн албаны дарга Ж. Гэрэлчулуун
“ХУР ТУНАДАС БА УСНЫ УУРШИЛТЫГ ТООЦОХ АРГА ЗҮЙ АСУУДАЛ”
Илтгэгч: ХХААХҮЯ-ны Мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын
дарга, доктор (Ph.D) Д. Батмөнх
“ДЭЛХИЙ ДҮН ШИНЖИЛГЭЭ БА УНДНЫ УС, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ҮНЭЛГЭЭ СУДАЛГААНЫ ТОЙМ
Илтгэгч: НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний
ажилтан, доктор (Ph.D) И. Болормаа
“МОНГОЛ ОРНЫ УСНЫ НӨӨЦ, АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН АСУУДАЛ”
Илтгэгч:БОАЯЖ-ны газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого
зохицуулалтын газрын мэргэжилтэн, доктор (Ph.D) Х. Шүрэнцэцэг

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ