Нийгэм
Эрдэнэтийн ДЦС-ыг 35мвт-аар өргөтгөх ажлын шав тавих ёслол боллоо

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” СС-50 35МВт-ын турбингенератороор өргөтгөх ажлын шав тавих ёслол өчигдөр /2019.03.22/ боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нарын албаны хүмүүс оролцсон. Мөн БНХАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шүэ Жүнь, “Хуан Индастрал Экуйпмент Инсталэйшн” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жоу Хуй нарын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өнөөдөр эхлүүлж байгаа бүтээн байгуулалт Монгол Улсын төдийгүй Эрдэнэтийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол маш том станц байх болно. Төслөө хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй. БНХАУ-ын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа энэ төслийг Хунан компани хурдтай хийнэ гэдэгт итгэлтэй байна. Эрдэнэт хот хурдацтай хөгжиж байгаагийн нэгэн илрэл болж байна” гэсэн юм.
“ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар “Манай компани өнөөдрийг хүртэл 32 жилийн хугацаанд гадаад, дотоодын томоохон төслийг авч байгаагүй. Дулааны цахилгаан станцыгшинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөх шав тавих ёслолыг хийлээ. Үйлдвэрийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 65,04 төгрөгөөр буурч, 120 мянган хүн амтай хотын дулааны хэрэгцээг хангах нөхцөл бүрэн нээгдэх болж байна. Энэ бол Эрдэнэтчүүдийн хувьд том бүтээн байгуулалт байх болно” гэлээ.
БНХАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шүэ Жүнь “Энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэнд баярын мэнд хүргэе. Миний бие дахин хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Монгол, Хятадын хооронд түүхт үйл явдлын гэрч боллоо. Хоёр орны хамтын ажиллагаа хүрээгээ тэлж, стратегийн ач холбогдол үр дүнгээ өгсөөр байна. Энэхүү төслийн арга хэмжээ Монгол, Хятадын нөхөрсөг харьцаанд чухал үүрэгтэй байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Өмнө нь дулааны 3-р цахилгаан станц дээр ажиллаж байсан. Тиймээс энэ удаагийн төсөл дээр ажиллахаар болж байна. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм.
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК нь одоо байгаа долоон зуухыг ашиглан зуух нэмж барихгүйгээр СС-50 35МВт-ын турбингенераторыг суурилуулах юм. Энэхүү турбогенератор нь конденсационный горимдоо 210 тн уураар /3 зуух/ 50МВт хүртэл ачаалал авахаар Техник, эдийн загийн үзүүлэлт/ТЭЗҮ/-д тусгагдсан. Өөрөөр хэлбэл 4,2 тн уураар 1МВт үйлдвэрлэнэ.
Дээрх шинэчлэлийг хийснээр станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өсгөх, цахилгааны өөрийн өртгийг 65,04 төгрөгөөр бууруулах боломжтой. Хими ус цэвэрлэгээний хоцрогдсон тоног төхөөрөмж орчин үеийн евро-стандартын тоног төхөөрөмжүүдээр шинэчлэгдэнэ. Ингэснээр Эрдэнэтийн дулааны цахилгаан станц нь 71МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 67МВт хүртэл ачаалал авдаг, 3-4 МВт-ын нөөц чадалтай дулааны цахилгаан станц болох юм.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ