Нийгэм
Иргэдийн боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардав
“Хэвтүүл” хөдөлгөөнийхөн иргэдийнхээ боломжоос хулгайлсан улс төрийн эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцохыг шаардлаа. Тэд долоо хоногийн бямба гариг бүрт ийнхүү жагсаал цуглаан зохион байгуулна гэж мэдэгдэж байсан юм. Энэ дагуу өнөөдөр /2019.03.23/ тус хөдөлгөөнийхөн ээлжит жагсаалаа төв талбайд зохион байгууллаа. Жагсагчид иргэд жилийн 36 хувийн хүүтэй зээл авч байхад УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн 3 хувийн хүүтэй зээл авч байгааг шүүмжилсэн юм. Энэ үеэр оролцогчид “Төрийн албан тушаалыг арилжсан 60 тэрбумын хэрэг, иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮХС-гийн зээл, Концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалтнууд хуулийн өмнө хариуцлага хүлээхийг шаардсан” лоозон барьсан байв.
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага тооцох ёстой гэсэн санаан дор “Хэвтүүл” хөдөлгөөнийхөн төв талбайд анхны цуглаанаа энэ сарын 2-нд зохион байгуулсан. Мөн ээлжит жагсаал нь энэ сарын 16-нд болсон юм. Тэдний зүгээс иргэдийнхээ боломжийг хулгайлсан улс төрийн эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцохыг эрх баригчдаас шаардаж байгаа юм.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент22 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна