Нийгэм
УБТЗ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд утаагүй вагон төслийг хэрэгжүүлж байна

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь зорчигчийн 282 вагоноор олон улсын болон орон нутгийн чиглэлд зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулдаг. Уг вагонуудыг галлагааны улиралд дунджаар 10 000 тн түүхий нүүрсээр галлан халаадаг нь 3500 айлын яндангаас гарах хэмжээний агаарын бохирдлыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр орчимд үүсгэж байдаг.
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажилд хувь нэмэр оруулах үүднээс сүүлийн 5 жилийн хугацаанд зорчигчийн вагоны галлагааны зуухны яндангаас гарах утааг бууруулах зорилгоор олон удаагийн туршилт, судалгаа, төслийг боловсруулан ажиллаж, 2017 оны 01 дүгээр сараас эхлэн “Japan Flare” төслийн багтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Зорчигчийн вагоны галлагааны зуухны янданд “Japan Flare” төхөөрөмжийг суурилуулж дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж агаарын бохирдлыг бууруулах, нүүрсний зарцуулалтыг багасгах, зорчигчдын ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн стандартад нийцүүлэхээр хэрэгжүүлж буй “Утаагүй вагон” төслийг дэмжиж Улаанбаатар хотын захиргаанаас эхний 10 вагон, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг өөрийн хөрөнгөөр 10 вагоны төхөөрөмжийг нийлүүлэн хамтран ажиллаж “Утаагүй вагон” -той галт тэрэг аялалд гарахад бэлэн болсон байна. Өнөөдөр төслийн эхний шатны эдгээр 20 вагоныг аялалд гаргах нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн үеэр уг төхөөрөмжийг суурилуулсан болон суурилуулаагүй вагоны зуухны яндангаас гарах угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээг хэмжиж үзүүлэхэд суурилуулсан вагоны зуухны яндангаас гарах угаарын хийн хэмжээ 825 мг/ м куб байхад суурилуулаагүй вагоных 6689 мг/м куб байлаа. Монгол улсын MNS 5457:2005 стандартаар зуухны яндангаас гарах хортой утааны хүлцэх дээд хэмжээ 4000 мг/м кубээс хэтрэхгүй байх ёстой юм. Энэ нь цаашид үлдсэн вагонуудад уг төхөөрөмжөөр яаралтай суурилуулах шаардлагатайг харуулж байна.
Цаашид үлдсэн вагонуудад уг төхөөрөмжийг 100% суурилуулахад Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Олон улсын байгууллагын санхүүжилт зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм9 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ