Connect with us

Бусад

Е.Сагсай: 10 жилийн өмнө надад хүч хэрэглэн, дарамталж хийсэн тэр бичлэгийг Н.Энхбаярын хэргийг цагаатгахгүй бол нийтэд цацна гэсэн

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр телевизийн ярилцлагад оролцох үедээ прокурор Е.Сагсайн талаар “Хэрэгт холбоотой хүний ар гэрийн хүнийг дарамталж, зохисгүй үйлдэл хийсэн” гэж хэлсэн. Мөн хэвлэлийн хурлын үеэр энэ талаар дахин ярьж, тус намын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян ийм бичлэг байгаа талаар дурдсан билээ. Ингээд маргааш нь нэгэн бичлэгийн хэсгээс цацсан. Энэ талаар Е.Сагсай прокурортой ярилцлаа.

-Тантай холбоотой нэлээд ноцтой мэдээллийг телевизийн ярилцлагын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсэн. Тэр ярилцлагад дурдагдсан зүйл үнэн үү?

-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэг болон түүний дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр МАХН-ын хотын намын хорооны дарга Э.Эрдэнэжамъян нар сэтгүүлчдэд ноцтой бичлэг байгаа гээд дараа нь бичлэгийн хэсэг гээд миний тухай янз бүрийн мэдээллүүдийг олон түмэнд, нийгэмд түгээж, нийгмийн тархийг угаах гэсэн, хүний нэр төр, алдар хүнд, хувийн амьдралд халдсан ноцтой хар пиар зөндөө хийлээ. Энэ бүх нэвтрүүлэг, бичлэгүүдийг би өөрөө харлаа.

-Тэгээд тэдний ярьсан, үзүүлсэн бүхэн үнэн үү. Яалт ч үгүй тэр бичлэгт та гарч байна лээ….

-Нэгдүгээрт, телевизээр гаргаж байгаа бичлэг бол 2009 онд болсон үйл явдлын бичлэг байна лээ. Өөрөөр хэлбэл, одоогоос арван жилийн өмнө болсон үйл явдал. Гэхдээ бичлэгт байгаа үйл явдалд миний бие ямар нэг эмэгтэй хүний эрх, эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэж, эмэгтэй хүнийг хүчиндсэн явдал болоогүй.

Нөхөр нь шоронд орсон эмэгтэйтэй албан тушаалаа ашиглаж, түүнд бэлгийн дарамт үзүүлж, дарамталсан асуудал ерөөсөө байхгүй. Ийм учраас намайг эмэгтэй хүнийг хүчиндсэн, бэлгийн дарамт учруулсан гэх мэтээр нийгэмд мэдээлэл цацаж байгаа нь ор үндэсгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл юм. Н.Энхбаярыг би танихгүй, энэ хүнтэй ямар нэг өс хонзон байхгүй, уулзаж ярьж яваагүй.

Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч, намын дарга гэдгээр нь эчнээ мэднэ. Гэхдээ ийм мэдээлэл тарааж байгаад нь гайхаж байна. Би хууль хяналтын байгууллагад ажиллаж, төрийн нэрийн өмнөөс яллах үүргээ гүйцэтгэдэг ийм үүрэгтэй хүн. Энэ ажил үүргийнхээ дагуу Н.Энхбаярыг шүүх хурал дээр түүний гэм буруугийн асуудлаар яллах үүргээ гүйцэтгэсэн. Энэ бол миний албаны бөгөөд надад оногдсон үүрэг байсан.

Оногдсон үүргийнхээ дагуу би энэхүү яллах ажиллагааг төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн. Гэтэл Н.Энхбаяр өөрийнхөө хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, хилсээр хэлмэгдсэн мэтээр үзэж, түүнийг ялласан, түүнийг шүүсэн хүмүүсийг бүгдийг хууль завхруулагчид мэт болгож нийгэмд харагдуулах зорилгоор ийм зүйлийг зориуд, санаатайгаар тарааж, нийгмийн тархийг угааж байна гэж би үзэж байна.

-Тэр бичлэгт та хаана байсан юм. Юу хийж байсан юм?

-Тэр бичлэгийг хийсэн хүмүүс учрыг нь олж өгөх ёстой. Энэ бичлэг бол айлын гэрт болсон бичлэг. Намайг айлд согтуу байж байхад гаднаас 30 орчим насны хоёр залуу орж ирж, хүч хэрэглэж, айлган сүрдүүлж, дарамтлан рекетлэх замаар бичлэгийг хууль бусаар хийсэн. Би одоо юу гэж ойлгож байна вэ гэхээр, энэ үйл ажиллагааг Н.Энхбаяр болон түүний хамсаатнууд зохион байгуулсан ч байж магадгүй гэж хардаж байна.

-Яагаад хардаж байгаа юм. Тэр хүн энэ талаар олон нийтэд хэлсэн учраас уу?

-Яагаад гэвэл бичлэг хийсэн хоёр хүн, түүнийг зохион байгуулж байгаа хүмүүс намайг хууль бусаар мөрдөж мөшгөсөн байна. Энэ нь хууль бус үйлдэл. Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Бусдын зөвшөөрөлгүйгээр иргэний орон байранд хууль бусаар нэвтрээд зогсохгүй дуу дүрсний бичлэг хийж байгаа үйлдэл нь ч өөрөө хууль бус. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуулиудыг зөрчсөн, хууль бус ажиллагаа.

Магадгүй миний эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор намайг дарамтлах, гэм буруутай мэт харагдуулах гэж ийм үйл ажиллагаа зохион байгуулсан байх гэж бодож байна. Энэ бичлэгийг тухайн үед нь бус, өнөөдөр тарааж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэж үзэж байна.

-Тэр айлд яагаад очсоныг асууж болох уу?

-Би тэр үед нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор ажилтай байсан. 2009 оны долоодугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр байсан санагдана. Ээлжийн амралтаа аваад амарч байхад таньдаг хүн утасдаж гэртээ урьсан юм. Үүний дагуу тэдний гэрт явж очсон. Намайг очиход цай, хоол бэлдсэн байсан, танил маань “Амралтаа авчихсан юм чинь амралтыг чинь ёсолъё” гэж архи задалж дайлсан.

-Таныг айлд байхад тэр хүмүүс яаж орж ирсэн хэрэг вэ?

-Намайг тэднийд согтуу байж байхад гэнэт л гэрэл чийдэн болоод л хоёр хүн орж ирээд л хашхирч дарамталж бичлэг хийсэн. Би энэ асуудлыг хуулийн дагуу, хуулийн хүрээнд шалгуулна. Бичлэг хийсэн хүмүүс, хэний даалгавраар, ямар зорилгоор яах гэж бичлэг хийсэн тухайгаа хуулийн байгууллагад тайлбарлах байх.

-Тэр бичлэг хийсэн хоёр хүнийг та өмнө нь харж байсан уу, эсвэл огт танихгүй, харж байгаагүй хүмүүс үү?

-Би танихгүй, харж байгаагүй хүмүүс.

-Тэр айлын хаалгыг эвдээд орж ирсэн хэрэг үү, эсвэл хаалга түгжээгүй байсан уу, хаалганд түлхүүр тааруулж орж ирэв үү, тантай амралтыг чинь тэмдэглэж байсан айлын хүн тэдэнтэй хуйвалдсан байсан юм болов уу гээд олон асуулт байна л даа. Та хэдийгээр согтуу байгаад мэдээгүй ч дараа нь эргэцүүлж бодсон биз дээ?

-Би тэр айлын талаар дэлгэрэнгүй яривал намайг гүтгэж, хууль зөрчөөд бичлэг хийж, тэрийг нийтэд дэлгээд байгаа хүмүүсээс ялгаагүй болчихно шүү дээ. Хувь хүн айл гэрийн нууц задлаад яах вэ дээ. Дахин хэлэхэд эмэгтэй хүн хүчирхийлсэн, нөхрийнх нь хэрэгтэй холбоотой бэлгийн дарамт үзүүлсэн асуудал огт болоогүй. Би энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаж, гомдол гаргаж шалгуулахаар тэр айлын эзэн хуйвалдсан уу, хохирсон уу гэдэг нь тодорхой болох байлгүй дээ.

-Яг тэр үед нь хуулийн байгууллагад хандаж яагаад болоогүй юм бэ. Таныг мөрдөж мөшгөж, хүч хэрэглэж дарамталсан байхад…

-Хүнд чинь ичих, санаа зовох гэж юм байна шүү дээ. Хэдийгээр би ямар нэг хууль зөрчсөн, буруу зүйл хийгээгүй ч айлд согтуу байхад минь орж ирж дарамталсан нь миний хувийн амьдрал, хувийн нэр төртэй холбоотой байсан учраас гомдол гаргаагүй юм.

-Сүүлийн үед шударга бусын хонгил гэж улстөрчид их ярих болсон. Тэр хонгилд та орчихсон юм биш биз дээ. Н.Энхбаярын хэргийн яллагч прокурор учраас хэн нэгэн танд үүрэг даалгавар өгсөн ч юм билүү?

-Монгол Улсад шударга бусын хонгил байдаг эсэхийг би мэдэхгүй. Шударга бусын хонгил байхгүй гэдэгт би итгэдэг. Зарим улстөрчдийн зохиосон зохиомол нэр томьёо байх гэж ойлгодог. Н.Энхбаярыг миний бие хэргийг нь хянаж, яллахын хувьд надад Н.Энхбаярыг ялла, шийтгэ, гэм буруутайд тооц гэж хэн нэг хүн, ямар нэг этгээд даалгаж, захиалга өгч байсан тохиолдол огт байхгүй.

Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр болон дараачийн хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “Ц.Элбэгдорж Сагсайгийн но-г мэддэг байсан учраас Сагсайд үүрэг өгч, энэ ажиллагааг хийлгэсэн байна” гэх мэтээр ярьсан. Тийм зүйл огт байхгүй.

-Та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг таних уу?

-Ц.Элбэгдоржийг ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийн нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн гэдгээр нь эчнээ мэднэ. Тэрнээс биш Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй нэг ч уулзаж, ярилцаж үзээгүй. Энэ утгаараа би тэр хүнийг танихгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид, хууль хүчний байгууллагуудад хэрэг хянах, хэрэг яллах, гэмгүй хүнийг гэм буруутан болгох талаар үүрэг даалгавар өгдөг эрх хэмжээ хуулиар ч байхгүй.

Би тийм даалгавар, захиалга энэ хүнээс аваагүй. Үүнийг Н.Энхбаяр надаас илүү мэдэх ёстой. Өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн ингэж болохгүй гэдгийг хэнээс ч илүү мэдэх хүн. Харин мэдэж байгаа мөртлөө мушгин гуйвуулж, даалгавар егсөн мэтээр нийгмийн тархийг угааж байна шүү дээ.

-Д.Бямбасүрэн гуай хуулийнхан шударга бусаар шүүж, ял оноодог явдлыг “Сагсайдах” гэж хэлсэн гэдэг. Та ажлаа хийж байх явцдаа асуудалд шударга бусаар хандах тохиолдол байсан юм уу. Яагаад Д.Бямбасүрэн гуай тэгж хэлэх болсон гэж та бодож байна?

-Миний нэрийн учир утгыг зөв ойлгох ёстой байх. Сагсай гэдэг нэр ямар учиртай, үгийн үндэс, утга нь юу юм гэдгийг тайлбарласан хэл зүйн судлаачдын тайлбар олон байдаг юм билээ. Монгол Улсын баруун хязгаар, Алтайн нуруунаас эх авдаг Ховд голын нэг том цутгалан, Сагсай гэж гол байдаг. Өөрөөр хэлбэл, газар нутгийн нэр. Энэ гол хэдэн мянган жилийн өмнө л ийм нэртэй байсан. Одоо ч тийм нэртэйгээ л байгаа. Би тэр голын хөвөөнд төрсөн учраас миний өвөө энэ нэрийг надад хайрласан гэж аав, ээж минь хэлдэг юм.

Би чинь эгэл жирийн малчны үр хүүхэд шүү дээ. Таны асуулттай холбоотой хэлэхэд, би Н.Энхбаярын шүүх хуралд оролцож, ялласан шүүх хурал болсны дараа МАХН-ын нэг хурал болсон юм аа. Онц их хурал ч билүү, ээлжит их хурал нь ч билүү. Тэр хурал дээр Д.Бямбасүрэн гуай үг хэлэхдээ Н.Энхбаярыг ялласантай холбогдуулан хүнийг ингэж хилсээр яллаад, шүүхээр оруулж хэрэгтэн болгохыг “Сагсайдах” гэж нэрлэе гэж ярьсан байсан.

Хуульд нийцсэн, шударга ёсны үйлдлийг мушгин гуйвуулж, хууль бус ажиллагаа явуулахыг “Сагсайдах” гэж нэртэй байх мэтээр нэрлэж, хүний нэр усыг элдвээр хэлэх чинь илэрхий доромжилж, мушгин гуйвуулж байгаа үйлдэл. Үүнийг Монголын ард түмэн ялгаж салгаж ойлгох байх. Намбарын Энхбаярыг гурван шатны шүүх гэм буруутай гэж үзсэн. Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолууд өнөөдөр хэвээр байна.Тэгэхэд намайг л өөрийг нь хэлмэгдүүлсэн, хилсдүүлсэн гэж яриад байгаа нь зүйд нийцэхгүй.

-Н.Энхбаярын хэрэг дээр яллагч прокурор байх үед чинь танд ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэж оролдсон уу. Н.Энхбаярт туслаач, дэмжээч гэж хэлж байсан удаа бий юу?

-Н.Энхбаярын хэргийг би анхан шатны шүүх дээр яллаад, анхан шатны шүүх гэм буруутай гэж ял оногдуулсан. 2012 оны наймдугаар сард болсон. Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдан, гомдол гаргасан байсан. 2012 оны есдүгээр сарын үе шиг санаж байна. Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн надтай уулзъя гэж санал тавьсан. Би тэр хүнтэй уулзсан.

Н.Энхбаяр дарга чамайг “Давж заалдах шатны шүүх хурал дээр миний хэргийг гэм буруугүй гэж хэлж, хэргийг маань цагаатгуулж өг” гэдэг асуудал тавьж байна.

Тэр хүн надтай уулзаад “Манай Н.Энхбаяр даргын гарт чиний тухай, чиний хувийн амьдралын тухай ноцтой мэдээлэл бүхий бичлэг байна. Тийм учраас Н.Энхбаяр дарга чамайг “Давж заалдах шатны шүүх хурал дээр миний хэргийг гэм буруугүй гэж хэлж, хэргийг маань цагаатгуулж өг” гэдэг асуудал тавьж байна. Хэрэв энэ хүсэлтийг биелүүлэхгүй бол бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэж байна шүү” гэсэн. Өөрөөр хэлбэл, олон жилийн өмнө тэр бичлэгийг нийтэд цацна гэж хэлж байсан хэрэг шүү дээ.

-Тэгэхээр нь та юу гэв?

-“Хэрвээ Н.Энхбаярын гарт миний хувийн амьдралыг харуулсан бичлэг байгаа бол энэ миний хувийн асуудал байна. Миний албан ажилтай холбоогүй юм байна. Хоёрдугаарт, үнэхээр тийм бичлэг байгаа бол наадах чинь хууль бус бичлэг байна. Намайг мөрдөж, мөшгөж, хууль бусаар бичлэг хийсэн байна. Энэ бол хууль бус үйлдэл.

Хэрвээ тэр бичлэгийг олон нийтэд тараах юм бол тарааж байгаа үйл явц нь өөрөө хууль бус болох ёстой. Тийм учраас хувийн эрх ашгаа дээгүүр тавьж, албаны эрх ашгаа хойш нь тавьж би өөрийн нэр төрөө бодож, хууль бус үйлдэл хийхгүй ээ. Энэ хүний хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан гэм буруутай эсэхэд дүгнэлт хийнэ. Тийм учраас би цагаатгах санал тавьж чадахгүй юм байна” гэж хэлээд явуулсан.

Энэ нөхцөл байдлаас харах юм бол өнөөдрийн энэ яриад байгаа, үзүүлээд байгаа бичлэг 2012 онд магадгүй 2009 онд Н.Энхбаярт байсан бичлэг байх гэж ойлгогдож байна.

-Н.Энхбаяр хүнээс сонссон гэж хэлсэн шүү дээ…

-Яахав, тэр телевизийн нэвтрүүлэгт орохдоо бол “Надад хүмүүс мэдээлэл ирүүлсэн, би хүнээс сонссон, би үзээгүй” гэх мэтээр ярьж байна лээ. Гэтэл дээрх миний ярьснаас үзвэл энэ бүх үйл ажиллагааг Н.Энхбаяр өөрөө зохион байгуулсан байхыг ч үгүйсгэхгүй.

-Та тэднийг юм асуухаар яагаад “үнэн, үнэн” гэж хариулаад байсан юм?

-Тухайн үед гэнэтийн үйл явдал болсон. Хоёр залуу орж ирж шантаажилж, дарамталсан, айлгасан, би өөрөө согтуу байсан. Олон жилийн өмнө болсон үйл явдал шүү дээ. Яг ямар үйл явдал болсныг би өнөөдөр тод санаж чадахгүй байна. Тэгэхээр энэ бичлэгийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан бодит байдлыг тогтоолгох саналыг би хуулийн байгууллагад гаргана.

-Тэр нийтэд цацагдсан хэсэгт эвлүүлэг хийсэн юм бий юу?

-Дарамталж бичлэг хийсэн нь үнэн ч нийтэд цацахаас өмнө эвлүүлэг хийсэн байхыг үгүйсгэхгүй.

-Тэр бичлэг хийсэн хүмүүс “Ямар нэг хэргийн талаар дурдаж, тэр хэрэг дээр ингэлээ, тэглээ” гэж хэлсэн зүйл бий юу?

-Энэ асуудлаар би гомдол гаргахаа өмнө илэрхийлсэн тул шалгах газар нь шалгаж, хэн юу гэж хэлсэн талаар тогтоох байх аа. Нийгмийн өмнө намайг юу гэж ч харлуулж болно. Монголын төрд ажиллаж байгаа мянга мянган шударга хуульчдыг, шударга шүүгч, прокурорыг бүхэлд нь харлуулах хар пиар хийж болохгүй гэж бодож байна. Хуульчид бүгд ийм байсан мэтээр ярьж, хэлж байгаад нь би туйлаас харамсаж байна.

Өнөөдөр Монголын төрд байгаа бүх хуульч хууль хэрэгжүүлэхийн төлөө, шударга ёс тогтоохын төлөө, асуудлыг шударгаар шийдүүлэхийн төлөө явж байгаа гэдэгт би итгэдэг. Энэхүү бичлэг хийсэн болон нийтэд түгээсэн этгээдүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчлөө гэж үзэж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын иргэнийг хууль бусаар мөрдөн мөшгөсөн. Хоёрдугаарт, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орон сууцны халдашгүй байдлыг зөрчсөн. Гуравдугаарт, хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр орон сууцанд бичлэг хийсэн. Хувь хүний хувийн нууцад халдлаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хувийн нууцыг хуулиар хамгаална гэсэн заалтыг ноцтой зөрчлөө гэж үзэж байна. Хувь хүний нууцын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2.4-т гэр бүлийн нууцыг бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд ашиг сонирхолд харшлах мэдээллийг хувь хүний нууц гээд заачихсан байна. Өнөөдөр нийгэмд хувь хүний нууцтай холбоотой, хувь хүний амьдралтай холбоотой ийм мэдээлэл тарааснаас болоод миний гэр бүлийн амьдрал, хувь хүний амьдралд энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ноцтой хор хохирол учрахыг үгүйсгэхгүй.

Гуч, дөчин жил ханилсан гэр бүл салж сарниж магадгүй, гэр бүлд хэрүүл маргаан зохисгүй харьцаа үүсэж болзошгүй. Түүнчлэн гэр бүл, үр хүүхдүүдийн хооронд үл ойлголцол бий болохыг ч үгүйсгэхгүй. Ийм асуудлыг нийтэд гаргаж тавьснаараа хууль зөрчсөн ноцтой үр дагаврыг бий болгож байна. Дээрх бичлэгийг нийтэд тарааснаараа Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж би үзэж байна. Эрүүгийн хуулийн 13.10-т заасан Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн 13.11-т заасан Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг олж мэдсэн хун өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргасан гэж байна. Тийм учраас би энэ асуудлыг зөвхөн хуулийн дагуу шалгуулж, үнэн мөнийг тогтоолгоно.

-Н.Энхбаяр гуай Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвших гэж байгааг та мэдэж байна уу?

-Хэн мэдэх вэ. Магадгүй нэр дэвших гээд оноо авах пиар хийж байгаа ч юм билүү. Н.Энхбаяр гэж шударга хүн хуулийнхны муу муухай, булхайг илчилж байна гэж харагдах зорилготой байж болох юм.

-С.Зоригийн хэрэгтэй холбоотой ноцтой зүйл Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлсэн. Эрүүдэн шүүсэн гээд л… Эндээс хараад хуулийнханд итгэл алдарч байгаа байдал анзаарагдаж байгаа. Хэрэг мөрдөх, хянах, шүүхдээ хуулийнхан энэ мэтчилэн ханддаг юм биш биз дээ?

-С.Зориг агсан алагдсан хэргийн тухайд би олон нийтийн нэгэн адил мэдээлэлтэй л байгаа. Энэ хэрэг угаасаа шалгагдаж байх бүх хугацаандаа нууцын зэрэглэлтэй явсан. Нууцын зэрэглэлтэй хэрэг хянадаг прокурор тусдаа, мөрдөгчид нь тусдаа байдаг учраас прокурор болгон энэ хэрэг рүү ороод мэдээлэл аваад байх бололцоо байхгүй. Би энэ хэргийн талаар нэг удаа материал үзэж, нэг удаа оролцож байгаагүй. Тиймээс энэ хэргийн талаар “а” ч мэдэхгүй. Нийгэмд болж байгаа үйл явдлаас харах юм бол аль нь үнэн, худал эсэхийг хэлж мэдэхгүй

Эх сурвалж: Өдрийн сонин

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.

2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%

НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим