Энтертайнмент
Анхны уян дэлгэцтэй ухаалаг утсыг танилцууллаа
Ухаалаг утасны тэргүүлэх компаниуд болох Samsung, LG-г уян дэлгэцтэй утасны үйлдвэрлэл дээр өрсөлдөж байх хооронд Хятадын “Royole Corporation” тэднээс өрсөн дэлхийн хамгийн анхны уян дэлгэцтэй ухаалаг гар утсыг бүтээжээ. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Хятадын технологийн тэргүүлэх компани “Royole Corporation” анхны эвхэгддэг таблетыг лхагва гарагт /2018.10.31/ олон нийтэд танилцуулсан байна.
“Royole FlexPai” гэж нэрлэсэн энэхүү таблет нь 7.8 инчийн дэлгэцтэй ба энэ нь жижиг таблетын хэмжээтэй гэсэн үг юм. Харин эвхсэний дараа энгийн ухаалаг гар утасны хэмжээтэй болох ажээ. Компанийн мэдээлснээр, уг таблет нь органик гэрэл ялгаруулдаг. Шинэ загварын таблетын захиалга пүрэв гарагт эхлэн компанийн вэб сайтаар дамжуулан борлуулагдах бөгөөд үнэ нь 1300 ам.доллараас эхлэх ажээ.
Эх сурвалж: WWW3.NHK.OR.JP
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.