Нийгэм
Монгол хүний давсны хэрэглээ хоёр дахин өндөр байна
“Давсыг хоолны цэснээс хасъя” уриатай долоо хоногийн аяныг эхлүүлжээ. Аян гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд үргэлжлэх юм. Энэ талаар өнөөдөр /2019.03.26/ Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Дэлхий нийт жил бүрийн гуравдугаар сарын нэг долоо хоногийг давсны мэдээлэл сурталчилгааны өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улс энэ жил дээрх өдрийг “Давсыг хоолны цэснээс хасъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Хүн амын дунд давсны хэрэглээ өндөр байгаа нь халдварт бус өвчнөөр өвчилж, нас барах үндсэн шалтгаан болж буй аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр насанд хүрсэн хүний өдөрт хэрэглэх давсны хэмжээ 5 грамм байдаг бол Монгол Улсын иргэдийн өдөрт хэрэглэж байгаа давсны хэмжээ 11 грамм байсан нь зохист хэрэглээнээс 2 дахин их үзүүлэлт юм байна.
Давсны хэт их хэрэглээ нь цус харвалт, тархины харвалт, зүрхний өвчин, ходоодны хавдар, яс сийрэгжилт, чихрийн шижин, бөөрний өвчнүүдийг үүсгэх эрсдэлтэй байдаг аж. Мэргэжилтнүүд хүн амыг давсны хэрэглээгээ бууруулахын тулд хоолныхоо давсыг аажмаар багасгах, цайгаа давсгүй ууж эхэлбэл мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэж үзэж байна. Мөн хоолоо цагаан гаа, яншуй, сонгино, сармис, чинжүү гэхчлэн аагтай ногоонуудаар амталж давсыг орлуулж байхыг зөвлөлөө.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр22 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент24 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм24 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр22 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав