Бусад
Хаврын ядаргааг хэрхэн давах вэ

Хүйтний ам наашилж хөхүүрийн ам наашлан хаврын урь ороход “Өвөл ханиад хүрээгүй юм сан. Харин сая хүрчихлээ” гэх яриа энэ үед дуулдаж эхэлдэг. Нар салхи, эрүүл агаар, хөдөлгөөн дутмаг өвөлжсөн бидний бие ядмаг, сул дорой болохыг хаврын ядаргаа гэж нэрлэж заншжээ. Энэ үед хүний дархлалын систем суларч өвчинд өртөмтгий болохоос гадна цусны эргэлт муудаж зvрхний үйл ажиллагаа хямралд ордог. Хаврын улиралд эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо мэдэгдэхүйц олширдог.
ХАВРЫН ЯДАРГААНААС ЯАЖ ГАРАХ ВЭ?
Орон гэрт өвлийн турш хог шороо хуримтлагдан хавартаа их цэвэрлэгээ хийхээс аргагүй болдог. Үүний нэгэн адил хүний бие махбодь олон cap идсэн тослог хоолны балаг болох бодисын солилцооны үлдэгдэл, хотын болон ажлын өрөөний бохир агаар гээд олон зүйлээс болж бохирддог. Тийм ч учраас монголчууд бид хавар эхлэнгүүт хөнгөн хоолонд шилжиж идээ цагаа элбэгших үеэс намрын сэрүү ортол мах идэлгүй зөвхөн цагаан идээ идэж, айраг ууж бие махбодио цэвэршүүлдэг заншилтай байжээ. Харин одоо жилийн дөрвөн улиралд махтай хоол байнга иддэг бид яавал өөрийгөө эрүүлжүүлж сэтгэл өөдрөг явах ямар арга хэрэглэвэл зохистой вэ?
Шингэц сайтай хөнгөн хоол идэх
Ямар ч улиралд тохируулан хооллодог, амьдралын зөв хэвшилтэй хүн хаврын ядаргаанд ордоггүй. Учир нь өвлийн турш идсэн мах, өөх тос ихтэй хоол элгийг ихэд тамирдуулдаг. Ингэснээр бие махбодь тамирдаж бүхий л бие ядаргаанд ордог. Элэг нь усны сахарыг хэвийн хэмжээнд байлгах, гликогенийг нөөцлөх, уураг задлах, цус бүрэлдэхэд шаардагдах төмөр болон бусад бичил элементүүдийг нөөцлөх, эс шинээр бүрэлдүүлэх болон хорт бодисыг биеэс зайлуулах зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг.
Хүрээлэн байгаа орчноос бидний биед орох хорт бодис, хоол хvнс, ундны усаар дамжсан хүнд металл, химийн бодис, мөн нийлдэг эм зэрэг нь элгэнд задарч хоргүйждэг. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хүүдийд хуримтлагдан нарийн гэдэс рүү юүлэгдэж байдаг. Цөс нь хоол хvнсэн дэх өөх тосыг задлах, уусамтгай болгох зориулалттай. Элэгний үйл ажиллагааг дэмжиж, энерги нэмэхэд хаврын цагт дараах хоол хvнсийг хэрэглэвэл сайн. Үүнд буудай, арвай, овьёос, хөх тариа, мөн шар вандуй, линз зэрэг хvнсний ургамлууд ордог. Ногоо ургаж эхэлмэгц салатны байцаа, жижиг броккли байцаа, лууван, ногоон вандуй байнга хэрэглээрэй. Амин дэм нь алдагдахаас болгоомжилж аль болох жигнэж, болвол түүхийгээр нь идэх ашигтай байдаг.
Шинэхэн ургаж буй эмийн ургамлуудын хоргүйжvvлэх үйлчилгээ нь гайхалтай байдаг. Үүнд: Нялх халгай болон багваахай цэцгийн навч, яргуй, хусны шинэхэн навч зэргийг хэрэглэж болно. Хусны навчийг зөвхөн жижигхэн, цайвар ногоон өнгөтэй байхад нь түүж нарийхан хэрчин салатанд нэмж болно.
Гашуун амт: Ийм амт бvхий бодис хэрэглэх нь элэгний үйл ажиллагааг дэмжиж, хоргүйжих явцыг дэмжин цөсийг хөөж шингэлж өгдөг.
НЯЛХ СОЁОНЫ НУУЦ
Нарны илчинд өлдүү газар гэсэж ханш нээгддэгийн адил хүний биеийн бүх суваг нээгддэг. Хүйтэн өвлийн дараах ядаргаанд нялх соёо их үүрэгтэй. Төрөл бүрийн үрийг үрслүүлж соёолуулахад түүний тэжээллэг чанар олон дахин нэмэгдэж, витамин, эрдэс бодис, чухал энзимүүд зэрэг юугаар ч орлуулшгvй биологийн өндөр идэвхт бодис, байгалийн амин дэмийн цуглуулга болдог.
Үр соёоны энэ гайхамшигт чанарын залуужуулах зорилгоор хэрэглэж ирсэн юм. Хоёр долоо хоног хэрэглэхэд бие организм бүхэлдээ шинэчлэгддэг. Эхний долоо хоногт бүхий л бие хуримтлагдсан хорт бодисоос ангижирч, дараагийн долоо хоногт биеийн эсэргүүцэл дархлаа мэдэгдэхүйц сайжран, ядаргаа тайлагдаж, ажиллах, амьдрах хүсэл бадардаг.
Үрийг соёолуулах арга. Химийн бодис цацаж хадгалаагүй улаан буудай, овьёосны болон бусад үрийг хэдэн цаг дэвтээгээд, сайтар угаасны дараа үрслvvлэх савандаа /шилэн таваг/ зөөлөн даавуу дэвсэж чийглээд үрээ тарааж тавина.
Саваа гэгээтэй цонхны орчимд тавьж өдөрт 2 удаа усална. Соёо нь 3-4 см хиртэй ургахаар хүртэж болно. Мөн буудай, сонгины төрлийн ургамлыг шороотой саванд суулган үрслvvлж болох юм. Соёог түүхийгээр эсвэл хоормогт хутган, шөлөнд цацаж хэрэглэж болно.
УРГАМЛЫН ҮР СОЁО ЗАЛУУЖУУЛАХ УВДИСТАЙ
Буудайн нялх соёо нь А, В, С, Д, Е зэрэг олон тооны витамин, кали, кальци болон бусад эрдэс бодис, чухал амин дэмүүдийг их хэмжээгээр агуулдаг. Эдгээрийн дотроос эд эсийг хөгшрөхөөс хамгаалж, биеийн эсэргүүцэл сайжруулдаг лизин, өсөлт түргэсгэдэг изолеуцин, бие махбодь сэргээх леуцин, тайвшруулах, хоол боловсруулалт дэмжих триптофан, нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжих фенилаланин, мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагааг зохицуулагч валин, бөөр болон элэгний эд эсийг нөхөн төлжүүлдэг метонин зэрэг амин хүчлийг дурдаж болно.
Буудайн соёонд байдаг бензохинон нь дархлаа сайжруулах, хорт хавраас сэргийлдэг нь нэгэнт батлагджээ. Витамины агууламжийнхаа ачаар буудайн соёо нь биеийн эд эсийг гадны таагүй нөлөөнөөс хамгаалж эрт хөгшрөхөөс сэргийлдэг. Зарим нь мэдрэлийн эсийн үйл ажиллагаанд таатай нөлөөлж, зарим биеийн салст бүрхүүл болон арьсны өнгөн давхаргыг хамгаалдаг.
Бусад биологийн идэвхит бодис нь биеийн эсэргүүцлийг сайжруулж, гадны нян, вирус болон хавдрын эс үржин олшрохоос хамгаална. Соёоны энэ гайхамшигт чанарыг өргөн ашиглдааг болсон. Овъёосны соёог удаан хэрэглэвэл буурал үс эргээд харладаг гэж зарим хvмvvс баталдаг. Ямар ч байсан бие организм бүхэлдээ сэргэх нь гарцаагүй.
МАЦАГ БАРИХ
Мацаг барихыг мэсгүй мэс засал гэж эртнээс нэрийддэг байсан. Үр дvн нь vнэхээр гайхамшигтай. Учир нь хуримтлагдсан илүүдэл бодис гадагшлах төдийгүй, эд эс цэвэршснээр судас, арьсны уян чанар сэргэдэг. Эмчилгээг эмчийн хяналтын дор эхлэх хэрэгтэй. Буцалсан уснаас өөр юм хүртэхгүй байхад 3 дахь өдрөөс эхлэн өлсөх нь мэдэрэгдэхгvй болдог.
Бие хөнгөрч толгой сэргэж эхэлнэ. Харин хэт ядарсан, өндөр настай, өвдөж халуурсан, хорт хавдар нь хүндэрсэн, нойр булчирхайн өвчинтэй хүн мацаг барьж болдоггvй. Мацаг барих нь хоол боловсруулалтын өөрчлөлт, харшилтай хүмүүст маш сайн таардаг. Мацаг барихаа больж хэвийн хооллолтонд шилжихдээ эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм12 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь