Нийгэм
Зам тээврийн осолд 18-34 насны, эрэгтэй жолооч нар өртөх нь их байна

2018 онд хүний амь нас хохирсон, хүнд, хүндэвтэр гэмтэл авсан зам тээврийн осолд 903 хүн холбогдсоны 769 буюу 85,2 хувь нь эрэгтэй, 134 буюу 14,8 хувь нь эмэгтэй жолооч эзэлж байгаа бөгөөд насны байдлаар нь үзвэл 18-34 насныхан 56 хувь /504/-г эзэлж байна. Өөрөөр хэлбэл таван шинэ жолооч нарын нэг нь зам тээврийн осолд холбогддог ба Монгол Улсад бүртгэлтэй 1 сая 207 мянга гаруй жолоочийн 43,3 хувийг 18-23 насны жолооч бүрдүүлдэг боловч энэ насныхан зам тээврийн осолд холбогдох нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
Туршлагагүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь шинэ, залуу жолооч нарын зам тээврийн осол гаргах нийтлэг шалтгаан болж байна. Учир нь залуу жолооч нар шөнө оройн цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, энэ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, эсвэл үе тэнгийнхээсээ давж гарах, өөрийгөө дээгүүр тавьж онгирох зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргах эрсдэлтэй гэж үздэг.
Харин 45-аас дээш насныхан зам тээврийн осол гаргах нь бага бөгөөд замын хөдөлгөөнд оролцох туршлагатай, илүү болгоомжтой замын хөдөлгөөнд оролцдог гэж үздэг байна.
Түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нийгмийн байдлыг үзвэл дийлэнх хувийг буюу 43,4 хувийг ажилгүй иргэд эзэлж байгаа бол 4,2 хувь буюу хамгийн бага хувийг төрийн бус байгууллагын ажилтан эзэлж байна.
Хэрвээ таны хүүхэд, найз, ах эгч тань шинэ, залуу жолооч бол тэдэнд анхнаас нь замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох нь хичнээн чухал зүйл болохыг ойлгуулж, зөв дадал хэвшилд сургахыг зөвлөж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.