Нийгэм
Хотын төвийн ашиглалтын хугацаа дууссан музейн байруудыг дуудлага худалдаанд оруулах хувилбарыг судалж байгаа гэв
Байгалийн түүхийн музейн байшин ашиглалтын шаардлага хангахгүй болж үүдээ хаагаад зургаан жилийн нүүр үзжээ.
Өнгөрсөн хугацаанд тус музейн шинэ байрыг Солонгос улсын тусламжтайгаар барих боллоо гэсэн мэдээлэл явж сүүлдээ монголчууд барих газраа олж чадахгүй байгаа гэх болсон.
Тэгвэл өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн өгсөн мэдээллээр “Хотын төвийн байршилтай ашиглалтын шаардлага хангахаа больсон музейнүүдээ төрийн өмчийн газар руу шилжүүлээд дуудлага худалдаанд оруулаад олсон санхүүжилтээрээ шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байна.
Монголд өнөөдөр музейн зураг төсөл хийдэг мэргэжлийн архитектур байхгүй байна. Учир нь Монголд өнөөдөр ашиглагдаж байгаа музей, театрын барилгуудын зураг төслийг дандаа гадны уран бүтээлчдээр хийлгэсэн байдаг. 1990 оноос хойш Монгол Улсад үндэсний хэмжээний театр, музей баригдаагүй. Тиймээс энэ жил ядаж театр, музей хоёрынхоо зургийг нь бэлэн болгоод төсвөө тодорхой болгохоор зорьж байна.
Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Солонгосчуудын тусламжаар барина гэдэг мэдээлэл явсан байдаг. Гэтэл үүнийг судлаад үзтэл 100 хувь тусламжаар бус тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлээр барих асуудал яригдсан байдаг. Бидний одоо барьж байгаа бодлого бол байгаль, түүх гэх мэт бүх зүйлээ нэг дор үзээд гарчихдаг нэг том цогцолбор музейтэй болох нь зөв юм гэсэн зорилго тавин ажиллаж байна” гэлээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр24 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр1 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр1 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр1 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр