Нийгэм
ХААН Банк “Өргөө” амаржих газарт мэс заслын багаж хандивлалаа
Жил бүр тохиодог Дэлхийн эмч нарын өдрийг угтан ХААН Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн тав тухтай байдлыг хангахад зориулж, нийслэлийн “Өргөө” амаржих газар кесар мэс заслын 10 иж бүрдэл багаж хандивлалаа.
Энэхүү хандивын арга хэмжээг ХААН Банкны нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан болон “Signature” харилцагчдын дебит картын хураамжийн 2018 оны хуримтлалаас санхүүжүүлсэн юм. ХААН Банк “Signature” үйлчилгээний хураамжаас олсон орлогын тодорхой хувийг нийгмийн сайн сайханд зориулж ирсэн бөгөөд “Сигначур” харилцагчдынхаа оролцоотой “Хамтдаа бүтээх сайн үйлс”–ийг энэ жил ийнхүү амжилттай хэрэгжүүлж эхэллээ.Хандивласан мэс заслын багажийг эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг кесар буюу олны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгааны үед хэрэглэх зориулалттай. Тус амаржих газарт жилд дунджаар 12,000 эх нярайлдаг бөгөөд 32 орчим хувь нь хийсвэрээр төрдөг аж. Сүүлийн жилүүдэд ийм төрлийн аргаар амарждаг эхчүүдийн тоо нэмэгдэж, зарим тохиолдолд багаж ариутгах цаг хүлээгдэх, хүрэлцэхгүй байх зэргээс шалтгаалсан хүндрэл бэрхшээл гардаг байжээ. Харин ийнхүү иж бүрдэл багажтай болсноор эдгээр хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдлээ.
Ийнхүү ХААН Банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай хүргэхэд бодитой хувь нэмрээ орууллаа. ХААН Банк 2017 оны сүүлчээс эхлэн нийгмийн хариуцлагын ажлуудаа өргөжүүлэн НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилтод нийцүүлэхээр зорин ажиллаж буй. Уг зорилтын 1.9 тэрбум төгрөг зарцуулснаас “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” олны талархлыг хүлээж, олон хүнийг аюулт өвчнөөс аварч, урьдчилан сэргийлж чадсан чухал үр дүнтэй ажил болж хэрэгжиж байгаа билээ.
Бид зогсолтгүй бүтээсээр…
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр1 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм1 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ