Нийгэм
Н.Цойжамц: Элэгний хавдрыг 10 минутад эмчлэх боломжтой

Монгол Улсад жилд 6000 гаруй хүн хавдраар өвчилж, 4000 гаруй хүн хавдрын улмаас нас бардаг гэсэн судалгаа бий. Мөн хавдрын 40 орчим хувийг элэгний хавдар эзэлдэг байна. Түүнчлэн Монголд нас баралтын 15 хувийг элэгний хавдар эзэлж байгаа нь дэлхийн дунжаас найм дахин их үзүүлэлт ажээ.
Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх тогтолцооны талаар “Хаппи веритас” оношилгоо, эмчилгээний төвөөс өнөөдөр /2019.3.29/ мэдээлэл хийлээ.
Элэгний хорт хавдрын эрт илрүүлэлт, хяналтын тогтвортой тогтолцоог бий болгоход мэргэжлийн байгууллагуудын чармайлт, нөгөө талаас иргэдийн идэвх, санаачлага хэрэгтэй байна гэлээ.
МАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН 2000 МЯНГАН ХҮНИЙ 18 МЯНГА НЬ ЭЛЭГНИЙ ӨВЧТЭЙ
“Хаппи веритас” төвийн дэд захирал Г.Батдэлгэр “Манай төвд 10 жилийн дотор үйлчлүүлсэн 200 мянган хүний мэдээлэл байдаг. Үүний 18 мянга нь элэгний өвчтэй байсан. Элэгний өвчтэй эдгээр хүнийг эрсдэлт бүлгээр нь Элэгний В, С вирус тээгч, В, Д болон В, С, Д вирус тээгч, архины хамааралтай, өөхлөлттэй, сорвижилт, хатууралтай, хавдар үүссэн байх магадлалтай хэмээн долоо ангилж байгаа. Мэн эдгээрийг өндөр эрсдэлтэй, дунд зэрэг, бага эрсдэлтэй гэж гурав ангилсан. Ингэснээр өвчтөнийг ямар хугацаанд хянах хугацааг тогтоосон.
Өндөр эрсдэлтэй хүнийг гурван сарын дотор хянаж, дунд эрсдэлтэйг зургаан сар тутамд, бага эрсдэлтэй хүнийг жилд нэг удаа хяналтад оруулж байгаа. Ингэснээр өвчнийг буюу элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой. Одоогийн байдлаар Монголд элэгний хорт хавдрын 80 гаруй хувь нь III, IV шатандаа оношлогдож байна. Үүнийг бууруулахын тулд эмчид тогтмол үзүүлдэг байх шаардлагатай. Элэгний хорт хавдрыг бууруулахад иргэдийн оролцоо, санаачлага хэрэгтэй.
Эмнэлэгт үзүүлэхдээ бүртгүүлсэн утасны дугаарыг сольсон нь бидэнд асуудал болж байна. Тиймээс иргэд эмнэлэгт үзүүлэх үедээ бүртгүүлсэн утасны дугаараа сольсон бол эргээд мэдэгдэх шаардлагатай. Энэ тохиолдолд эмнэлэг хэзээ ирж үзүүлэх шаардлагатайг иргэдэд эргэн сануулна. Манайх элэгний хорт хавдар илрүүлэх, эмчлэх бүх үйлчилгээг цогцоор нь хийж байна” гэлээ.
ЭЛЭГНИЙ ХАВДРЫГ ЭМЧЛЭХ МАШ АМАР
Хүний гавьяат эмч Н.Цойжамц “Монголд элэгний хавдар олон улсын дунджаас найм дахин өндөр. Хамгийн харамсалтай нь хавдрын хожуу үедээ оношлогдож байна. Эрт үед нь оношилвол элэгний хавдрыг эмчлэхэд маш амар. Эрт илрүүлсэн тохиолдолд, элэгний хавдар гурваас бага диаметртэй байх юм бол 10 минутад эмчлэх боломжтой. Элэгний хавдраас сэргийлэхийн тулд хамгийн эхэнд вирус тээгч байгаа эсэхийг тогтоолгох хэрэгтэй. Вирус илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаасаа 100 хувь хөнгөлүүлээд вирус тоолох шинжилгээ өгч болно.
Вирус олонтой, элэгний бүтэц өөр болсон байвал эм ууж болно. Монгол Улс 2020 он гэхэд элэгний С вирусгүй болох зорилт тавиад байна. Харин Д вирусыг устгах эм одоогоор гараагүй байгаа ч идэвх, үрэвслийг зогсоож, хатуурлаас сэргийлэх эм бий. Энэ эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Элэгний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд улсаас олон ажил зохион байгуулж, амжилттай яваа. Одоо иргэд идэвхтэй байх хэрэгтэй байна. Элэгний хавдар үүсгэж байгаа гол зүйл нь вирус. Энэ вирус нь цусаар халдварладаг. Мөн элэгний хавдар архаг архидалт, элэгний өөхлөлтөөс үүсч болно. Тиймээс иргэд элэгний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд вирус байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй” гэв.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ