Бусад
Ж.Батзориг: Цэцэрлэгийн багшийн цалингаас 300 мянга орчим төгрөг хасагдах болоод байна

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Засгийн газраас гаргасан 382 дугаар тогтоолтой холбоотой асуудлаар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.
ҮЭХ-ноос уг тогтоолыг багш нарт илүү цагийн хөлс олгохгүй байхаар гаргасан хэмээн үзэж буйгаа мэдэгдэж, Засгийн газраас уг тогтоолоо цуцлахыг шаардлаа.Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг “Засгийн газрын 382 дугаар тогтоолд багш нарт илүү цагийн хөлс олгохгүй байхаар заасан. Жишээ нь цэцэрлэгийн багшийн ердийн ажиллах цаг нь 10 цаг байдаг. Цэцэрлэгийн багш өдөр тутам 2 цаг илүү цагаар ажилладаг гэсэн үг. Гэтэл энэ тогтоолоор бол дунджаар цэцэрлэгийн багш нарын цалингаас сард 300 мянган төгрөгийн илүү цагийн хөлс хасагдах байдалд хүрчихлээ.
Тиймээс маш яаралтай үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөж, 382 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Засгийн газар аливаа шийдвэр гаргахдаа үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөхгүй байдлаас болж нийгэмд сөрөг үр дагавруудыг ихээр бий болгосон.
Тус тогтоолоор илүү цагийн хөлс олгохгүй гэдэг шийдвэр нь хөдөлмөрийн тухай хууль бусад эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна.
Цалин нэмсэн гэж хэлдэг. Тэгснээ нэмэгдэл урамшууллаас нь аль нэгийг нь хасаад гар дээр авч буй цалинг нь хэвээр байлгадаг энэ ажлаа зогсоо.
Есдүгээр сард Цэцэрлэг, сургуулийн багш нарын дундаж цалин нь 550 мянган төгрөг байсан. Он гараад цалин нэмэхдээ ярьж тохирсон асуудлаа хасаад харилцан адилгүйгээр ажилчдын цалин нэмсэн. Ойролцоогоор цэцэрлэгийн багш нарын цалин 780 мянга орчим төгрөг болсон. Гэтэл 382 дугаар тогтоол гарснаар цэцэрлэгийн багшийн цалингаас 300 мянга орчим төгрөг хасагдах болоод байна. Өөрөөр хэлбэл цалинг нэмсэн хэмжээнээс нь илүүгээр нэмэлт урамшууллыг нь хасаж байна.
Шаардлагатай гэж үзвэл үйлдвэрчний эвлэлээс олныг хамарсан тэмцлийн үйл ажиллагааг өрнүүлнэ.
Мөн Монголын багш нарын VII дугаар их хурал 23 жилийн дараа Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор дөрөвдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Их хурлаар боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн өмнө тулгамдаж буй асуудлыг ярилцаж тодорхой шийдвэр гарах байх гэсэн хүлээлттэй байна” гэлээ.
Гуравдугаар сард гэхэд Сүхбаатар, Сонгинхайрхан дүүргээс бусад бүх газар багш нарын илүү цагийн мөнгийг хасаж олгосон.СӨБ-ын ҮЭХ-ны дарга Д.Саранцэцэг “Тогтоолыг өөрчлөх гэж явах үед төрийн байгууллагын уялдаа холбоо маш муу байгаа нь илт байсан. Тогтоолтой холбоотойгоор Баянгол дүүргийн дөрвөн цэцэрлэг илүү цагийн мөнгийг хасаж олгож эхэлсэн байдаг. Гэтэл гуравдугаар сард гэхэд Сүхбаатар, Сонгинхайрхан дүүргээс бусад бүх газар багш нарын илүү цагийн мөнгийг хасаж олгосон. Хасахдаа буцаан таталт гэж байгаа юм. Төрийн сангийнхан ажлаа мэдэхгүй байна. Хүн ажилласан л бол цагийнхаа хөлсийг авах нь ойлгомжтой асуудал.
382 дугаар тогтоолд нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлс өгнө гэж заасан. Тэгээд төрийн сангийнхан нөхөн амраа гэж хэлээгүй байж нөгөө талдаа илүү цагийг нь хас гэдэг нь илтэд хүмүүсийн эрхэнд халдаж байгаа хэрэг. Буцаан таталт хууль зөрчиж байна. Сургуулийн өмнөх боловсрол ямар байдалтай байдгийг бүгд мэднэ. Хоёр хүний ажлыг нэг хүн хийдэг. 08:00 цагт ажилдаа очоод 18:00 цагт явдаг цэцэрлэгийн багш гэж байдаггүй” гэж хэлэв.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ