Connect with us

Бусад

Энэ өдөр дэлхийн түүхэнд:Инээдмийн баяр

Нийтэлсэн

-

Оны 91  дахь өдөр,

шинэ он хүртэл

274 хоног үлдлээ

                        Өнөөдрийн баяр

                              Инээдмийн өдөр  

Дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярыг зарим оронд тэнэгүүдийн өдөр ч гэдэг. Энэ өдөр олон орны хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай учраас түүнийг олон улсын баяр болгож  яагаад болохгүй гэж?

Инээдмийн баярын өдрийн маш олон түүх байдаг. Тухайлбал, Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой гэдэг. XVI зууны хоёрдугаар хагас хүртэл дөрөвдүгээр сарын нэгний өдөр шинэ жилийг угтдаг байжээ. Францын хаан шинэ оныг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх зарлиг гаргасан байна. Гэвч зарим нь энэ шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж дөрөвдүгээр сарын 1-нд шинэ оноо угтаж, уламжлалт ёсоор бие биедээ “дөрөвдүгээр сарын загас” залгиулсаар байв. Тиймээс эдгээр хүмүүсийг шоглон тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэжээ. Францчууд энэ өдрийг дөрөвдүгээр сарын загас ч гэдэг. Ер нь Европын ихэнх орнуудад тэнэгүүдийн өдөр гэдэг.

Харин Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна. 1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг. “Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 11 цагт Тауэрт болдог цагаан арсланг угаах ёслолд ноёд, хатагтай нарыг оролцохыг урьж байна” гэсэн зар гаргажээ. Түүний дагуу 11 цагт Тауэрт бөөн хүн цугларсан байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:Инээдмийн баяр

Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй. Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Гэсэн хэдий ч бие биеэ хуурдаг. Ингээд энэ өдөр дэлхийн хэвлэл мэдээлэлд гарч байсан хамгийн инээдэмтэй мэдээнээс сонирхуулъя.

  • 1970 онд BBC телекомпани Баруун Виржинид давсалсан өргөст хэмх ургасан тухай мэдээлжээ.
  • 1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хүн амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утасдсан гэдэг.
  • 1999 онд “Phoenix New Times” сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргүй хүмүүст зориулан байр барих хандивын мөнгө, хувцас, хоол хүнс цуглуулж байгаа гэжээ. Төгсгөлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хүссэн байна. “Associated Press” агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Түүнийг уншсан хүмүүс дансаар мөнгө шилжүүлсэн гэнэ.
  • “Irish Times” хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос , Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг уншигчдынхаа сонорт хүргэжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд тавих гэж байгаа тухай уншсан хүмүүс гомдол мэдүүлсэн байна.
  • Францын “Le Paridien” coнин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхгийг буулгаж Дислейндэд аваачиж дахин барина хэмээн уншигчдаа хуурчээ. Цамхаг байсан газар нь 1992 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барина гэдгийг уншсан хүмүүс Засгийн газартаа гомдол гаргасан байна.

Сонирхолтой баримтууд–

  • Анхны түүхэн баримт 1686 онд хамааралтай. Тэр жил англи зохиолч Жон Обри өөрийн гар бичмэлдээ “Тэнэгүүдийн баяр” гэсэн хэллэгийг тэмдэглэжээ.
  • Шотландад дөрөвдүгээр сарын тэнэгийн өдөр 48 цаг үргэлжилдэг бөгөөд хөхөө донгодуулах өдөр гэдэг.
  • Энэтхэгт тэнэгүүдийн өдрийн адилхан баяраа Huli гэж нэрлэнэ.
  • Латин Америкт “Dia de los Inocentes”гэж өдрөө нэрлэсэн нь чин сэтгэлийн, үнэнчийн гэсэн утгатай.
  • Америкт “Таны үдээс алдуурчээ” гэх мэтийн гомдоох юмгүй шоглоом их хэлэгддэг. Хэрэв тийм зүйлд хууртсан бол хуурсан хүн нь “April Fool” (Апрел сарын тэнэг)гэж дуу алдана!
  • Англид ХХ зууны хамгийн алдартай “хууралт” хийгдсэн гэдэг. 1957 онд “BBC” теле компани гоймонгийн арвин ургац хураасан тухай нийтэлжээ. Швейцарьт гоймон маш их хэмжээгээр хурааж авсан тул яахаа мэдэхгүй байгаа тухай бичээд “Энэ өвөл дулаахан байсан тул фермийн аж ахуйтнууд гоймонгийн үрийг цэцэглүүлж чадлаа” гэжээ. Уншигчид үүнд үнэмшиж гоймон хэрхэн тарих тухай мэдэх гэж ВВС-руу утасдсан байна. Хариуд нь “Та гоймонгоо улаан лоолийн сүмсэнд хийгээд сайн залбир” хэмээн зөвлөж байсан гэнэ.

“Шувууны олон улсын өдөр”

Энэ өдөр дэлхийн түүхэнд:Инээдмийн баяр

“Шувууны олон улсын өдөр”-ийг (International Bird Day) 1906 оноос хойш дэлхийн зарим улс оронд тэмдэглэж иржээ. Гол зорилго нь шувууны нэр төрөл, тоо толгойг хамгаалахад оршдог бөгөөд энэ өдөр хот, суурин газар болон ой, шугуй, тал газар шувууны хиймэл үүрийг байрлуулдаг аж. Дэлхийн түүхэнд шувуутай харгис хэрцгий хандаж байсан түүх цөөнгүй байдаг. Тухайлбал, 1860-1890 оны хооронд АНУ-ын Висконсин мужид тагтааг хүнсэнд хэрэглэх болсноор энэ амьтан бараг устаж болсон түүхтэй. Харин манай улсын хувьд шувууны өдрийг дөрөв, тавдугаар сард тэмдэглэж ирсэн. Ингэхдээ шувууны амьдрах орчныг хамгаалах, шувуудын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх олон арга хэмжээ зохион байгуулдаг юм.

ХХ зууны эхээр, 1902 оны гуравдугаар сарын 19-нд “Хөдөө аж ахуйд ашигтай шувуудыг хамгаалах  олон улсын конвенц”-ийг арав гаруй орон батлав. Тэр нь 1905 оны сүүлчээр үйлчилж эхэлсэн байна.

Сонирхолтой түүх

Хурдан уусах  Нескафе танилцуулагдлаа

Энэ өдөр дэлхийн түүхэнд:Инээдмийн баяр

1938 – Кофены жинхэнэ амтыг хадгалсан, бэлтгэхэд хялбар, хурдан уусах Nescafé бүтээгдэхүүнийг танилцууллаа.Хурдан уусах кофег химич МаксМоргенталер бүтээсэн баөгөөд тэрээр энэ чиглэлээр 1929 оноос Бразилийн засгийн газрын захиалгаар ажиллаж эхэлсэн байжээ.Nestlé &Anglo-Swiss компани Бразилийн кофены илүүдлийн асуудлыг шийдэх ажилдаа оров.

Өнгөц харахад маш энгийн. Натураль кофены өтгөн ханднаас ууршуулж төмөр лааз, картон хайрцганд савлах. Гэтэл ханднаас усыг нь ууршуулахад кофены үнэр амтыг хадгалдаг эфирийн тос нь мөн ууршин алга болоод байжээ. Энэ асуудал дээр Моргенталер долоон жил ажиллажээ.

Араб хэлэнд хурдан уусах кофе “нискафе”гэж нэрлэгддэг. Гэхдээ хурдан уусах кофе дэлхийд  нэлээд эрт гарч иржээ. Кофены нунтгийг 1899 онд  япон Сатори Като гарган авсан байв. Чикаго хотноо суурьшсан тэр япон хүн өмнө нь хурдан уусдаг цайг хийж чаджээ. Гветамалад амьдардаг байсан Английн химич Жорж Вашингтон хамгийн анх кофены хандаас усыг ууршуулан шарах үйлдвэрийн технологийг 1906 онд үйлдвэрт нэвтрүүлжээ. Түүнээс гурван жилийн дараа зах зээлд  “Red E Coffee”гэх худалдааны марк гарч ирлээ.

Өнөөдөр түүхэнд

527- Дорнод Вей улсын эзэн хаан Шиаминийн охин Ху гүнж хаан ширээнд сууснаар Хятадын хаан ширээнд суусан анхны эмэгтэй болжээ.

1545 – Испанийн эзэнт гүрний колони болох Боливи улсын Потоси орчмоос их хэмжээний мөнгөний илрэц олджээ.

1572- Голландын 17 муж нэгдэн Бүгд найрамдах Голланд улс байгуулахаар болов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:Инээдмийн баяр

1815- Германы эзэнт улсын анхны канцлер Отто фон Бисмарк төржээ.

1826 – Америкийн зохион бүтээгч Самуэль Мори “Уурын хөдөлгүүр”-ийг зохион бүтээж, зохиогчийн эрх авчээ.

1854- Алдарт зохиолч Чарльз Дикенсийн “Бэрх цаг үе” зохиол “Хаусхолд Уордс” сэтгүүлд цувралаар нийтлэгдэж эхэлжээ.

1867- Сингапур арал Британийн колони болжээ.

1873- Усан онгоц үйлдвэрлэгч “Уайт Стар Лайн” компанийн “Атлантик” хөлөг онгоц Нова Скотиа орчимд осолдон живж 547 хүн амиа алдав. Энэ нь 19-р зуунд тохиосон хамгийн хөнөөлтэй осол болсон юм.

1918- Их Британийн тэнгисийн цэргийн нисэх хүчний салбар байгуулагджээ.

1924- Олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэргээр Адольф Гитлерт таван жилийн ял оноон шоронд хорив. Гэвч тэрээр ердөө найман сар хоригдоод суллагдсан юм.

1930 – Берлин хотын Курфюрстендамм өргөн чөлөөний   “Глория-Палас” кинотеатрт Генрих Манны “Багш Унрат буюу нэгэн дарангуйлагчийн төгсгөл” романаар америк найруулагч Жозеф фон Штернбергийн бүтээсэн “Цэнхэр сахиусан тэнгэр” киноны анхны үзвэр гарав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:Инээдмийн баяр

Тэр үеэс киноны гол дүр кабарегийн дуучин Лолу-Лолугийн дүрийг бүтээсэн Марлен Дитрихын нэрд гарсан юм.

1935- Энэтхэгийн төв банк буюу Энэтхэгийн холбооны нөөцийн банк байгуулагджээ.

1937- Йемены Аден хот Британийн колони болов.

1939- Испанийн иргэний дайн: Бүгд найрамдах засаглалын цэргүүд бууж өгсөнийг удирдагч Франциско Франко зарласнаар Испанийн иргэний дайн эцэслэв.

1947- Шинэ Зеландын тэнгисийн цэрэг албан ёсоор байгуулагджээ.

1949- Канадын засгийн газар япон гаралтай Канадчуудын эрхийг долоон жил хязгаарласны эцэст хүчингүй болгожээ.

1950 – Баруун Германы”Висбаден тагеблатт” сонин  хотын ойролцоо осолдсон харь гарагийн хөлгийн нисэгчийн дуулиантай зургийг нийтлэв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:Инээдмийн баяр

Зураг дээр Америкийн армийн хоёр офицерын хамт хүчилтөрөгчийн багтай, метр орчмын өндөртэй харийн хүн дүрслэгджээ. Доор нь харь гарагийн нисгэгч нэг хөлтэй учир үсэрч явдаг гэж тайлбарласан байв. Гэрэл зургийг дэлхийн сонинууд хуулан нийтэлж гарчээ. Олон жилийн дараа сонины ажилтнууд “Дөрвөн сарын 1-ний шоглоом” байсныг хэлж, харийн нисгэгчийн дүрд сонины ажилтны охиныг тоглуулснаа илчилжээ.

1970 – АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Тамхины олон нийтийн хяналтын тухай хуульд гарын үсэг зурснаар телевиз, радиогоор тамхины үйлдвэрлэлийг сурталчлах, реклам явуулах зэргийг хоригложээ. Уг хууль 1971 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:Инээдмийн баяр

1976- Америкийн иргэн Стив Жобс, Стив Возняк, Рональд Уэйн нар АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод Apple компанийг байгуулав.

1978- Филиппинийн политехникийн их сургууль байгуулагджээ.

1989 – Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тетчер татварын шинэ хууль санаачилсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэв.

2004- Технологийн Google компани цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэх Gmail программыг олон нийтэд танилцуулав.

2016 –Уулын Карабах мужид мөргөлдөөн болов. Түүхэнд үүнийг дөрвөн өдрийн дайн гэж тэмдэглэжээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент2 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм3 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм3 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм5 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм6 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад6 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент6 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм7 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент7 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм8 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр8 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм8 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим