Нийгэм
М.Билэгт гишүүний тренд үгс

Парламентын танхимд ялангуяа, камерын өмнө чухам үнэнийг бодох санах юмгүй тас хэлдэг ганц гишүүн бий. Тэр бол мэдээж, УИХ-ын гишүүн М.Билэгт. Хурлаа огт тасалдаггүй, ажилдаа идэвхтэй хандаж, чуулган болгон дээр үг хэлдэг ганц гишүүн. Байнгын хороо, чуулганы хуралдаанд хэлсэн түүний үгээс онцлох эшлэлүүд цахим орчинд “афоризм” болж цацагдах болсон. “Өвөл болохоор хүйтэрдэг” гэх алдарт эшлэлээс эхлээд М.Билэгтийн хэлсэн трэнд үгсийг хүргэе.Түүний хэлсэн үг одоо ч сошиал сүлжээнд трэнд болсоор л байгаа.
Тэр мөн малд хайртай ганц гишүүн. Чуулганы танхимд малчдаа байнга ярьж “Үндэсний баялаг мал, манай Монголчууд олон зуун жил малаа маллаж, түүгээрээ амьдарч ирсэн” хэмээн хэлсэн нь олон. Мөн тэрбээр шатахууны үнийг буулгах шинэ санаа олсон нь “20 сая малаар шатахуунаа бартердъя”. Үүнээсээ бол өөнтөгч нарын бай болсон нь худлаа биш. Гэлээ гээд эрхэм гишүүн маань хэлж ярихаа хэнээр ч заалгахгүй чуулганы хуралдаан бүр дээр хэлье гэснээ хэлчихье шулуухан нэгэн.Чуулганы хуралдаан дээр хамгийн олон удаа үг хэлснээрээ О.Баасанхүү гишүүний араас удаалах нь ойлгомжтой. Түүний хэлсэн “Айдас хүйдэс, жигдрэх юмандаа байгаа байх “гэсэн үг нь одоо ч гэсэн сошиал орчинд эрчээ алдаагүй байна. Үнэхээр ч нийгэмд “айдас, хүйдэстэй” байгаа бөгөөд удахгүй жигдрэх юмандаа орох байх гэсэн хүлээлт байна. Ямартаа ч сүүлийн үед улс төрд өрнөөд байгаа үйл явдлыг гуравхан үгээр оновчтой олж харж, дүгнэсэн хүн эрхэм гишүүнээс өөр хэн байгаа юм бэ.М.Билэгт гишүүний бас нэг трэнд үг бол “Шодоргос” байлаа. Үнэндээ тэр “Шударга ёс” гэж хэлсэн ч, олон хүний чихэнд “Шодоргос” болж сонсогдсон. Харин түүний хэлсэн энэ үг урлагийнханд ихэд таалагдаж, уран бүтээл болон мэндэлсэн билээ.Ирэх хаврын чуулганаар М.Билэгт гишүүний ямар үг тренд болохыг таашгүй. Ямартаа ч ЖДҮ авч нүгэл хийсэнгүй, иргэд биднийгээ инээдээр мялааж яваа эрхэм гишүүнд инээдмийн баярын мэндийг онцлон хүргэе.
ТРЕНД ҮГС : ИРГЭД МААНЬ ИХ АЙДАС ХҮЙДЭСТЭЙ БАЙХ БОЛООД БАЙНА
ШОДРОГОС ҮГҮЙ БОЛЛОО
ҮНДЭСНИЙ БАЯЛАГ МАЛ
20САЯ МАЛААЛ ШАТАХУУНАА БАРТЕРДЬЯ

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ