Бусад
Санаанд оромгүй аюул дагуулсан 10 түүхэн хууль

Хүрээлэн буй орчин эсвэл нийгмээ хамгаалахын тулд эрх баригчид ямар нэгэн хуулийг баталдаг билээ. Гэвч зарим хуулиуд санаанд оромгүй байдлаар сөрөг үр дагавар дагуулах нь бий. Ер нь аливаа хуулийг батлахын өмнө ирээдүйд гарах үр дүнг нь тооцож, урьдчилан сэргийлж байх нь маш чухал гэдгийг санах хэрэгтэй. Ингээд бид танд 10 бүтэлгүйтсэн хуулийн талаарх мэдээллийг хүргэж байна. Хэн тэдгээр хуулиуд аюул дагуулна гэж мэдэх билээ…
Түүнд хүрсэн хүн бүрийг цаазална гэсэн хуулиас болж Тайландын хатан хаан усанд живж байжээ
19 настай хатан хаан Сунандха Кумариратана (Sunandha Kumariratana) бол Сиам буюу одоогийн Тайланд улсын хаан Чулэлонгкорн (Chulalongkorn)-ын гурван хатны нэг юм. Тэрбээр 1880 онд охиныхоо хамт зуны ордон руугаа Чао Прайя голын хөвөөгөөр явж байх үед завь нь хөмөрснөөс болж живсэн аж. Тэднийг хүмүүс аварч болох байсан ч эзэн хааны гэр бүлийн гишүүдийн биед хүрсэн хүн бүрийг цаазална гэсэн хуулиас болоод хэн ч тэдэнд хүрч зүрхлээгүй байна.
Тухайн үед жирэмсэн байсан хатан болон гүнжийн хамгаалагч, зарц шивэгчид нь хажууд нь өөр завин дээр явж байсан боловч үхлийн ялтай хуулиас болоод хэн ч өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулахыг хүсээгүй аж. Гэхдээ хуулиас гадна Тайланд хүмүүс усанд живж байгаа хүнийг аврах нь лусын хааныг хилэгнүүлдэг гэх мухар сүсэг бас давхар нөлөөлсөн ч байж болох юм.
Уг явдлын дараа уй гашууд автсан хаан хариуцлага алдсан тэдгээр зарц шивэгчдийг удирдаж явсан албадуудаа шоронд хорьсон гэдэг.

2Хархыг устгах гэсэн Вьетнамчуудын оролдлого буруугаар эргэжээ
1902 онд Вьетнамын Ханой хот нь хархаас болж маш хүнд байдалд оржээ. Хэдэн мянган харх хотын гудамжаар гүйлдэж, тахлаар олон хүмүүс өвчилсөн байв. Хотын удирдлагууд хархууд хотын доорх 14.5 км-ийн урт цэвэрлэх байгууламжаас гарч ирж байгааг олж тогтоон 1902 оны 4-р сард Францын эрхэнд байсан Вьетнамын засгийн газар цэвэрлэх байгууламжид байгаа хархыг устгах ажлын хэсгийг байгуулжээ.
Ажлын хэсэг эхний долоо хоногт 7985, 5-р сард нийтдээ 15000, 6-р сард 20100 хархыг устгасан аж.
Хэдий тийм боловч хотын гудмаар гүйх харх буураагүй болохоор засгийн газар энгийн иргэдээс хархыг устгахыг хүсэж, нэг хархыг 1 центээр худалдаж авахаар болжээ. Засгийн газар үхсэн хархуудыг өөрийн байрандаа өмхийрөхөөс сэргийлж зөвхөн сүүлийг нь авчрахад болно гэж үзсэн байна. Энэ шийдвэр маш зөв байсан юм шиг байсан боловч харамсалтай нь хотын гудамж сүүлгүй хархаар дүүрчээ.
Мөн хүмүүс өөр хотуудаас харх авчрах болсон ба зарим фермерүүд хархыг үржүүлэх болсон байна. Иймд засгийн газар шийдвэрээ удалгүй буцаасан гэдэг.

3Хорио цээр гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж, архины хяналт алдагдав
1920 оны 1-р сарын 18-нд АНУ-ын засгийн газар улс даяар архины худалдааг хоригложээ. Харамсалтай нь уг шийдвэр архины худалдааг далд байдалд шилжүүлсэн бөгөөд гэмт хэрэгтнүүдийн тоог ихэсгэжээ.
Газар доор байрлах цэнгээний газруудыг гэмт бүлэглэлүүд удирдаж байсан ба зартай Аль Капоне өөрийн казино болон хууль бус архины бизнесээсээ жил бүр 100 сая ам доллар олдог байсан гэдэг. Архины хууль батлагдахаас өмнө гэмт хэрэгтнүүд архийг их хэмжээгээр хурааж хадгалсан байсан бөгөөд Канад, Мексикээс нууцаар архи оруулж ирж зарах болсон байна.

4Тамхины хайрцгийг энгийн болгосноор тамхичид үнэ хямдыг илүү сонгох болов
НҮБ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь тамхины хэрэглээг бууруулах зорилгоор өөрийн гишүүн орнуудын тамхи үйлдвэрлэгчдийг тамхины хайрцгаа энгийн болгохыг шаарджээ. Австрали, Франц болон Англи улсууд нь тамхины хайрцгийг энгийн болгох хуулиудыг баталсан ч энэ нь тамхины хэрэглээг бууруулж чадаагүй юм.
Улмаар бүх тамхины хайрцаг ижил болсон бөгөөд өмнө нь ямар нэг брендийн тамхи сонгон татдаг байсан хэрэглэгчид ижил савлагаатай болсон тамхинуудаас хамгийн хямдыг нь сонгож хэрэглэх болжээ. Австрали улс тамхины татвараа нэмэгдүүлсэн хэдий ч тамхидалтын хэмжээ буураагүй бөгөөд хууль бус тамхины бизнес дэлгэрснийг тодотгон тэмдэглэсэн байдаг бол Франц, Англид тамхи энгийн савлагаатай болсноор эрэлт нь улам нэмэгдсэн гэдэг.

5Өсвөр насныхны жирэмслэлт өсөв
АНУ-ын Засгийн газар өсвөр насныхны жирэмслэлтийг бууруулахаар маш их хөрөнгө, мөнгө зарцуулсан байдаг. Тухайлбал, 1996 оноос хойш Холбооны засгийн газар бэлгийн харьцааг тэвчих хэрэгтэйг боловсролын байгууллагуудад 2.1 тэрбум ам доллар зарцуулан зааж эхэлжээ.
Судалгаанаас үзэхэд тэрхүү арга нь өсвөр насныхны жирэмслэлтийг бууруулж чадаагүй юм. Хуучинсаг үзэлтэй мужуудад уг асуудал харин ч өсөж эхэлсэн ба өсвөр насныхны бэлгийн замын өвчний тархалтыг бууруулаагүй бөгөөд бэлгийн харьцаанд орох насыг хойшлуулж чадаагүй байна.

6Хоол хүнсний үйлдвэрлэл нэмэгдэх бус өлсгөлөнд нэрвэгджээ
1958 онд Хятадын удирдагч Мао Зедун нь тус улсад хор хөнөөлтэйд тооцогддог зарим амьтан болон шавжийг устгахаар “Дөрвөн хортон” гэх компанит ажлыг эхлүүлжээ. Хор хөнөөлтэй амьтдын тоонд бор шувуу, харх, ялаа болон шумуул ордог бөгөөд эдгээр амьтад нь тариа будааны үр иддэг байна.
1960 он гэхэд хэдэн зуун сая бор шувууг устгасан хэдий ч үүний улмаас маш аюултай нөхцөл байдал үүссэн юм. Учир нь Мао Зедун бор шувууны хооллодог царцаа гэх мэт шавжууд тариа будааны хортон дайсан гэдгийг мэдээгүй байжээ. Улмаар төд удалгүй Хятад даяар царцаа маш их олширч бүхий л тариа будааг идэж устгасан байна. Энэ нь 15-78 сая өлсгөлөнд нэрвэгдүүлж, үхүүлсэн гэдэг.

7Хамгаалах бус сүйрэхэд хүргэв
Маккуори арал нь Австрали болон Антарктидын дунд оршдог. Энэ арлыг 1810 онд нээсэн ба тийшээ очсон усан онгоцны хархууд уг арал руу колоничилжээ. Тус аралд хархаар хооллодог амьтан байдаггүй тул харх үржиж маш ихээр олширчээ. Тиймээс цэргүүд хархын тоог хянахын тулд арал руу муур аваачсан юм.
Мөн 60 жилийн дараа цэргүүд уг арал дээр туулай нутаглуулсан ба хөлөг онгоц нь сүйрсэн далайн цэргүүд тэрхүү туулайнуудаараа хооллодог байжээ. Удалгүй туулай, муурын тоо маш ихээр өссөн байна.
Муурнууд нутгийн шувуудыг идэж мөхөөсөн бол туулай нь зарим ургамлыг ор мөргүй устгажээ. Хүмүүс туулайн тоог хянахын тулд 1970-аад онд уг арал дээр миксоматозийн үхлийн халдварт өвчнийг дэлгэрүүлснээр 10 жилийн дотор тоо нь 130000-аас 20000 хүрэхгүй болж буурсан юм. Гэвч туулайн тоо буурснаар муур шувуудыг илүү ихээр идэх болсон учир тэднийг ч мөн адил устгах хэрэг гарчээ.
Муур байхгүй болж, туулайн тоо дахин нэмэгдэж олон төрлийн ургамал устсан нь уг арлын оцон шувуудыг мөхөлд хүргэсэн юм. 2009 оны байдлаар арлын ногоон ургамлын 40 хувийг туулай идэж дуусгасан байдаг. Улмаар Тасманы зэрлэг амьтан, байгаль хамгаалах ажиллагааг зогсоож, арлыг бүр мөсөн орхисон юм. Тухайн үед арал дээр 130000 туулай, 103000 хулгана, 36000 харх үлдсэн гэдэг.

8Энгийн ажилчин болсон хуучин гэмт хэрэгтнүүдийг дэмжих хуулийн улмаас ажилгүйдэл үүсэв
АНУ-ын зарим мужууд нь ажил олгогчид ярилцлагад орж буй хүмүүсээсээ гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг асуухыг хориглосон хууль гаргажээ. Энэ хууль урд өмнө нь ял эдэлж байсан хүмүүсийг ажилтай болгоход туслах зорилготой байсан ч Америкийн хар арьст иргэдийн хувьд эсрэгээрээ үйлчилсэн юм.
Тус хуулийн дараа ажил олгогчид ажил горилогчдыг арьс өнгөний үзлээр ялгаварлаж, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг нь таадаг болсон байна. Ажил олгогчид хар арьстай хүмүүсийг ял эдэлж байсан гэж үзэх нь нэмэгдсэн бөгөөд ажилд авах нь багасжээ.
Хууль хэрэгжихээс өмнө Нью Жерси, Нью Йорк зэрэг хотуудад цагаан арьст ажил горилогчид ажлын ярилцлагад дуудагдах магадлал 7% байсан бол хууль хэрэгжиж эхэлсний дараа огцом өсөж 45% болжээ. Энэ нь урд өмнө ял эдэлж байсан хар арьстнуудыг ажилд орох боломжгүй болгож байсан юм.

9Нью Жерсийн нэгэн хуулиас болж АНУ-д ухаалаг буу худалдаж авах боломжгүй
Ухаалаг буу (хувийн буу)-г зөвхөн эзэмшигч нь хэрэглэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл эзэмшигчийн хурууны хээгээр л бууны түгжээ тайлагддаг байна. Ийм бууг нэвтрүүлснээр галт зэвсгийн хяналт сайжрах байсан боловч АНУ-д энэ төрлийн бууг нэвтрүүлээгүй юм. Энэ нь 2002 онд Нью Жерсид батлагдсан хүүхдийн хамгаалалттай гар бууны тухай хуулиас болжээ. Тус хуульд Нью Жерси мужийн галт зэвсгийн дэлгүүрүүд дээрх төрлийн бууг АНУ-ын аль нэг мужид орж ирсэн цагаас нь хойш 30 сарын дараа худалдах боломжтой гэж зааж өгсөн юм.
Зарим хуульчид энэ хуулийг АНУ-ын зах зээлд ухаалаг буу нэвтрүүлэхийг зориуд хаасан лобби гэж үздэг. 2016 онд Нью Жерси муж нь уг хуульд “Зэвсгийн дэлгүүр нь дан ганц ухаалаг буу худалдах ёсгүй. Гэхдээ энэ төрлийн бууны ядаж нэг загварыг дэлгүүртээ байлгана.” гэсэн нэмэлт заалт оруулахаар болсон боловч мужийн удирдагч Крис Кристи гарын үсэг зурж батлахаас татгалзсан юм.

10АНУ-д ойн үйлчилгээ бий болгох гэсэн ч түймэр улам нэмэгдэв
АНУ-ын ойн үйлчилгээ нь түймрээс сэргийлэх зорилгоор бий болсон байдаг. Гэхдээ уг үйлчилгээний улмаас АНУ-д ойн түймэр их гарах болжээ. Уг үйлчилгээ бий болохоос өмнө жижиг хэмжээг хамарсан түймэр АНУ-ын баруун өмнөд хэсэгт 5-10 жилд нэг удаа гардаг байсан бөгөөд томоохон моднуудад нөлөөлөхгүйгээр багахан бут сөөгийг устгадаг байж.
Харин ойн үйлчилгээ нь жижиг түймэр үүсэх нөхцлийг хаасан ба бут сөөгүүдийг томорч, ихээр олшроход хүргэжээ.Тэр нь томоохон гал түймэр дэгдэх үндэс суурь нь болсон гэдэг.


Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна