Нийгэм
“Эх дэлхийн цаг”-т 12 аймаг нэгджээ
Дэлхийн 200 орчим оронд нэгэн зэрэг зохион байгуулагддаг “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаанд Монгол Улс 2010 оноос эхлэн нэгдсэн. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаригт болдог уг үйл ажиллагааг Улаанбаатарчууд уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд тэмдэглэхээр төлөвлөсөн ч “Гэр хороолол” хөдөлгөөнөөс тус талбайд суулт зарласан тул үйл ажиллагаа цуцлагдсан юм. Хэдийгээр гол үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж чадаагүй ч хөдөө орон нутгийнхан идэвхтэй оролцож “Эх дэлхийн цаг”-ийг тэмдэглэжээ.
Тухайлбал, Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Дорнод, Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий, Дундговь зэрэг 12 аймаг “Эх дэлхийн цаг”-т нэгдэж, үйл ажиллагаанд 6000 гаруй хүн оролцсон байна. Өмнө нь ихэвчлэн 4-5 аймаг нэгддэг байсан бол энэ удаа 12 аймаг “Эх дэлхийн цаг”-ийг зохион байгуулсан нь монголчууд эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлст идэвх зүтгэлтэй оролцдог болсны нотолгоо боллоо.
Онцлоход, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай Саяны бүсийнхэн “Эх дэлхийн цаг-2019” арга хэмжээг Ховдод өвөрмөц байдлаар тэмдэглэсэн байна. Тэд “Эх дэлхийн цаг”-ийг тохиолдуулан аймаг орох замд 10 мянган мод тарих уриалгыг өнгөрсөн жил гаргаж, тухайн жилдээ 4.3 сая төгрөгийн хандив босгож 1700 мод тарьсан юм. Харин 2019 оны “Эх дэлхийн цаг”-ийг угтсан арга хэмжээний үеэр 600 модыг гурван жил арчилж ургуулах 10 сая 800 мянга төгрөгийг ховд аймгийнханд хандивлахаар болсон байна. Хандивын аян ирэх хоёр жил үргэлжлэх аж.
Харин Баян-Өлгий аймгийн төвд болсон арга хэмжээнд нийт 40 дугуйчин оролцож “Эх дэлхийн цаг”-ийг сурталчилж хотын төвөөр тойрсон байна. Төв талбайд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн таларх асуулт хариултын “АХА” тэмцээн зохион байгуулж 40 гаруй хүн оролцжээ.
“Эх дэлхийн цаг”-аар нэг цагийн турш гэрэл унтрааж, цахилгаанаа хэмнээд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломжтой гэдэгт олны анхаарлыг хандуулахад оршдог.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө