Бусад
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 3

Оны 93 дахь өдөр, Шинэ он хүртэл 272 өдөр үлдлээ.
Өнөөдрийн баяр
Үдэшлэгийн дэлхийн өдөр
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-нд нэг ер бусын баяртай. Түүнийг Үдэшлэгийн дэлхийн өдөр буюу World Party Day гэдэг. “Рarty” гэсэн үг өнөөдөр залуусын хэл ярианд ихээхэн хэрэглэгддэг. Англи хэлнээс авсан тэр үгийг манайхаар үдэшлэг гэнэ. Гэхдээ түүнд төрийн албан ёсны хүлээн авалтаас эхлээд залуусын нийллэг хүртэл бүгдийг хамруулж болно. Баярын сэдэв, гүйцэтгэл нь зохион байгуулагчдаас хамаарна.
Харин пати өдөр нь улс төр ба шашины ямар нэгэн агуулгагүй. Хүмүүс зүгээр л амарч цэнгэж цагийг сайхан өнгөрөөх шалтаг юм.
Сонирхолтой баримтууд –
Дэлхийн хамгийн үнэтэй үдэшлэгийг ойгоо тэмдэглэсэн Бруней султан Хассанал Болкиах зохион байгуулав. 1996 онд султан хаан хоёр долоо хоног үргэлжилсэн баяртаа 40 сая доллар гарздав. Түүнд баяр хүргэхээр ханхүү Чарльз тэргүүтэй 3000 зочин очжээ. Зочид Майкл Жексоны тоглолтыг сонирхож, загасны хар түрсээр хооллож, цэргийн парад үзэв.
“Перл Харбор” киноны хүлээн авалт арай бага үнэтэй байлаа. USS Stennis онгоц тээгчийн 18 000 м2 тавцан 2000 зочныг хүлээн авсан ба 260 метрийн улаан хивсээр орох үүдийг чимсэн байлаа.
Сонирхолтой түүх
Кофе тээрмийг энэ өдөр патентлуулжээ
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 3
Кофег өмнө нь уур нүдүүрээр нунтаглаж байв.Үүнийг араб нүүдэлчид хийж иржээ. Удаан бас нүдэх арга техник гэдгээр энэ арга гологдох болов.
Хэнд кофены “тээрэм” бүтээх санаа төрснийг мэдэх аргагүй. Олон оронд кофены гар тээрмийг англи дархан 1655 онд бүтээсэн гэх. Бусад мэдээллээр, тэр үл танигдах дархан тээрмийг зохиогоогүй харин сайжруулсан гэдэг.Хүмүүс гар тээрмийг удаан ашигласан. Гэтэл түүнийг шинэ цахилгаан машин шахан гарч ирсэн юм.1829 оны энэ өдөр Жеймс Каррингтон гэдэг хүн кофены үрийг бутлах машинд патент авчээ.
Сонирхолтой баримтууд –
Турк кофе бутлагч Европынхоос илүү гэгдэнэ. Цилиндр хэлбэртэй учраас гартаа атгаад тээрэмдэж болно. Европынхыг хатуу гадарга дээр тавиад дээр нь дарж байх хэрэгтэй аж.
Үнэртэй ундааг бишрэгчид механик ба цахилгаан тээрэмд бутаргасан кофе үнэр амтаар өөр гэх. Хүн бүр өөрийн арга нууцтай. Зарим нь элдэв шингэнийг тээрэмдэхийн өмнө дусаадаг.
Эмч нар хэлж буйгаар тамхи татаад кофе уухад натурал кофе никотиныг аюулгүй болгодог гэх. Гэхдээ кофе уугаад байхад организм түүнд дасах боломжтой.
Орост кофе 1665 онд нэвтэрчээ. I Пётрын дуртай ундаа байлаа.
II Екатерина өглөө бүр левантийн маш өтгөн кофе уудаг байлаа. Нэгэн удаа тэрээр гүн Петр Панинд санал болгов. Гүн хоёр балгаад ухаан алдан унасан бөгөөд ордны оточ нар хэдэн цагийн турш түүнийг эмчилсэн юм. Гүн хатан хаанд хорлогдох гэсэн гэж үүнээс хойш итгэдэг болсон юм.
Австрийн эрдэмтэд кофе зөнөглөлт, хөгшрөлтийг өдөөгч чөлөөт радикалыг устгадаг гэдэгт итгэдэг. Кофе нь шээс хөөх, өтгөн хаталтыг сулруулах үйлчилгээтэй. Давсагны чулуу хуримтлагдахаас хамгаална. Кофе хэрэглэгчдэд Паркинсоны өвчний эрсдэл бага гэдгийг америк эрдэмтэд хэлж байна.
АНУ-д тивийн тогтмол шуудангийн “Пони-экспресс” алба нээгдэв
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 3
1860 – “Пони-экспресс” гэх тивийн тогтмол шуудангийн алба нээгдсэн байна. Нэг ёсны морин өртөө болсон алба Миссури мужийн Сент-Жозеф хотыг Калифорни мужийн нийслэл Сакраменто хоттой холбосон байлаа.
Өртөөчин өдөржин шөнөжин, өвөл зунгүй ажиллан 75 кг хүртэл жинтэй ачааг зөөдөг байв. Шууданчийг хоёр кольт гар бууг, ангийн хутгаар зэвсэглэснээс гадна богцондоо захидал зөөдөг байсан гэнэ. Богцыг цоожилж,түлхүүр нь замын эхлэл ба төгсгөлийн цэгт хадгалагддаг байсан гэнэ.
Гар утаснаас анхны дуудлага хийгджээ
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 3
Одоо л бид гар утсаа нүд ирмэх зуур л сольж байгаа ч дөчөөд жилийн өмнө бидэнд сонголт хийх асуудал гарна гэсэн ойлголт байсангүй.1973 онд гар утасны анхдагч Motorola DynaTAC гарч иржээ.
DynaTAC нь 1.15 кг жинтэй 22.5см х 12.5см х 3.75см гэсэн хэмжээтэй байжээ. Нүүрэн талд нь 12 товчлууртайн 10 нь тоо, хоёр нь дуудлага ба яриаг таслах товчлуур байв. DynaTAC дэлгэцгүй өөр бусад нэмэлт программгүй. Тасралтгүй цагийн ярианы цэнэгтэй, хүлээлтийн горим нь найман цаг. Харин түүнийг 10 гаруй цагаар цэнэглэдэг байжээ.
…1973 оны дөрөвдүгээр сарын 3-нд Манхеттены төвөөр зугаалж явсан Motorola компанийн шуурхай холбооны салбарын дарга Мартин Купер гар утсаар өөрийн өрсөлдөгч AT&T компанийн Жоэль Энгель руу утасдахаар шийджээ. Гудамжаар явсан хүмүүс юу болж буйг ойлгохгүй ихээхэн гайхаж байсан гэнэ. Нийтийн гар утас гарч иртэл 10 жил дахиад үлдсэн байжээ…
Өнөөдөр түүхэнд
801 – Франкын хаан Луи Пиу олон сарын хугацаанд бүслэсний эцэст Барселона хотыг эзлэн авчээ.
1680 – Энэтхэгийн үндэсний баатар Шиважи, энэ өдөр таалал төгсчээ. Декканы баруун хэсэгт лалын ноёрхолын зуун жилийн дараа Шиважи (1630.02.16-1680.04.03) тэдний эсрэг бослого гарган Махараштра мужийн нутаг дэвсгэрт маратхуудын хүчирхэг улсыг байгуулсан бөгөөд Энэтхэгийн үндэсний баатар гэгддэг. Шиважийн үйл амьдрал нь Агуу Моголуудын эзэнт улсыг сулруулж, түүний уналтыг бэлтгэж өгчээ.
1834 – Грекийн тусгаар тогтнолын төлөөх дайнд оролцсон генералуудыг шүүх ажиллагаа эхлэв.
1879 – Долоон мянган жилийн өмнө байгуулагдсан Европын хамгийн ахмад хотуудын нэг болох София хотыг 1879 оны оны энэ өдөр Ардын их хурал гэж нэрлэгдсэн анхны үндэсний ассамблей Болгарын нийслэл гэж зарлав. Тухайн цагтаа Средец нэртэй байсан хотыг Хувилгаан Софиягийн сүмийн нэрээр хожим София гэж нэрлэсэн юм. Грекээс буулгавал “Цэцэн ухаан” гэсэн үг. Албан ёсны баримт бичигт хотын нэр анх XIV зуунд дурьдагдсан байгаа.
1885 – Германы зохион бүтээгч, инженер Готтлеб Даймлер өөрийн бүтээсэн хамгийн анхны, 0,5 мориний хүчтэй хөдөлгүүртээ зохиогчийн эрх авав.
1895 – Алдарт зохиолч Оскар Уайлдыг ижил хүйстэнтэйгээ явалдсан гэх үндэслэлээр шоронд хорив.
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 3
1922 – ЗХУ-ын Коммунист намын анхны ерөнхий нарийн бичгийн даргаар Иосип Сталин тодорчээ.
1924 – “Загалмайлсан эцэг” киногоороо алдаршсан Оскарын шагналт, кино жүжигчин Марлон Брандо төржээ
1933 – Эверест буюу Жомолунгма хайрханыг судлахаар Британийн анхны экспедиц Төвдийг зорив.
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 3
1933 – Оросын мэс засалч Юрий Вороной 86 жилийн өмнө дэлхийд анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Херсон хотын эмнэлэгт тэрээр 26 настай эмэгтэйд нас барсан 60 настай эрэгтэйн бөөрийг суулгах мэс засал хийсэн аж. Хүнд өвчтөй эмэгтэйд түр зуурын арга хэмжээ болгон нас бараад зургаан цаг болсон хүний бөөрийг суулгасан бөгөөд эмэгтэй өөр хүний бөөртөй хоёр хоног амьдраад нас барсан байна. Дархлалын мэдлэг дутмаг байснаас эрхтэн амжилттай шилжүүлэн суулгахад ахиад 30 жил шаардагдсан юм.
1948 – АНУ-ын ерөнхийлөгч Гарри С.Труманы Маршаллын төлөвлөгөөг (Европыг сэргээх хөтөлбөр) батлав. Зөвлөлт уг төлөвлөгөөнд оролцохоос татгалзсан ба Баруун Герман зэргийн 17 улс оролцсонхөтөлбөрт 5 тэрбум ам.доллар зарцуулахаар тусгажээ. АНУ илүүдэл хоол хүнснээс салахаар түүнийг хийсэн гэдэг. Гэхдээ энэ хөтөлбөрийн дараа АНУ-ын нэр хүнд, нөлөө эрс нэмэгджээ.
1968 – Өнгөт арьстан, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг “Би уулын оргил гарна” илтгэлээ олон нийтэд хандан тавьжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 3
1973 – Зарим нэг мэдээгээр, ХХ зууны хамгийн ашигтай, хамгийн хэрэгтэй зохиомж штрих-код төржээ. Уг код нь бүтээгдэхүүний худалдааны тайлан тооцоог автоматжуулж, худалдан авагчдад үйлчлэх үйлдлийг хурдасгажээ. 1973 оны энэ өдөр IBM компани UPC гэсэн хамгийн их тархсан штрих кодыг танилцуулсан байна.
1974 – Америк болон Канадын өрнө, дорно хэсэгт дэгдсэн их хар салхины улмаас 315 хүн амиа алдаж, 5,500 гаруй хүн гэмтэж, бэртжээ.
1975 – Аваргын цолоо хамгаалах шатрын дэлхийн аварга шалгаруулах тоглолтод Бобби Фишер оролцохгүй гэсэн учраас түүний цолыг хурааж Анатолий Карповыг дэлхийн аварга болгов.
1976 – Европын киноны “Оскар” болох Францын үндэсний “Сезар” кино шагналыг гардуулах анхны ёслол Парисын конгрессийн ордонд болсон байна. Цомыг Италийн модерн уран барималч Сезар Бальдаччинийн зургаар бүтээжээ.
1981 – АНУ-ын Сан Франциско хотод зохиогдсон “Баруун эргийн компьютерийн үзэсгэлэнд” дэлхийн хамгийн анхны ширээний компьютер болох “Осборн 1”-ийг танилцуулжээ.
2000 – “Макрософт” компанийг АНУ-ын Өрсөлдөөний хуулийг зөрчин өрсөлдөгчөө зах зээлээс шахан гаргах замаар монопольдсон гэж үзэн, шүүхэд өгчээ. Үүний улмаас компанийн хувьцааны үнэ унан дэлхийн хамгийн баян эрхэм Билл Гейтс 12 тэрбум доллараа алджээ. Энэ үеэр тэрбумтан секунд тутам 4,7 сая доллар алдаж байсан дэлхийн дээд амжилтын эзэн болов.
2004 – Мадридын террорист халдлагыг зохион байгуулсан бүлэг этгээдийг хоргодох байрандаа байхад нь цагдаа нар устгав.
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 3
2007 – Францын галт тэрэгний үйлчилгээний TGV галт тэрэг 574 км/ц хурдалж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Парисийг нутгийн баруун хэсэгтэй холбосон тусгай зам дээр галт тэрэг өмнөх 1990 оны дээд амжилтаа 25 км/цагаар ахиулж чадав.
2010 – Дэлхийн хамгийн анхны таблет төхөөрөмжийг Apple компани худалдаанд гаргажээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 3
2016 – Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны санаачилгаар Панамын баримтыг олон нийтэд дэлгэж 214,488 оффшор компанийн мэдээллийг ил болгов.
2017 – ОХУ-ын Санкт Петербург хотын метронд исламын террорист дэлбэрэлт үйлдсэний улмаас 10 хүн амиа алдан, олон тооны хүн шархаджээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ