Нийгэм
Ё.Баатарбилэг: Багш нарын илүү цагийн мөнгийг бүтнээр нь олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар нийт 32 асуудал хэлэлцэж байгаа бөгөөд хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэгийн багш нарын илүү цаг ажилласан хөлсийг тооцож олгох асуудлыг шийдвэрлэлээ. Цэцэрлэгийн багш нар долоо хоногт дунджаар 40 орчим илүү цаг ажилладаг гэж тооцдог. Үүнээс 16 цагийнх нь илүү цагийн мөнгийг тооцож олгож байсныг бүтнээр нь буюу долоо хоногт 40 цаг ажилласан хөлсийг нь олгох боломжтой боллоо. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойшхи илүү цаг ажилласан мөнгийг нөхөж олгоно. ЕБС-ийн багш нарт мөн илүү цагийн хөлс тооцогддог. Тодруулбал, мэргэжлийн багш дутагдалтай тохиолдолд, ялангуяа хөдөө орон нутагт мэргэжлийн багш дутагдалтай нөхцөлд багш нар илүү цаг ажилладаг. ЕБС-ийн мэргэжлийн багш жирэмсний амралт авсан тохиолдолд орлож байгаа багшид, ажлын долоо хоногоос нэг сар хугацаагаар чөлөө авсан тохиолдолд орлож байгаа багшид илүү цаг тооцогддог. Тэгэхээр 2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн 22391 багш, ажилтнуудын 213 тэрбум 854 сая төгрөг батлагдсан. Үүний 6.9 хувь буюу 14.7 тэрбум төгрөг Боловсролын сайдын багцад бий. Үүнээс илүү цагийн хөлсийг тооцоод олгоно. ЕБС-ийн 46 мянга гаруй багш, ажилчдад 512 тэрбум гаруй төгрөг батлагдсан. Үүний 3.9 хувь буюу 19 тэрбум гаруй төгрөгийг илүү цагийн хөлсөнд тооцсон байгаа. Өнөөдрөөс багш нарын илүү цагийн асуудлыг Зсгийн газраас шийдвэрлэлээ” гэсэн юм.
Мөн Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчид мөрийтэй тоглоом, казино тоглохыг хориглох шийдвэр гаргажээ. Монголын төрийн албан хаагчид буюу төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд Солонгост очиж казино тоглодог тоо баримтаараа манайх нэлээд дээгүүрт ордог гэсэн статистик байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Дарга нар нь тэнд валютын урсгалаараа казинодоод байдаг. Төрийн албан хаагчид нь цалин хүрэлцээгүйн улмаас хар ажил хийгээд байдаг. Тиймээс Засгийн газраас Төрийн албаны ёс зүйн дүрмийг шинэчлэх Ажлын хэсэг байгуулахаар чиглэл гарч байна. Бүх шатны төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд хэрэв ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газарт орж баригдаад, бичлэг нь байх юм бол ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэн ажлаас нь шууд чөлөөлнө” гэв.
Мөн Засгийн газрын хуралдаанаар Зөвшөөрлийн тухай”, “Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай” хуулийн төслүүд, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Монгол Улс, Беларусь Улс хоорондын гэрээний төслийн тухай хэлэлцэх юм.
Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2018 оны жилийн эцсийн дүн, Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар, Нийгмийн халамжийн сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, 2008-2016 онд барилга угсралтын ажил нь эхэлсэн төслийн тухай, “Тавантолгой түлш” ХХК-ийн түүхий эдийн тээвэрлэлтийн талаар, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаар, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн зэрэг багтжээ.

Нийгэм
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм24 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад23 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна