Бусад
Энэ онд нийслэлд 8 сургууль шинээр барина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн /04.04/ хуралдааны эхний хэсэгт Монгол улсын 2019 оны төсөвт батлагдсан нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын явц, газар чөлөөлөлт, Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хийлийн цэсийн маргааныг хянан шийдвэрлэх саналыг дэмжих тухай асуудлуудыг хэлэлцэв.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 30 цэцэрлэг, найман сургууль, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг насан туршийн боловсролын төв, дөрвөн спорт заал, нийт 44 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барихаар төлөвлөснөөс долоон сургууль, хоёр спорт заал, 21 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нийт 31 сургууль, цэцэрлэгийн барилгын худалдан авах ажиллагааны эрх нийслэлд шилжин иржээ.
Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх чиглэлээр 2019-2020 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний дүн мэдээг нэгтгэж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг байгуулжээ.
Хотын захирагч С.Амарсайхан “Сургууль цэцэрлэгийг барих газар чөлөөлөлтийн ажлыг онцгой анхаарч шуурхайлж ажиллая. Дүүргийн дарга нар энэ асуудлын хүрээнд баригдахаар төлөвлөгдсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж, ажил явуулах ямар гарц гаргалгаа байгаагаа ярилцах хэрэгтэй. Цаашдаа сургууль цэцэрлэггүйгээр томоохон орон сууцны хотхоны төлөвлөлтөд зөвшөөрөл олгох ёсгүй. Холбогдох газар хэлтсийн дарга нар нэг байранд байж ажлаа нэгтгэж чадахгүй, бие биенээ рүүгээ албан бичиг шидэлж, ажил гацаадаг явдлаа болих ёстой” гэв.
Түүнчлэн Засаг даргын үүрэг даалгавар болгосны дагуу сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг оновчтой тогтоох, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын асуудлыг шийдвэрлэх ажлыг судалж хэрэгжүүлэхийг нийслэл, дүүргийн удирдлагуудад чиглэл болголоо.
Хилийн цэсийн маргааны асуудлыг шийдвэрлэлээ
Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын 24 дүгээр тогтоолын дагуу газрын нэгдмэл сангийн тайланд нийслэлийн нутаг дэвсгэр 470.4 мянган га талбайтай гэж бүртгэгдсэн. Нутаг дэвсгэрийн хэмжээнд Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн давхцалтай хэсэг болох 54 мянган га газар нутаг багтдаг талаар тэрбээр дурдлаа. Тус хилийн маргаантай хэсэгт Эрдэнэ сумаас 3259 га Налайх дүүргээс 6101 га газрыг иргэд аж ахуйн нэгжид олгожээ. Газар олгосон асуудлыг хилийн цэсийн маргаан шийдвэрлэгдсэний дараа зөрчлийг арилгахаар төлөвлөж байгаа хэлэв.
Дээрх маргааныг 1996 оны УИХ-ын 24 дүгээр тогтоолын дагуу шийдвэрлүүлэх саналаа Налайх дүүргийн Засаг дарга дүүргийн ИТХ-д уламжилжээ. Засаг даргын зөвлөлийн хурлаас дээрх тогтоолын дагуу асуудлыг хэрхэн шийдвэрлэх саналтай байгаагаа НИТХ-д уламжилж,холбогдох тогтоол шийдвэр гаргуулахаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ