Нийгэм
Д.Хүрэлбаатар: Чингис хааны онгоныг ард олны хандиваар босгохоор болоод байна
Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд байгуулагдах Чингис хаан цогцолборын бүтээн байгуулалтын төсөл өнгөрсөн жилийн зургаадугаар сард танилцуулагдаад байсан билээ.
Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтын ажил эхэлж буйтай холбогдуулан “Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Хүрэлбаатар “Дэлхийн олон улс орнууд Чингис хааны онгон манай улсад байна гэсээр эрж хайдаг болоод удаж байна. Энэ асуудлыг таслан зогсоохын тулд Монгол Улсад Чингис хааны онгоныг 800 жилийн өмнө оршуулсан онгоны бодит мэт харагдуулах цогцолбор, хувилбарыг бүтээх төслийг гарган ажиллаж байна.
Чингис хаан бол дэлхийн түүхэнд бичигдсэн агуу хүн юм. Гэтэл манай улсын төр засгийн зарим албан тушаалтнууд хуурамч цогцолбор, бүтээн байгуулалт байгуулж мөнгө олох нэг арга хэрэгсэл болгон ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, Их эзэн Чингис хааны нэрийг ашиглан мөнгө олох арга хэрэгсэл болгон ажиллаж байгаа юм.
Аливаа зүйлийг хуурч, мэхэлдэг зүйлээс татгалзмаар байна. Тийм учраас Чингис хааны онгоныг байх ёстой ном, журам ёсоор нь бүтээж, залах ажлыг эхлүүлмээр байна. Энэхүү төслийн ажлыг УИХ-ын зарим гишүүдэд танилцуулж, хөрөнгө оруулалт хүссэн ч татгалзсан хариу өгөхийн зэрэгцээ намайг онгоны талаар мэдээллээ бидэнд өгөхийг шаардаж, дарамталж байсан.
Тийм учраас би эрх мэдэлтэй хүнээс хөрөнгө оруулалт хүсэлгүйгээр ард олны хандиваар босгохоор болоод байна” хэмээлээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө