Эдийн засаг
С.Чинзориг: Капитал банкинд НДС-ийн 101 тэрбум төгрөг байсан
Монголбанкнаас өчигдөр Капитал банкийг татан буулган шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор тус банкинд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байршиж байсан эсэх талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос тодрууллаа.
-Капитал банк татан буугдлаа. Тухайн банкинд төрийн сангийн хэдий хэмжээний мөнгө байршиж байсан бэ?
-Монголбанктай ярилцаж байгаад эхний ээлжинд иргэдийн хадгаламж, сангуудын хохирлыг барагдуулахаар ажиллаж байна гэсэн ойлголттой байгаа. Нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг ямар хугацаанд барагдуулах талаар ярилцаж байна. Тус банкинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн долоон тэрбум төгрөгийг 2015 онд байршуулсан. Үүнээс одоогоор 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл байсан.
Намайг сайдаар томилогдож ирэхэд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 280 орчим тэрбум төгрөгийг “Капитал” банкинд байршуулсан байсан юм. Түүнээс хойш хөрөнгөө буцааж татах арга хэмжээ авч одоогоор 101 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ 101 орчим тэрбум төгрөгийг ойрын хугацаанд буцаан авах графикийг Монголбанктай хамтран гаргана. Үүний дагуу буцаан төлөлт хийгдэнэ. Энэ хүрээнд нийгмийн даатгал, төрийн сан ямар нэг эрсдэлд орохгүй.
-Буцаан авах гэдэг Капитал банкны эзэмшигчдээс авна гэсэн үг үү, эсвэл?
-Монголбанк тухайн банкны эрх хүлээн авагч учраас төлнө. Капитал банкны зарим хөрөнгийг борлуулах, худалдах гэх мэт аргаар эрх хүлээн авагч нь хохирлыг барагдуулна. Тиймээс Монголбанк ямар эх үүсвэрээс мөнгө босгох нь тодорхойгүй байна.
-Төрийн сангийн мөнгөнүүдийг өөр ямар банкуудад байршуулж байгаа вэ?
-Намайг сайдаар томилогдоход жижиг арилжааны банкууд дээр байрши байсан. Түүнээс хойш өөрчилж, Хаан, Төрийн банкинд нийгмийн даатгалын хөрөнгийг байршуулахаар ажилласан. Бусад сангийн үлдэгдэл дээр эрсдэл хүлээхгүй.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.