Бусад
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 9

Оны 99 дэх өдөр, Шинэ он хүртэл 266 хоног үлдлээ.
Өнөөдрийн баяр
Микаэль Агриколагийн өдөр
Жил бүрийн энэ өдөр финнүүд болон фин хэлтнүүд Микаэль Агрикола буюу Финн хэлний өдрийг (Michael Agricola”s Day, Finnish Language Day) тэмдэглэдэг. Финляндад энэ нь албан ёсны баяр биш ч гэсэн төрийн далбааг мандуулдаг ёслолтой.
Соён гийгүүлэгч Микаэль Агрикола 1543 онд фин хэлний ABC-kirja гэсэн цагаан толгойг зохион хэвлүүлжээ. Хожим тэр оныг финийн бичиг үсэг төрсөн жил гэж үздэг болов.
Тунисийн үндэсний баяр
1938 оны энэ өдөр олон зуун тунисчууд Францын колониас тусгаар тогтнох эрхийнхээ төлөө жагссан түүхтэй.
Сонирхолтой түүх
“Москвад ариун цэврийг сахиулах тухай, хог, ялгадсыг гудамж, зөрлөгт хаяагчдыг шийтгэх тухай” зарлиг гарчээ
I Петр засаглаж байхдаа энэ талын 4000 орчим зарлиг, тунхаг зэргийг гаргасан байдаг.Түүний шинэчлэлд хотуудын ариун цэврийн асуудал амьжиргааг сайжруулах асуудал ихээр тусгагдсан ажээ.
Баримтын дагуу нийслэлийн иргэдэд гудамжинд хог хаяхгүй байх, хашаа хороо, зам гүүрийн ариун цэврийг сахих, бүх хогийг хотоос гадагш зөөн газар булахыг үүрэгдсэн байв.
“Том гудамжууд зөрлөгт, элдэв ялгадас, үхдлийг хаясан хүмүүсийг… ташуурдан шийтгэхийн зэрэгцээ нэг пенийн торгуулаар шийтгэнэ” гэж зарлигт сануулсан байлаа. Хог хаяж байгаад дахин баригдсан хүмүүсийн шийтгэл нь чангарч, торгууль нэмэгдэж байв. Торгууль 10 рубль болсон нь тухайн үедээ их мөнгө байлаа.
Мөн I Петр хааны үеэр, нийслэлд нь цэвэр, бохирын шугам тавигдаж, гудамжны хогийн сав гарч иржээ.
Хожим Петрын үйл ажиллагааг II Екатерина үргэлжлүүлэв. Хатан хаан өөрийн зарлигаар “Москва зэргийн хотоор урсах гол горхинд хог новш хаях, мөсөн дээр ялгадас асгахыг “хатуугаар чандлан хориглож, байнга хянан мөрдөж байхыг” тушаасан ба Орос даяар хотын захиргааг үүсгэн байгуулжээ.
Компьютерийн хулгана зохиосон Дуглас Энгелбарт шагнал авлаа
Стэнфордын их сургуульд компьютерийн хулганыг анх бүтээсэн Дуглас Энгельбартыг түүний түүхэн эцэг нь гэж үздэг.Энгельбарт 1967 онд Билл Инглишийн хамт хэдэн жилийн өмнө бүтээсэн модон эх биетэй, хоёр металл дугуйтай төхөөрөмжөө бүртгүүлэх өргөдлийг өгөөд 1970 онд 3541541 тоот патентыг авсан байна. Төхөөрөмжийн араас гарсан утас нь хулганы сүүлтэй адилхан байснаас тэр төхөөрөмж “хулгана” нэр авсан гэж хожим Энгельбарт тайлбарлажээ.
1968 оны арванхоёрдугаар сарын 9-нд Дуглас Энгелбарт өөрийн NLS төслийнхөө эцсийн хувилбарын танилцуулгыг Сан-Франциско хотын компьютерийн томоохон бага хурал дээр хийжээ. Гэхдээ тэр үеийн хулганы дүр төрх нь өнөөдөр бидний хэрэглэж байгаагаас мэдээж арай өөр. Ширээн дээгүүр дугуйгаараа өнхөрдөг энгийн модон хайрцаг нь өнхрөлтийнхөө тоон мэдээллийг комьпютерт өгснөөр дэлгэц дээрх курсорыг удирддаг байжээ.Далаад онуудад Дугласын лаборатори компьютерийн сүлжээ бүтээх ARPA төсөлд оролцов. Наяад онуудад Дуглас хоёр ч корпорацид ажиллан гэрээнд хүлэгдсэн байв. Инээд тэр 1986 онд тэднээс салан охиныхоо хамт өөрийн Bootstrap Institute компанийг байгуулжээ. Өөрийн сонирхлын дагуу чөлөөтэй ажиллаж байлаа. Ийм их нэр төртэй, ухаантай Дуглас нь Билл Гейтс шиг баян байж болох шүү дээ.Тэрээр 1989 оны дөрөвдүгээр сарын 9-нд хулгана зохиосны төлөө 10000 доллараар шагнуулж, бүгдийг нь зуслангийн даруухан байшин барихад зарцуулжээ.
Харин 1997 онд түүнийг хулгана бүтээснийг арай өндрөөр үнэлэн Лемельсон шагналаар (500 000 доллар), арай хожуу Тюрингийн шагналаар тус тус шагнажээ.
Өнөөдрийн түүх
1241 – Зүүн хойд, өмнөд Оросыг эзэлсэн татар-монголчууд Польшид нэвтэрч Легниц хотын дэргэд Польш ба Силезийн Шударга гэгдэх II Генрих вангийн удирдсан польш-немецын нэгдсэн цэргийг бут цохижээ. Азийнхны суманд Европын дайчдын сор нь болсон хүнд зэвсэгтэй рыцариуд хиар цохиулж ван өөрөө алагдсан байна.
1288 – Монголчууд Вьетнамыг эзлэв: Юань гүрний цэргийн хүч Тран гүрний армийг бут цохижээ.
1511 – Хатагтай Маргарет Бьюфорт Англи улсын Кембридж хотод Гэгээн Жоны коллежийг байгуулав.
1667 – Парис хотноо олон нийтэд зориулсан хамгийн анхны урлагийн үзэсгэлэн нээгдсэн байна.
1682 – Францын аялагч Робер Кавелье де Ла Салль Миссиссипи голын аманд хүрч түүний цутгалан дээр том загалмай, Францын далбааг хатгажээ.
Үүгээр тэр Францаас хамаагүй том Америкийн их нууруудаас Мексикийн булан хүрсэн асар уудам нутгийг өөрийн эх орны эзэмшил гэж зарлан Луизиана гэж нэрлэсэн байна. Нэр нь Францын хааны Луи нэрээс үүдэлтэй ба тэр нутгийг хожим Наполеон АНУ-д зарсан бөгөөд түүнээс хожим Миссури, Небраска, Айова, Арканзас, Хойд ба Өмнөд Дакота, Канзас, Миннесота, Монтана, Вайоминг, Колорадо, Оклахом а зэргийн 12 мужийг таслан үүсгэсэн байдаг.
1783 – Францын хамгийн том болох “Одеон” театр нээгджээ. Эртний Грект манай эриний өмнөх V зуунаас эхлэн инээдмийн болон хөгжмийн тэмцээнд зориулсан хаалттай талбайг “Одеон” гэж нэрлэж байсныг залгамжлан авч уг театрыг нэрлэсэн байна. Уг театрыг 1946 онд “Комеди Франсез”-тай нийлүүлсэн боловч 1959 онд дахин бие дааж, “Театр де Франс” гэсэн нэртэй болжээ.
1860 – Францын зохион бүтээгч Эдуар-Леон Скотт де Мартинвилийн зохиосон “фонавтограф” төхөөрөмжөөр анх удаа хүний яриаг бичжээ.
1937 – Японы зохион бүтээсэн “Камиказе” онгоц Лондон хотын Кройдоны нисэх буудалд газардав. Ингэснээр Японд үйлдвэрлэсэн онгоц Европ тивд газардсан анхны тохиолдол болжээ.
1940 – Дэлхийн II дайн: Германы цэргийн хүч Дани болон Норвегийг булаан эзлэв. Норвегийн засгийн эрхийг Видкун Кийслинг авчээ.
1945 – Нацистын Германы удирдлагууд нацистын эсрэг суртал дэлгэрүүлж, холбоотон талд тагнуулаар ажилласан гэж үзэн Дитрих Бонхофферийг цаазаар авчээ.
1952 – Боливийн ерөнхий сайд Хюго Балливианы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор Боливийн үндэсний Хувьсгалт хөдөлгөөн засгийн эрхийг авав. Ингэснээр их сургуулиудыг үнэ төлбөргүй болгож, ХАА-н шинэчлэлийг эхлүүлсэн бөгөөд уул уурхайн компаниудыг бүгдийг нь төрийн мэдэлд авсан юм.
1957 – Египет улсад Суэцийг сувгийг дайны үеэр хаасан байснаа албан ёсоор нээв.
1959 – Меркури сансрын хөтөлбөр: АНУ-ын Сансар судлалын агентлаг сансарт нисэх долоон хүнийг сонгох ажиллагааг улс орон даяар явуулах болсноо хэвлэлийн бага хурлын үеэр зарлав.
1961 – Дэлхийн хамгийн том цахилгаан галт тэрэгний компани болох Pacific Electric Railway компани үйл ажиллагаагаа зогсоожээ.
1966 – Шашны таалалд үл нийцэх “Хаалттай номын индекс” гэгчийг 400 жилийн дараа Ватикан хүчингүй болгосон байна. “Хаалттай номын индекс”-ийг энэ хугацаанд 32 удаа нийтэлж байсны 12-ыг нь ХХ зуунд гаргасан байв. Анхны индексийг Ромын хамба лам IV Павел 1559 онд санаачлан гаргажээ. 1948 онд хамгийн сүүлчийн индексийг хэвлэн гаргасан ба тэнд 4000 зохиолыг “хаалттай” гэсэн байв. Тэдний дунд Жордано Бруно, Спиноза, Онере де Бальзак, Жорж Санд, Декарт, Дени Дидро, Эмиль Золя нарын бүтээл орж байлаа.
1967 – Зорчигч тээврийн Боинг 737 онгоц анхны нислэгээ үйлдэв.
1975 – Филиппин улсын сагсан бөмбөгийн холбоо үндэсний лигийн тэмцээнийг эхлүүлжээ.
1981 – АНУ-ын тэнгисийн цэргийн “Жорж Вашингтон” хөлөг онгоц навигацийн алдааны улмаас Японы ачаа тээврийн “Нисшо Марү” хөлөг онгоцтой мөргөлдөн живжээ.
1989 – Гүржийн нийслэл Тбилиси хотод тайван замаар жагсаал зохион байгуулж, өлсгөлөн зарлаж байсан иргэдийг Зөвлөлтийн арми хүч хэрэглэн тараасны улмаас 20 хүн амиа алдаж, наад зах нь 100 хүн шархаджээ.
1991 – Гүрж улс ЗХУ-аас тусгаар тогтнов.
2003 – Америкийн цэрэг Багдад хотыг эзлэв. Улмаар Саддам Хуссейны зураг, хөшөө, өмнөх туг, далбаа, төрийн сүлд зэргийг буулган нураажээ.
2005 – Уэльсийн хунтайж Чарльз олон жил харилцаатай байсан Камилла Паркер Баулестэй Виндзорын шилтгээнд хуримлав.
2009 – Гүржийн нийслэл Тбилиси хотод Михаил Саакашвилигийн засаглалыг эсэргүүцсэн 60,000 хүний жагсаал болжээ.
2017 – Египетын Александрия, Танта хотуудад байрлах христийн сүмд цуврал дэлбэрэлт болжээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ