Бусад
Нийслэл дэх агаар болон орчны бохирдлын эсрэг хамтдаа тэмцэхийг уриаллаа

“Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулган өнөөдөр Соёлын төв ордонд боллоо. Чуулганы арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцов.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт амьдрах орчны судалгаа хийхээр төлөвлөж байна. Энэхүү судалгаанд оролцох хяналтын 648 хүн болон хороодын дарга, бусад холбогдох албан тушаалтнууд мөн өнөөдрийн чуулганд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан чуулганы хуралдаанд үг хэлэхдээ, Нийслэлийн хувьд өнгөрсөн он жилүүдэд агаар болон орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд, төсөл хөтөлбөрүүдийг хийж, хэрэгжүүлсээр байгааг онцлоод, энэ хүрээнд хийгдсэн зарим ажлуудыг танилцууллаа.
- – Нийслэлийн Төсвийн хөрөнгөөр төвлөрсөн дулаан хангамжинд холбоогүй төрийн өмчийн уурын зуухнуудыг төвлөрсөн дулаан хангамжинд холбох, хаягдал утааны хийн хэмжээг бууруулах дэвшилтэт технологи бүхий шүүлтүүр суурилуулах ажлыг зохион байгуулсан
- – Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх ажлыг зохион байгуулж нийт 109,654 хэрэглэгчид 109.2 сая кВт.ц-ийн 9.4 тэрбум төгрөгийн, 2019 оны эхний 2 сарын байдлаар нийт 108154 хэрэглэгчид 58.6 сая кВт.ц-ийн 4.94 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг авсан байна.
- – 2019 онд нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэн 41964 айл өрхийг 4 кВт чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
- – 2019 онд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны сервис цэнтрийг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
- – Улаанбаатар хотын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн анги танхимуудыг агаар цэвэршүүлэгчээр хангасан бөгөөд цаашид энэ талын арга хэмжээг илүү үр дүнтэй, оновчтой хэлбэрээр үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
- – НМХГ-ын бүтцэд агаарын чанарын хяналтын хэлтсийг байгуулсан бөгөөд үүний үр дүнд түүхий нүүрсний шаталтаас ялгарах хорт бодисоос хэд дахин илүү хорт бодис ялгаруулдаг пластик болон олгой хаймар, дугуй, ажилласан тос масло шатаадаг байдлыг цаг алдалгүй зогсоодог болсон гэдгийг Хотын дарга чуулганд оролцогчдод хандан онцолж хэллээ.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан ба үүнтэй уялдуулан Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгосон. Энэ ажлын хүрээнд агаар болон орчны бохирдлыг бууруулахад үйлсэд заавал нэгдэхийг төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт иргэддээ уриаллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ