Бусад
Гуравтай хүү аавынхаа Ipad-ыг 2067 он хүртэл түгжжээ

Гурван настай хүү нь аавынхаа Ipad-д буруу нууц үг оруулсны улмаас 2067 он хүртэл түгжсэн тохиолдол АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотод гарсан байна. Энэ явдал өнгөрсөн амралтын өдөр “The New Yorker” сэтгүүлийн ажилтан Эван Осност тохиолджээ. Тэрбээр твиттер хуудастаа бяцхан хүүгээсээ болж асуудалд орсноо мэдээлж, жиргээчдээс тусламж хүссэн байна. Оснос “Худлаа мэт санагдаж болох ч гурван настай хүү минь түгжээг нь тайлах гэж оролдож байгаад Ipad-ыг минь түгжчихлээ. Яах вэ?” хэмээн жиргэжээ. Түүний iPad-ын дэлгэц дээр түгжигдсэн тухай мэдээлэл гарч, улмаар 25 536 442 минутын дараа дахин оролдож үзнэ үү” хэмээх мэдэгдэл ирсэн байна. Энэ дагуу 48 жилийн дараа Оснос iPad-аа дахин ашиглах боломжтой болох аж.
Хэн нэгэн iPad-ыг нээхийн тулд дахин дахин буруу нууц үг оруулснаар түгжигддэг нь Apple-ийн төхөөрөмжийн аюулгүй байдлын онцлог ажээ. Буруу үг оруулах тутам төхөөрөмжийн түгжээтэй байх хугацаа улам уртасдаг байна. Осносыг твиттертээ энэ тухай жиргэснээс хойш түүнийг дагагчид өөр өөрсдийн санал бодлыг харамгүй хуваалцжээ. Тэрбээр хэдэн мянган зөвлөгөө хүлээн авсан байна. Зарим нь “iPad-аа зүгээр л компьютертээ холбож, iTunes ашиглан тохиргоо хийхийг санал болгосон бол зарим нь будаатай уутанд хийхийг зөвлөжээ. Мөн нэгэн хэрэглэгч “Санаа зовох хэрэггүй, 48 жил хүлээ” хэмээн зөвлөсөн байна.
Даваа гаригт тэрбээр “The New York Daily News”-т ярилцлага өгөхдөө төхөөрөмжийнхөө түгжээг гаргаж чадаагүй байгаа талаараа ярьжээ. Мөн Эван Оснос энэ явдалтай холбогдуулан хүүхдүүдээ ямар нэг төхөөрөмжтэй үлдээхгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулсан байна. Мөн Apple компанийн зүгээс түгжээг гаргах боломжгүй ч оролдлого хийж байгаа гэдгийг дурджээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ