Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Ч.Улаан: Сайд бүрт сан бий, сайн шалгах хэрэгтэй

Нийтэлсэн

-

УИХ-ын гишүүн Ч.Улаантай 2019 оны улсын төсөв болон улс төрийн хүрээнд өрнөж буй зарим үйл явдлын талаар ярилцлаа.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО ИРЭХ ОНЫ ТӨСВИЙГ САЙЖРУУЛЖ ЧАДСАНГҮЙ

УИХ өнгөрөгч Баасан гаригт 2019 оны төсвийг баталлаа. Таны бодлоор ирэх жилийн төсөв иргэд болон аж ахуйн нэгжид хэр өгөөжтэй чамбай  төсөв болсон бэ?

-Ер нь жил жилийн намар УИХ-ын хийдэг гол ажил бол төсөв батлах явдал юм. Төсөв бол байнгын ажиллагаатай парламентын тасралтгүй хийдэг ажлын нэг нь. Жилийн туршид төсөв ярьж, төсвийн асуудлыг шийддэг. Энэ жил, хуулийн хугацаандаа багтаж ирэх жилийн төсвийг баталлаа. Энэ бол нэг алхам. Таны асуусанчлан төсөв хэр чамбай болсон бэ гэдэгт сайн эсвэл муу боллоо гэж салангид авч дүгнэх нь буруу юм. “Гэрэл байдаг учраас сүүдэр бий” гэж ярьдаг. Үүнтэй л адил ойлголт юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөвт бодлого чиглэл дээр нэлээд боловсронгүй хандсан байсан. Улсынхаа өрийг багасгая, өрийн дарамт, ачааллаа багасгая зэрэг асуудалд ач холбогдол өгч ажилласан. Төсвийн сүүдэртэй тал нь гэвэл хөрөнгө оруулалтын объектын тоог хэт өсгөж, зураг төсөлгүй олон обьектыг суулгасан. Би хувьдаа УИХ төсвийг батлахдаа оруулж ирсэн хувилбараас нь хэд дахин илүү сайжруулах ёстой л гэж боддог. Гэтэл тэгж чадаагүй. Сайжруулах боломж бий юу гэвэл бий. Өнөөдөр эдийн засаг харьцангүй өсөлттэй мөн ОУВС-гаас дэмжлэг авч, дэлхийн зах зээл дээр манай стратегийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш боломжийн өндөр байгаа ийм таатай нөхцөл дээрээ тулгуурлаж төсвийнхөө үзүүлэлтийг бага ч гэсэн сайжруулаад авах боломж байгаа. Би аливаа асуудалд хандахдаа үүнээс илүү сайн болгож болох байсан уу гэдэг асуултыг байнга өөртөө тавьдаг л даа. Ямар ч асуудлыг анхны хувилбараас илүү сайн байлгаж болох байсан уу, тэр боломжийг бид ашиглаж чадсан уу гээд төсвийг авч үзвэл бид боломжийг ашиглаж чадсангүй. Засгийн газрын оруулж ирсэн төсвийн чанарын үзүүлэлтийг УИХ хэлэлцэхдээ сайжруулах бус харин эсрэгээрээ дордуулсан гэж би дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийг сайжруулж чадсангүй, ажил хэрэгч хандсангүй. Тиймээс би хэд хэдэн асуудалд сэтгэл дундуур байгаа.

-Тухайлбал?

-Төсөв гэдэг УИХ-ын өөрийнх нь бизнес шүү дээ. Үүн дээр гишүүн болгон тооцоо судалгаатай оролцож, саналаа хэлж ажиллах ёстой. Гэтэл Төсвийн байнгын хороон дээр ингэж ажиллах боломж бүрдсэнгүй. Ажлын хэсэг байгуулж, ажлын хэсэгт асуудлаа хариуцуулаад л үлдсэн. Уг нь бол ажлын хэсэг тодорхой асуудлыг судалж, боловсруулаад Төсвийн байнгын хороонд оруулж хэлэлцүүлснийг гишүүд тал талаас нь шүүгээд, ажлын хэсгээс гаргасан саналаас энэ нь зөв, энэ санал нь оновчтой байна. Сайжруулах ийм боломж байна гэдэг хандлагаар төсвийг хэлэлцэх ёстой юм л даа. Гэтэл УИХ хэлэлцэх үеэр төсөв эзэнгүй юм шиг л байлаа. Яагаад гэвэл бага зэрэг эгзэгтэй асуудал гараад ирэнгүүт л Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн  “Ажлын хэсэг тэгж үзсэн юм билээ” гэж л хариулдаг. Уг нь Төсвийн байнгын хороо мэргэжлийн байнгын хороо. Мэргэжлийн байнгын хороо гэдэг нь өөрөө төсвийг сайжруулах үүргийг хүлээдэг. Засгийн газар өөрийнхөө түвшинд төсвийг муугүй боловсруулж оруулж ирсэн. Үүнд нь сайжруулах асуудал байна уу, үгүй юу гэдгийг УИХ-ын 76 гишүүн ухаанаа уралдуулж ажиллах ёстой байхгүй юу. Үүний үр дүнд сайн төсөв болж гарна. Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг би хувьдаа ойлгохгүй байгаа. “ОУВС төсвөө сайжруулж болохгүй гэж хэлсэн” гээд их сонин байр суурь илэрхийлж байна. Яалаа гэж ОУВС ингэж хэлэх вэ дээ. Харин ч төсвийг  ажил хэрэгчээр хэлэлцээд, үзүүлэлтээ сайжруулаад баталчихвал ОУВС бидэнд баяр хүргэнэ шүү дээ. Гэтэл байнгын хорооны дарга нь маш буруу ойлголттой явж байна. Эдийн засгийн судлаач сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа “Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийг сайжруулж баталж чадахгүй. Яагаад гэвэл Төсвийн байнгын хорооны дарга нь чадвар муутай. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй” гэж хэлсэн байсан. Ний нуугүй ярихад, батлагдсан төсвийг хараад би оноод хэлчихэж дээ гэж бодож байгаа.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООГ МЭРГЭЖЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫХ НЬ ЗАРЧМААР АЖИЛЛУУЛААГҮЙ

Төсвийн үзүүлэлтийг сайжруулах ямар боломж байсан  бэ?

-Орлогоо оновчтой зөв дайчлаад, төсвийнхөө алдагдлыг багасгах байсан юм. 5.3 хувийн алдагдал бол маш өндөр. Нэг функтээр багасгалаа гэхэд энэ нь цаанаа эерэг үзүүлэлт. Мөн хууль зөрчсөн, хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа зүйлсээ засаад, зураг төсөвгүй объектын тоог нь цөөлөх ёстой. Ингэвэл төсөв сайжирна. Төсөв батална гэдэг  зөвхөн өнөөдрийн үйл хэрэг биш. Төсөв бол хол, ойрын эерэг, сөрөг үр дагаврыг тооцож батлагддаг том төрийн бодлого юм. Хөрөнгө оруулалтаа хамаагүй нэмчихээр ирэх жил дуусгаж чадаагүй объектууд үлдэнэ. Дараагийн жилүүдэд дуусгахын тулд нэмэгдэл  дахин шаардана. Хэрвээ хөрөнгө гаргаж чадахгүй бол царцсан барилгууд л олноор нэмэгдэнэ. Энэ мэт эерэг, сөрөг үр дагавруудыг тооцож төсвийг баталж боловсруулах ёстой. Харамсалтай нь, ингэж чадсангүй. Би Байнгын хорооны даргатай санал нэгдэхгүй байгаагаа шууд хэллээ. Ажлын хэсгийн ахлагчийн зарим байр суурийг мөн ойлгохгүй байгаа. 2019 оны төсвийг батлах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Д.Оюунхорол хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид зөвшилцлийн замаар бүх асуудлуудыг шийдчихсэн. Аль ч тойргийг илүү авч үзээгүй” гэж хэлсэн байна билээ. Ямар зөвшилцөл хэнтэй хийчихэв  гэж гайхаж л байна.

– Тав, тав, найман тэрбумаар нь хуваая гэж гишүүдтэй зөвшилцсөн юм биш үү. Тухайлбал, та ч гэсэн  тойрогтоо юу хийх тухай саналаа ч оруулсан байх, тийм үү?

– Таван тэрбум гэж байхгүй. Энэ нь  ийм учиртай юм. Засгийн газраас орж ирсэн төсөв дотор Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх хөрөнгө оруулалт 189 тэрбум төгрөг гэсэн үнийн дүн орж ирсэн. Гэтэл хяналтын явцад юу болсон бэ гэвэл 189 тэрбум төгрөгөөс тухайн аймагт оногдож байгаа дүнг тодорхой обьект болгох нэрийдлээр эзэнтэй болгох ажлыг УИХ-ын гишүүдээр хийлгэсэн байхгүй юу. Түүнээс биш төсвийг нэмээд л гишүүдэд таван тэрбум хуваасан асуудал огт байхгүй. Үнийн дүнгээр байгаа обьектыг тодорхой хуульд нийцүүлээд обьект болгоорой гэхэд нь зарим гишүүн яг хуульд  нь нийцүүлээд  зураг төсөвтэй обьект оруулсан. Ингэж оруулж ирсэн гишүүн цөөхөн. Гэтэл бусад гишүүд үүгээр далимдуулан зураг төсөвгүй обьектууд нэмээд оруулсан. Ийм тооцоололгүйгээс үүдэж  зардал нэмэгдэнэ. Уг нь хэлэлцүүлгийн явцад энэ бүгдийг засчих бололцоо байсан.  Төсвийг сайжруулах боломж байсан ч авч үзсэнгүй л гэж  би хэлнэ. Орж ирсэн сайн үзүүлэлтүүдийг  зарим талаараа муудуулчихсан.

-Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсөвт хориг тавилбал таны хэлсэнчлэн сайжруулах боломж бүрдэх болов уу?

-Хориг тавиад засах нэг арга байна. Эсвэл Засгийн газар оруулсан төсвөө татаж аваад, саналуудыг нь судалж үзээд, Ерөнхийлөгчийн тавьж байгаа саналуудаас тусгаж, сайжруулаад төсвийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг хийх нэг арга зам байсан. Ерөнхийлөгчийн хоригоос гадна он гаргаад төсөвт тодотгол хийж дахин авч үзэх арга зам  байна. Би ярилцлагынхаа эхэнд Монгол Улсын Их хурал бол байнгын ажиллагаатай парламентын хувьд төсвийг тасралтгүй жилийн турш хэлэлцдэг гэж хэлсэн нь ийм учиртай. Тийм учраас төсвийг цааш  нь  чамбайруулах сайжруулах бололцоо арга зам байгаа гэж би бодож байгаа.

 -Төсөвт цугласан хэдэн төгрөгөөрөө замаа тавих уу, эмнэлэг барих уу алийг нь хийх вэ гэсэн олон сонголтын өмнө шийдвэр гаргадаг байсныг төр хувийн хэвшилтэй хамтарч, шаардлагатай бүтээн байгуулалтуудыг концессын гэрээгээр гүйцэтгүүлдэг болсон нь өнөө хэр концесс тойрсон асуудал үргэлжид хэл ам дагуулж ирсэн. Ирэх оны төсөвт тусгагдсан концессууд ч гэсэн асуудал дагуулж байгаа. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлнэ үү?

– Ирэх онд концессын хэд хэдэн обьект байгаа. Ер нь бол концессыг нэлээн ул суурьтай, нухацтай авч үзэж асуудалд дүгнэлт хийх ёстой юм. Концессоо цэгцлээч гэж  гурван ч тогтоол гарсан. Үүн дунд  барих, шилжүүлэх нөхцөлөөр концесс битгий хийгээрэй гэж хүртэл тогтоол гарч байсан. Гэтэл ирэх онд барих шилжүүлэх, нөхцөлөөр концесс орж ирж байна. Үүнд Үндэсний Аудитын газрынхан дүгнэлт хийсэн юм билээ. Одоо ажил нь хийгдээд дууссан учир аж ахуй нэгжүүдийг хохироохгүй санхүүжилтыг нөхөх нь зүйтэй гэдэг бол нэг талаасаа зөв.

Концессын обьект, улсын төсвөөр хийгдэж байгаа обьект хоёрын хооронд 2-3 дахин үнийн зөрүү гардаг. Өөрөөр хэлбэл, концессын обьектод хяналт байдаггүй. Ний нуугүй хэлэхэд,  цаад тал  санаандаа орсон мөнгөө тавьж байгаа. Зарим обьект бол зээлийнхээ хүүгийн төлбөрийг суулгасан юм гэж тайлбар өгч байгаа обвьект хүртэл  ч бий. Тийм учраас  концессын асуудалд болгоомжтой хандах байсан юм. Харамсалтай нь, мөн л огт анхаарал хандуулсангүй.

Төсвөө хэдэн гишүүд яриад л өнгөрлөө. Шударга ёс, зарчмын үүднээс ярих юм бол тухайн аймагт хуваарилагдаж байгаа төрийн дэмжлэгийг Монгол Улсын бүх аймаг жигд хүртэх эрхтэй. Төсөв бол төрийн дэмжлэгийг тодорхойлдог. Монгол Улсын төр тухайн  аймгийг яаж дэмжиж байна вэ  гэдгийг төсвөөр  илэрхийлдэг гэсэн санаа. Төсөв өөрөө улс төрийн бодлогын тоон илэрхийлэл. Тэр дүн дотроо улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөрөнгө оруулалт концессоо оруулаад дүнгээ гаргах ёстой. Гэтэл концесс гэж тусад нь нэг зүйл авчраад л аймгуудын төлөвлөсөн хөрөнгөд нэг аймагт бөөнөөр нь нэмээд хаяхаар аймгуудын хооронд ялгаа гарч байна. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтыг аваад үзвэл 30 хүртэл тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай зургаан аймаг байгаа. Гэтэл 50 тэрбумаас илүү дөрвөн аймаг байна. Бусад аймгийн  дунджаас хоёр дахин өндөр дөрвөн аймгийг яагаад онцгой дэмжээд, яагаад зургаан аймгийг нь дутуу дэмжээд байгаа юм гэдэг нь төсвийг батлах ажлын хэсгийн ахлагчийн хэлсэн аль нэг тойргийг илүү дэмжээгүй зөвшилцөл хийсэн гэдэг нь хаана байна. Засгийн газраас орж ирсэн төсөвт хөрөнгө оруулалтыг орон нутагт жигд хуваарилж үр ашгийг нь дээшлүүлнэ гэж тусгагдсан. Гэтэл энэ  бодлого УИХ  дээр эвдэгдсэн.

-Аль дөрвөн аймаг 50 тэрбумаас илүү хөрөнгө оруулалт авч байгаа юм бэ?

-Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий гэсэн дөрвөн аймаг байгаа.

– Жигд хуваарилна гэдгийг манайхан хэт туйлшраад 300 сумд 300 сургууль эхлүүлээд гурван жил барина гэж ойлгодог. Гэтэл эдийн засагчид нь 100 сургууль барьчихаач гэж хэлээд байдгийг огт хүлээж авдаггүй?

– Энэ нь сонгуулийн тойрог хуваасан гажуудлаас үүдэлтэй. Сонгуулийн тойргийг  хуваасан гажуудал  нь төрийн бодлого тодорхойлох үндэс болсон. Яагаад гэвэл тойргоор хөрөнгө оруулалтыг хувааж эхэллээ. Үүнээс болоод төрийн бодлого  дээд зэргээр гажуудаж эхэлж байгаа юм. Энэ нь тун буруу. Яагаад буруу вэ гэдэгт хамгийн тод жишээ хэлье. Дорнод аймаг 72 мянган хүн амтай. Хэнтий аймаг 67 мянган хүн амтай. Сүхбаатар аймаг 60 мянга орчим хүн амтай. Гэтэл Дорнод аймаг хамгийн их газар нутагтай, мөн хүн ам олонтой гээд хоёр тойрогтой. Хэнтий аймаг нь дээрх хоёр аймгаас газар нутгаар бага, хүн цөөн  атлаа   гурван тойрогтой. Нөгөө хоёр аймгаасаа газар нутаг хүн амаараа  дутуугүй мөртлөө Сүхбаатар аймаг нь ганцхан тойрогтой. Ийм гажуудалтай суурин дээр төрийн бодлогыг тодорхойлж болохгүй.

-Тэгэхээр Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага бий гэсэн үг?

-.Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой. Дээрээс нь  сонгуулийн хуулийн гажуудал эдийн засагт маш том дарамт болж байна. Жижиг тойргууд Монгол Улсын нэгдмэл байх зарчмыг сулруулж байна. Гишүүн бүр тойрог руугаа юм чангааж байна. Тэрийг Байнгын хороон дарга их зөвтгөж, тойрогт очихоор ингэдэг шүү дээ гэж ихэд эвлэрэнгүй хандаж байна билээ. Би бол үүний эсрэг байр суурьтай байгаа. Нэн түрүүнд  Монгол Улсын эрх ашгийг харах ёстой. Саяхан Оюутолгойн нэг захирал  хэвлэлд өгсөн яриандаа “Бид  Оюутолгойг ашиглаж байгаа учраас Ханбогд сумыг хөгжүүлж байгаа” гэж хэлсэн байсан. Ийм явцуу ойлголт байж болохгүй. Оюутолгой  зөвхөн Ханбогдынхны өмч биш шүү дээ. Монголын ард түмний өмч.  Монгол Улсад нийтэд нь хүртээмжтэй бүтээн байгуулалт хийх ёстой. Үүнтэй адил Сонгуулийн хуулийн гажуу тогтолцоон дээр төрийн бодлого тодорхойлсон нь буруу байгаа юм.

-Сонгуулийн тухай хууль намрын  чуулганаар хэлэлцэгдэх гол асуудлын нэг. Ирэх 2020 оны  УИХ-ын сонгуулийн систем  жижиг 76 тойргоор явагдана гэж хуулийн төсөлд тусгасан байсан. Тэгвэл таны хувьд сонгуулийн системийн аль хэлбэрийг илүүд үздэг вэ?

-Монгол Улсад олон мандаттай томсгосон  пропорциональ систем илүү зохино. Сонгогч өөрөө шууд гишүүнээ сонгосон  энэ тохиолдолд Үндсэн хуулийн зөрчил байхгүй. Хамгийн том ач холбогдол нь Монгол Улс нэгдмэл улс гэдэг тэр концепцтой илүү нийцнэ. Бүгд Монгол Улсынхаа төлөө санаа зовно. Жалга довны үзэл байхгүй болно. Төсвийн зарцуулалтыг  том бодлогоор авч үзнэ. Хамгийн том дэвшил нь өнгө мөнгөний нөлөө орж ирэх боломж байхгүй болно. 76 жижиг тойрогт өнгө мөнгөний нөлөө дээд зэргээр орох боломжтой. Мөн гаднынхан тодорхой зорилгоор мөнгө гаргах юм бол УИХ-ыг бүрдүүлэх бүрэн бололцоотой. Монгол Улсын нэгдмэл байдал алдагдаад байгаагийн шалтгаан нь жижиг тойргууд байгаа учраас  хоорондоо толхилцоод улсаа хөгжүүлэхгүй байна.

Монгол Улс 1990 оноос хойш сонгуулийн системийн байж болох бүх хувилбарыг туршиж үзсэн. Ганцхан пропорциональ системээс зайлсхийж байгаа. Яагаад гэвэл  сонирхол нь маш явцуухан. Улсын хэмжээнд аваад үзэхээр танигдаагүй эсвэл  шинээр орж ирэх гэж байгаа нэр дэвшигчдэд хаалттай систем юм. Үүнээс л болгоомжилж энэ системээс тойроод байгаа юм.

Уг нь бол парламент өөрөө мэргэшсэн, тогтвортой, чадварлаг байх гэсэн энэ зарчимд нийцэх хувилбар нь пропорциональ систем. Жижиг тойргоос сонгогдсон гишүүд төсвийг хэлэлцэхдээ хүртэл дунд болон урт хугацааны эерэг, сөрөг үр дагаврыг олж харахгүй байна. Тэд харахыг ч хүсдэггүй. Тэдэнд зөвхөн 2020 оны сонгууль л харагдаж байгаа. 2020 оны сонгуульд сонгогдож магадгүй гэсэн найдлага байдаг. Гэтэл ард түмэн тэднийг эргэж сонгох уу. Үгүй шүү дээ.

УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанид нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан уг асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Та хэдэн жилийн өмнө  Засгийн газрын тусгай сангуудыг цэгцлэх асуудлаар хуулийн төсөл өргөн барьж байсан ч дэмжигдээгүй удаатай?

-Тийм ээ. Засгийн газрын тусгай зориулалтын сангуудыг цэгцэлье гэдэг хуулийн төслийг  2013-2014 онд боловсруулж хоёр ч удаа өргөн барихад УИХ-аас дэмжлэг аваагүй.   Тухайн үед АН эрх барьж байсан. АН-ын бүлэг, МАН-ын бүлгээр яриад эцэст нь сайд нар маань өөрсдөө дургүйцдэг юм. Яагаад гэвэл эрх мэдэл бүхий зарах мөнгө нь үгүй болчих гээд байдагтай холбоотой.  Сайд болон Засгийн газар  зээл өгөх ёсгүй. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь шинээр бизнес эрхэлж байгаа, хөл дээрээ зогсож амжаагүй, арилжааны банкнаас зээл авах чадваргүй шинэ бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд тус санг бий болгосон. Түүнээс биш үйл ажиллагаа явуулаад хэвшчихсэн том акулуудад барьцаагүй бага хүүтэй, урт хугацааны зээлээр   тэднийг дэмжих  сан огт биш.  Энэ нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бодлогод харш үйлдэл. Дээрх сангийн  бодлогод харш  хууль бус үйлдлийг эрх мэдэл бүхий хүмүүс өөрийнхөө эрхэлж байгаа албан тушаал, эрх мэдлээ ашиглаж сангаас  зээлийг авч байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл.

                                                       ЗАСГИЙН ГАЗАР ӨӨРӨӨ 40 ГАРУЙ САНТАЙ

Уг нь эдгээр сангийн зээлийг Засгийн газар, яам өөрөө өгөлгүйгээр арилжааны банкаар олгох ёстой. Эрсдэлээ банк хариуцах ёстой. Зээлийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгахын тулд банкаар дамжуулах нь зөв. Харамсалтай нь, банкаар бус сангаар олгож ирсэн нь  өнөөдөр асуудал дагуулж байна.  Ер нь сайн шалгах  хэрэгтэй. Онцгой анхаарал татсан олон сан бий. Жишээ нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд гэхэд л  30 гаруй тэрбум төгрөгийн дутагдал гарсныг Үндэсний Аудитын газраас тогтоосон.

-Ил гарсан нь  одоогоор ЖДҮ-ийг хөгжүүлэх сан. Гэтэл үүний цаана 40 сан бий гэж та хэллээ. Энэ олон санг яаж цэгцлэх вэ?

-Цэгцлэхийн тулд эхлээд сангуудыг ялгах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр энэ олон сан төсвөөс хөрөнгө тасдаж тусгаарлаж авах л хөшүүрэг болсон. Сан  өөрөө орлого олдоггүй. Төсвийн хөрөнгийг нэг хүн хувааж аваад л зардаг ийм механизм бий болчихсон байна. Тийм учраас хоёр салгая.  Нэгдүгээрт, тусгай данс гэж байлгая. Тэр нь Засгийн газраас бодлогоор зохицуулж хөрөнгө мөнгийг тусгаарласан данс байх. Данс байна гэдэг нь Засгийн газраар орж, Сангийн яамд хянагддаг байна гэсэн үг. Хоёрдугаарт, төсвөөс ч мөнгө өгдөг, өөрөө ч орлого олдог өсөж арвижиж байдаг бол сан хэвээр нь үлдээх зэрэг тодорхой шаардлага тавьдаг болох хэрэгтэй. Жишээ нь, Нийгмийн даатгалын сан өөрөө орлогоо олно. Төсвөөс тодорхой дэмжлэг өгнө. Тэгээд өөрөө зарлага гаргана. Өснө. Өөрийнхөө мөнгийг оновчтой байршуулаад хөрөнгө оруулалт хийгээд өсгөөд явах бололцоотой.

– ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдэд ямар хариуцлага тооцвол зохистой вэ?

– Би мэдэхгүй. Ер нь бол болохгүй юм л хийчихсэн байгаа. Тэр нь илт ойлгомжтой.

– Ерөнхий сайд  У.Хүрэлсүх цэвэрлэгээ хийгээд эхэллээ гэж улс төрийн хүрээнд өрнөөд буй зарим үйл явдлыг олон нийт харж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

– Олон нийт нийгмийн амьдралд болж байгаа үйл явцыг харж байгаа болохоор яаж дүгнэх нь тухайн хүн бүрийн л эрхийн асуудал. Хууль зөрчсөн үйлдэл гарч байгаа бол засаж залруулах л ёстой. Миний  амьдралдаа дагаж ирсэн зарчим бол хууль зөрчсөн үйлдлийг засаж байх ёстой гэсэн хандлага юм.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллага Монгол Улсад мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, ажиллах хүчнийг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монгол Улсад орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн хөтөлбөр, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг мал аж ахуйн хөгжлийн урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тус байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын таван сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.

“Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглалын болон үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор 2021-2035 онд хэрэгжихээр урт хугацаанд төлөвлөгдсөн. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.

“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгосон юм. “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөө нь батлагдаж, хэрэгжсэнээр Нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах болох, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерийн сонгомол жишээ болох юм” хэмээн байр сууриа илэрхийллээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад яамны зүгээс дэмжиж ажиллах болно” хэмээн онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхлэв.

Хяналтын сонсголыг П.Сайнзориг гишүүн нээж, үг хэлэхдээ холбогдох хуулийн дагуу ирцийг танилцуулж, энэ удаагийн хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дараа нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонслоо.

Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан.

Тус Комисст эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан бөгөөд хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгааг Д.Сүнжид дарга тэмдэглэсэн юм.

Бие махбодь болон сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр тодорхой төрлийн зэвсэг, хэрэгсэл ашиглан янз бүрийн үйлдлээр эрүү шүүлт явуулдаг талаар танилцуулгад дурдав. Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхцөл байдлын талаар болон цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны талаарх Комиссын дүгнэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн эрүү шүүлтийн хохирогч хамгаалал, нөхөн төлбөрийн талаарх олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтуудыг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд хохирогчдыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутмаг гэв. Хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгардаг байна. Д.Сүнжид дарга танилцуулгынхаа төгсгөлд урьдчилан сэргийлэх сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцуулсан.

Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар танилцууллаа. Монгол Улс олон улсын хүний эрхийн тогтолцооны өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцоор үүрэг хүлээдэг бол энэ харилцааг дотооддоо Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Тэрбээр эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагын мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдал, хоригдсон этгээдийн эрх чөлөөг нь хязгаарласантай холбоотойгоор суурь эрх зүйн баталгаагаар хангагдаж буй байдлын талаар болон Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн эх үүсвэр нь эрүүгийн торгох ялыг биелүүлсний 60 хувь, төрөөс олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрддэг байна. Уг санд 2012 оноос хойш нийт 31.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Дээрх хууль болон журмын дагуу 2012-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 30 удаагийн тушаалаар 516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон ч Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу хохирол авсан тохиолдол байхгүй гэв. Санд 2012-2017 онд 78.5 сая төгрөг, 2018 онд 102.7 сая төгрөг, 2019 онд 155.9 сая төгрөг, 2020 онд 128.3 сая төгрөг, 2021 онд 218.6 сая төгрөг, 2022 онд 205.8 сая төгрөг, 2023 оны 134.7 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100.1 сая төгрөг, нийт 1.2  тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.

Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулав. Тус байгууллагаас холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас тараах, видео, контент бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал шалтгаан нөхцөлийг нь судалж дүгнэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан шалгах ажлуудыг тогтмол хийж иржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авсан бол яллах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөвлөмжийг гаргаж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан гэлээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2023 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийн талаар хавсарга судалгааг хийжээ. 2020-2022 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, харьяа нэгж, прокурорын газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж. Холбогдох судалгааны дүн, илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар нийт прокуроруудад сургалт зохион байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв ойлгож хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион явуулжээ.

Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлынхаа хүрээнд цагдан хорих байр хорих ангиудыг техникийн хяналт хамгаалалтыг шалгасан байна. Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байранд ашиглагдаж байгаа дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглалтын шаардлага хангахгүй, зарим өрөө тасалгаа, зорчих бүсийг камерын хяналтад оруулаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан гэв.

Улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний IX сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв. Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэг хэрэг бүртгэлтийн шатад шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөв.

Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож, тус бүлэгт хуульчилсан, гэмт хэргийн шинжийг “бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж конвенцод зааснаас өөр байдлаар тодорхойлсноор гэмт хэргийн субъект болон хохирогчийг явцуу хүрээнд тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат танилцуулгынхаа үеэр онцоллоо. Иймд Конвенцын орчуулгыг агуулгын хувьд дахин нягталж үзэх, Эрүүгийн хуульд заасан, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Конвенцын тодорхойлолтод бүрэн нийцүүлэх, тусгай ангийн зохих бүлэгт хуульчлах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдүүлэг авах өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг авах шаардлагатай хэмээв.

Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх Анхан шатны шүүхийн 14 тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 14 магадлал, Хяналтын шатны шүүхийн 4 тогтоол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялыг 8 тохиолдолд, 1-2 жил хорих ялыг 4 тохиолдолд оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар 1 тохиолдолд сольж, 2 тохиолдолд эрх хасах нэмэлт ял оногдуулжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг үргэлжлүүлэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааны талаар гаргасан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба танилцуулав. Цэргийн алба хаагч болон иргэдээс 2020 онд 11967, 2021 онд 10168, 2022 онд 13308, 2023 онд 7655, 2024 оны III улирлын байдлаар 6152 буюу нийт 49250 өргөдөл, гомдол Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, харьяа нэгтгэл, анги, салбар, байгууллагад гаргасан байна.

Зэвсэгт хүчний хэмжээнд 2020-2024 онд иргэдээс 49250 өргөдөл, гомдол ирүүлснээс 48544 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл, гомдол гаргагчид хуулийн хугацаанд нь хариуг хүргүүлж, 690 өргөдлийг харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлж, 16 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2020-2024 онд иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар 25 өргөдөл, гомдол ирүүлснээс 19-ийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлсэн бол 3 өргөдөл хуулийн хугацаанд хянагдаж байгаа гэлээ. Иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл нь нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 0.05 хувийг эзэлж байгаа юм байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тэрбээр мэдээллээ үргэлжүүлж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулсан.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т заасны дагуу сонсголд оролцогч Х.Бат-Ялалт, М.Хувьцагаан, Л.Нямзундуй, Б.Оюундэлгэр, Н.Бадамзул, н.Даваасүрэн, О.Шинэбаяр, н.Баярмаа, Б.Бямбасүрэн, Ж.Занаа, С.Шаарийбуу, н.Сарантуяа, н.Ганболд, Г.Баяртогтох, Т.Хүрэлбат нарын 40 гаруй иргэн санал, мэдээллээ танилцуулж, хоёр оролцогчоос бичгээр ирүүлсэн мэдээллийг П.Сайнзориг гишүүн уншиж танилцуулсан юм. Дараа нь хяналтын сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир, Г.Ганбаатар, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, П.Сайнзориг нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон сонсголд оролцогч төрийн байгууллага, оролцогчдоос хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хяналтын сонсголтой холбогдуулан үг хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн эрүүдэн шүүлтэд өртсөн гэдгээ илэрхийлж буй олон иргэн энэ танхимд байгаа нь харамсалтай хэмээгээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тасралтгүй ажиллах шалтгаан гэлээ. Мөн тэрбээр хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог болох, нас барсан нэгнийг цагаатгадаг шиг энэ төрлийн гэмт хэргийг илэрсэн цагт нь гэм буруутныг тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сонсголын зохион байгуулалттай холбоотой санал хэлсэн. Мөн ээжийнхээ хамт хорих байранд байдаг 2 хүртэлх насны хүүхдүүдийн эрхийг хангахтай холбоотой, Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтыг шуурхай болгох шаардлага, хууль сахиулах байгууллагуудын төсвийг зохих хэмжээнд хуваарилах шаардлагын талаар санал хэлсэн. Г.Ганбаатар гишүүн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэн сан үүсгэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг бэхжүүлэх, мөрдөн байцаах өрөөний техникийн чанарыг анхаарах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн талаар, мөн энэ төрлийн зөрчил үйлдсэн албан тушаалтанд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, өөр албан тушаалд шилжүүлэн томилдог явдлыг таслан зогсоох шаардлагын талаар М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Ж.Баярмаа нарын гишүүд хэлж, байр сууриа илэрхийлж байв.

Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, эрүү шүүлтэд өртсөн, төрийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс үүдэн гомдолтой байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Дав.Цогтбаатар гишүүн иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэдэг байх санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн.

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа сонсгол даргалагч П.Сайнзориг гишүүн хэлээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалсан.

Төгсгөлд нь тэрбээр “Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө нь өнөөгийн Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй зүйл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Бид бие биедээ хүндэтгэлтэй байж, хуулийн хүрээнд харилцдаг, хэн нэгэнд хүчээр гэмт хэрэг тулгадаггүй байх, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байвал олон бэрхшээл шийдэгдэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн үеэр нэр төр гэдэг ойлголтыг орхигдуулдаг, ярьдаггүй. Үүнд бас анхаарал хандуулах шаардлагатайг өнөөдөр олон хүн хэллээ. Хяналтын сонсголд оролцсон 70 гаруй иргэний 40 гаруй нь хүсэлт, мэдээллээ хэлж, идэвхтэй оролцлоо. Холбогдох төрийн байгууллагууд тодорхой мэдээллүүд танилцуулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангасан гэж үзэж байна” гээд нийт оролцогчдод талархал илэрхийлээд хяналтын сонсгол өндөрлөж байгааг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Нийтэлсэн

-

Нийтэлч

Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Баясгалангаас тодрууллаа.

-Асрах үйлчилгээний эрх зүйн орчин өнөөдөр ямар байна вэ?

-Асрах үйлчилгээ гэхээр хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай л бодоод байдаг. Гэтэл өнөөдөр 397 мянган өндөр настан байна. Дөнгөж төрсөн эхийн асаргаа, эмнэлэгт хэвтэж эмчилгээ, үйлчилгээ авч байгаа иргэдийн асуудал ч хамаатай. Монгол Улсад өнөөдрийн байдлаар улсын дөрөв, хувийн найман ахмадын асрах газар, хүүхдийн асрамжийн 29 төв үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ хүртээмж маш тааруу. Хүүхдийн асрах төвүүдийн ихэнх нь гадны байгууллагын тусламж, иргэдийн хандиваар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд төрөөс зохицуулалт байхгүй гэж хэлж болно. Асрах үйлчилгээний талаар Монгол Улсын хуульд заалт бий юу гэвэл байгаа. Долоон хуульд нэг, нэг заалт л байдаг. Үндсэн хуульд, Нийгмийн даатгалын тухай хуульд гэх мэт долоон хуульд ганц ганцхан л заалт байх шижээтэй. Тэдгээр заалтуудаар асрах үйлчилгээний эрх зүйн орчныг тодорхойлох боломжгүй. Тийм учраас УИХ-ын даргын 100 дугаар захирамжаар Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээрх ажлын хэсгийг байгуулсан. Манай ажлын хэсэг зөвхөн санал, дүгнэлт гаргах биш холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй гэж ойлгож байгаа.

-Ажлын хэсгийн ажлын явцын талаар тодруулбал?

-Бид Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийг боловсруулан 2025 оны хаврын ээлжит чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Бид хуралдаж ажлын удирдамжаа баталсны дараа судалгааны ажлаа эхлүүлээд байна.

Хуулийн төсөл боловсруулахын тулд маш сайн судлах ёстой. Эрхзүйн орчин, нийгмийн орчныг судлахаас гадна бусад улс орнуудын хуулиудыг судлах шаардлага байна. Мэдээж төгс хууль гэж байхгүй ч төгсөд хамгийн ойртсон орны хуулиуд, сайн туршлагыг судлах хэрэгтэй.

Бид Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор болон албаны хүмүүстэй уулзсан. Тус сангаас Монгол Улсад болон бүс нутагт хийж байгаа асрах үйлчилгээний талаарх судалгаагаа өгөхөө мэдэгдсэн. Мөн бид Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэдээлэл лавлагаа авахаар хандсан. Манай ажлын хэсэгт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Батбаяр, Х.Болормаа, Д.Рэгдэл, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Д.Энхтуяа нарын асрах үйлчилгээний талаар өргөн мэдлэгтэй хүмүүс багтсан. Мөн УИХ-ын даргын хоёр зөвлөх, УИХ-ын Тамгын газраас томилогдсон зөвлөхүүд ажиллаж байгаа. Түүнчлэн бид Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллахаар хүсэлтээ хүргүүлсэн. Асрах үйлчилгээтэй холбоотой Азийн, тэр дундаа Монголын соёл онцлогтой. Хуулийн төсөл боловсруулахдаа энэхүү соёлыг ч авч үзэх учиртай.

-Асрах үйлчилгээ үзүүлж буй хүмүүс ажил хийх боломжгүй, авч буй тэтгэмж нь хаанаа ч хүрэлцдэггүй тухай байнга ярьдаг?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд, ахмад настнаа асарч байгаа хүн хөдөлмөр эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгоход хуулийн төслийн нэг зорилго чиглэнэ гэж бид үзэж байгаа. Тэдгээр хүмүүст давхар ажил хийх ямар ч боломж байдаггүй. Энэ асуудал хуулийн төсөлд нэг бүлэг болж орж ирэх ёстой. Асрах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс бараг 24 цагийн турш завгүй байдаг. Гэтэл энэ нь хөдөлмөрийн нэг хэлбэр мөн. Тэдгээр хүмүүс халамжийн 302 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод түвшнээс бараг хоёр дахин бага мөнгө авдаг. Хэдийгээр халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү чиглэхийн тулд халамжийн мөнгө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байх ёстой гэдэг зарчим байдаг ч хүн асарч буй хүний хийж буй ажил цаг наргүй байдаг. Тиймээс энэ асуудлыг хуулийн төсөл боловсруулахдаа далайцтай авч үзэх ёстой юм. Ажлын хэсгийн ахлагч, эрх зүйч хүний хувьд энэ асуудлаар бизнес эрхлэгчид, төрийн байгууллагынхан, судлаачидтай уулзаж байна. Өнөөдөр Монгол Улсад 880 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ч хэд нь иргэдийнхээ төлөө буюу хүн төвтэй байна вэ гэдгийг авч үзэх ёстой. Ер нь олон хууль татвар төвтэй, иргэдийн нуруунд ачаалал үүрүүлж буй нь нууц биш.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад улсын төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө зарцуулдаг гэдэг?

-Бид иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Халамжийн үйлчилгээнд зориулан улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийг баталсан. Гэтэл иргэд энэ мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад олгодог гэж ойлгоод байдаг. Үнэндээ халамжийн үйлчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн дээрх мөнгөний 1.6 их наяд нь хүүхдийн мөнгө буюу сар бүр хүүхдүүдэд олгодог 100 мянган төгрөг. Энэ бол халамж биш хөгжлийн хөрөнгө оруулалт. Би энэ асуудлыг Улсын Их Хурлын чуулганы индэр дээр ч, Байнгын хорооны хуралдааны үеэр ч хэлж байсан. Хүүхэд бүрт олгож буй хөгжлийн мөнгө, одонтой ээжүүдэд олгож буй мөнгийг халамжийн мөнгөнөөс салгах нь зүйтэй гэдгийг илэрхийлсээр ирсэн. Ингэж байж жинхэнэ халамж авч байгаа хүмүүсийн тоо бодитойгоор гарна.

Үнэнийг хэлэхэд 397 мянган өндөр настан, 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол бүгд хөдөлмөрлөхийг хүсдэг. Бид Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө боловсруулж, батлуулснаар асрах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс маань ажилтай болно. Асаргаа авч байгаа хүнээ дэмжсэнээр хөдөлмөрийн чадвар нь сайжирна. Биеийн хөдөлмөр эрхэлж чадахгүй ч зайнаас оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Хуулийн төслийг ийм өргөн цар хүрээтэйгээр харж байгаа.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Бусад14 цаг өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм19 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд20 цаг өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм20 цаг өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм20 цаг өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм20 цаг өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм20 цаг өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр21 цаг өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм22 цаг өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр22 цаг өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр2 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр2 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр2 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм2 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр2 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр2 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Эдийн засаг3 өдөр өмнө

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Улс төр3 өдөр өмнө

Н.Учрал: Өр төлбөр, үйл ажиллагааны асуудалд орсон “Авто импекс” ТӨХК-ийг татан буулгах чиглэл өглөө

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлд ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим