Бусад
Хөгжимт эмчилгээ дутуу төрсөн нярайн ЖИН НЭМЭЛТИЙГ САЙЖРУУЛЖЭЭ

ЭХЭМҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасаг 2016 оноос эх барихын практикт хөгжимт эмчилгээг нэвтрүүлсэн юм. Энэхүү эмчилгээний өрөөг нээж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан гурван жилийн хугацаанд 4,013 жирэмсэн эх, 8,925 эмэгтэйд үйлчилгээ үзүүлжээ.
Хөгжимт эмчилгээг эрүүл мэндийн бүх салбарт хэрэглэх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын судалгаан дээр үндэслэн эрчимтэй хөгжиж байна. Тус эмчилгээний гол зорилго жирэмслэлт, ургийн эрүүл тээлт, хэвийн амаржихад нөлөө үзүүлэх бөгөөд эерэг үр дүн өгч байгаа аж. Мөн өртөг багатай, эсрэг заалтгүй, гаж нөлөөгүй, хэрэглэхэд хялбар, сэтгэл ханамж өндөртэй эмчилгээний арга гэдгийг энд дурдах нь зөв байх.
СЭРГЭЭН 3ACAX ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ НЬ ХӨГЖИМТ ЭМЧИЛГЭЭГ:
Жирэмсэн үед (ураг, жирэмсэн эх)
Төрсний дараах үед (сэтгэл гутрал )
Дутуу нярайд
Цэвэршилтийн хам шинжийн эмчилгээний үед
Үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд
Мэс заслын эмчилгээний өмнө ба дараа хийж байна.
Ингэхдээ хөгжмийг сонсгож, тоглуулж, дуулуулж, хөгжимт орчинд зөвлөлдөж ярилцах зэрэг олон техникийг ашигладаг байна.
ПРЕНАТАЛЬ ҮЕИЙН ХӨГЖИМ ЭМЧИЛГЭЭ
Сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил, хэт төвлөрөл, агаарын бохирдол, хотжилт, үйлдвэржилт, нийгмийн стресс бухимдалтай холбоотойгоор эх барихын эмгэг, ураг нярайн гажиг, жирэмсэн эхчүүдэд сэтгэл гутрал, нойргүйдэл илүүтэй ажиглагдах болсон.
Тэгвэл хөгжимт эмчилгээг тодорхой орчинд, 434 Гц- ийн давтамжтай, сонгодог хөгжмийн оновчтой аялгуунаас сонгон сонсгоход маш их үр дүнтэй нөлөөллийг үзүүлдэг болохыг Сэргээн засах эмчилгээний тасгийнхан хэлж байна. Жирэмсний хоёрдугаар хагаст ургийн чих бүрэн хэлбэрээ олдог тул ганцхан эхийнхээ ч биш хөгжмийн зэмсгийн дуу авиа, бусад төрлийн дуу авиаг сонсдог гэнэ.
Жирэмсэн эх стресстэх үед кортизол даавар ихээр ялгаран ихсийн хоригийг нэвтэрч урагт мөн стресс үүсгэдэг. Харин хөгжимт эмчилгээний үед эхээс серотонин, эндорфин ихээр ялгарч, эдгээр дааврууд нь ихсийн хоригийг мөн адил нэвтэрч чадах бөгөөд “аз жаргалын” даавар хэмээн нэрлэдэг учир жирэмсний сүүлийн гурван сард өдөрт 1-2 удаа хийлийн намуухан аялгууг сонсож байгаарай. Ингэснээр хүүхдийн хөдөлгөөн идэвхтэй, хэл ярианы хөгжил сайн, танин мэдэхүйн чадвар өндөр болдгийг хөгжим судлаач Дон Кампел судалгааны олон арван бүтээлдээ туурвисан байдаг юм.
Пренаталь хөгжим нь хүүхдийн дуу авиа мэдрэх тогтолцоо буюу сонсох, нэгтгэн дүгнэх, үсгийн авиа хэлэхэд хүүхдийг бэлтгэдэг байна. Ураг нь ээжээсээ хэрхэн ярихыг болон дуулахыг суралцдаг бөгөөд дуулах нь ярихаас илүү урагт хүрч ургийн ирээдүйн зан байдал болон суралцах чадварт нөлөө үзүүлдэг байна.
Пренаталь хөuжим эмчилгээний үед эхийг хөгжим сонсгож түүгээр дамжуулан дотоод хэмнэлийг нь удирдаж ургийн хөдөлгөөн, зүрхний цохилтын өөрчлөлт зэргийг үнэлнэ. Энэ нь эхийн стрессийг бууруулж, төрөлтөнд эхийг бэлтгэхэд сайнаар нөлөөлдөг аж.
Пренаталь үед эх ургийн холбоо хамгийн чухал. Энэ холбоог дуу авиа болон хөгжмөөр л сайжруулж болдог гэж ЭХЭМҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нар хэлж байна.
ДУТУУ ТӨРСӨН НЯРАЙД ХИЙГДЭХ ХӨГЖИМ ЭМЧИЛГЭЭ
Хөгжим эмчилгээ нь 37 долоо хоногоос бага тээлтийн настай нярайн хөгжил болон өсөлтөд маш чухал нөлөө үзүүлдэг байна.
Нярай үеийн стрессийг бууруулна.
Амьсгалах үйл явц хүчил төрөгчийн ханамжийг сайжруулна.
Ээжийнхээ хөхийг эрүүл хөхөх үйл явц нярайн жин нэмэлт сайжирна. ЭХЭМҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасаг нь “Эх барих эмэгтэйчүүдийн практикт хөгжим эмчилгээг жирэмсэн үеийн стресс, нойргүйдлийн эмгэгт хэрэглэсэн нь” сэдэвт судалгааг хийсэн байна. Энэ судалгаанд тус тасгаар үйлчлүүлсэн жирэмсэн үеийн сэтгэлзүйн хямрал, нойрны хямралтай гэх шалтгаантай амбулатори, стационарт эмчлүүлж буй 156 жирэмсэн эх хамрагджээ.
Эхчүүдийн стрессийн түвшинг Эдинбургийн сорилоор тогтоож мэдээллийг авсан. Эдинбургийн сорил эерэг буюу 11-ээс дээш оноотой 94 эмэгтэйг 7-20 хоног хөгжим эмчилгээнд хамруулсны дараа дахин Эдинбургийн шалгуураар үнэлэн үр дүнг тооцоход дундаж оноо 3.5-аар буурч эмчилгээ эерэг нөлөө үзүүлж стрессийн түвшинг бууруулж, нойрны байдалд эергээр нөлөөлжээ. Мөн хөгжим эмчилгээнд орсон жирэмсэн эхчүүд, эмэгтэйчүүдийн сэтгэл ханамж өндөр байсан аж.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ